ДОХ-ын тухай үнэнээр нь мэдээллээч

Өмнө ч бас дөрвөн удаа ингэж сандарцгаасан. Тэгээд л удаж төдөлгүй мартагнаж, ДОХ гэгчийг тэр холуур хийсч өнгөрөх хамхуул мэт санаад амар тайван сууж байдаг. Харин одоо бол хэн гэдэг хүн энэ өвчнийг чирээд ирэв, хаана юу хийдэг гээд л, тэр бүү хэл нас зүсээр нь мэдчих санаатай хэн хүнгүй л асууж сураглаж байна. Үнэндээ энэ тухай мэдээллийг хамгийн түрүүнд өнөө муу хэлэгдээд байдаг шар, бор хэвлэл, радио л олны чихэнд хүргэсэн шүү дээ. Харин Эрүүл мөндийн яам, ДОХ-ын асуудал хариуцсан хүмүүс нийтэд мэдээлээгүй. Тэд халдвар авсан тав дахь хүн илэрсэн гэж нотолсон ч хувь хүний нууцыг хамаагуй дэлгэхийг хуулиар хорьсон байдаг гээд бусад зүйлийг хав дарчихав. Мэдээж, сэтгүулчид мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа тэр зүйлийг ухаж төнхөж эхэллээ. Янз янзын мэдээлэл цацагдсаар, сүулдээ бур 30 орчим насны залуу халдвар авсан талаар барин тавин мэдээлж эхэлсэн. Тэр нь бур ижил хүйстэн, га даадад сурч байгаад ирсэн тухай сонинуудын тэргүун нүурэнд гарч, радиогоор цацагдаад ирэв. Хүн бур л үүнд итгэж үнэмшиж байна.
Харин Эрүүл мөндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх төвийнхөн сэтгуүлчдийг өчигдөр гэнэт албан буе уулзалтад урилаа. Хэвлэлээр гарч байгаа бүх мэдээлэл худлаа. Ингэж худлаа бичээд байгаагийн гол буруутан нь сэтгүүлчид та нар. ДОХ-ын халдвар ямар замаар халддаг, яаж сэргийлэх талаар бичихийн оронд та нар заавал хувь хүний нууцтай холбоотой асуудал руу дайраад байна. Өмнө нь та нар зүв зүгээр байсан нэг эмэгтэйг эвчтэй гэж бичээд амь насанд нь хүреэн шүү гээд зарим нэг сэтгүүлчийг нэр цохон буруутгав. Үнэндээ тэд өөрсдөө энэ талаар ямар нэгэн үнэн зөв мэдээлэл хийгээгүй хэрнээ бу руу мэдээллийн бурууг сэтгүүлчид руү чихэв. Ингээд нэлээд хурцхан болсон ярилцлага, асуултхариултын товч тэмдэглэлийг уншигчдадаа хүргэе.
-Хэрэв энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаагүй байсан бол та нар албан ёсоор нийтэд мэдээлэх байсан уу?
-Ингэж мэдээлэх хууль байхгүй. Гэхдээ ДОХ-ын халдвар авсан тав дахь тохиолдлын тухай Эрүүл мөндийн сайд Төрийн ордонд болсон хуралдаан дээр хэлеэн шүү дээ. Сурвалжлагчдыг ирээд асуухад шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай бид нуугаагүй
-Та нар хувийн нууц гэдэг оилголтод хэтэрхий олон зүйл оруулаад, далдлаад байгаа юм биш уу?
-Та яг юуг хэлээд байна?
-Хувийн нууц гэдэгт яг юуг хамруулаад байгааг тодотгомоор байна?
-Тухайн хүний нэр, нас, ажил, мэргэжил, гэрийн хаяг гээд өвчинтэй холбоотой бүхий л зүйлүүд.
-Тэгвэл, халдвартай гэж бүртгэгдээд буй тав дахь хүн нь ямар замаар халдвар авсан нь хувийн нууцад орох уу. Үүнийг тогтоосон уу?
-ДОХ-ын вирус хүний биед хэдэн ч жил далд хэлбэрээр байж болно. Илрүүлсэн тохиолдолд яг ямар замаар авеныг нь тодорхойлох хэцүү. Тэр хүн хагалгаанд орсон байж болно. Шүдээ авахуулсан, тохиолдлоор хэдэн ч удаа бэлгийн хавьталд орсон байж болно шүү дээ. Энэ бүхний алинаас нь ч халдвар авсан байж болох талтай. Одоогийн байдлаар ямар замаар авсан нь тодорхойгүй байгаа.
-Тэгвэл ДОХ-ын халдвар ямар шатандаа явж байгааг нь тодорхойлж чадсан уу?
-Манайд ДОХ-ын халд-вартай эсэхийг шинжилгээ-гээр 100 хувь тодорхойлж чадна. Гэхдээ шинэвтэр байна уу, удаж байна уу гэдгийг хэлэхээс биш яг төдийд өдийд туссаныг хэлж чадахгүй. ДОХ-ын вирус ч их олон янз. Ямар вирусаар халдварласныг гадаадад явуулж, лабора-торийн шинжилгээгээр тодорхойлно.
-Халдвар авсан хун сайн дураараа шинжилгээ өгсөн эсэх нь хувийн нууцад хамрагдах уу?
-Энэ тиим ач холбогдолтой биш.
-Тэгвэл мэдээлж болно биз дээ?
-Сайн дураараа шинжилгээ өгсөн.
-Өвчин тусъя гэж хэн ч боддоггүй. Тиймээс ДОХ-ын халдвартай тэр хүний хувийн нууцыг ч хүндэтгэж байнз. Харин насных нь талаар мэдээлж болно шуу дээ. Яг хэдэн нас гэхгүй ч хөгшин залуугийн тухайд хэлж болно биз дээ?
-Тэгж хэлэхээр хүмүүс тиим насны хүмуүс л өвчилдөг гээд бодчихно. Яагаад заавал түүнийг мэдэх гээд байгаа юм. Бүх насны хүмүүс өвчилдөг гээд бичиж болно биз дээ.
-Хэрэв залуу хүн байгаа бол залуус уншаад бас л нэг хэлбэрээр сэрэмж авна шүү дээ. Танай гаргасан энэ сэрэмжлуүлэх мэдээлэл дээр энэ өвчинд ертөх магадлалтай хумүусийн хүрээнд залуус орсон байна. Манап уншигчид ДОХ-ын халдвар ямар замаар халддаг, бүх насны хүмүүс өвчилдөг гээд наад захын мэдээллийг мэднэ байх. Харин тухайн хүний хувийн нууцад хамрахгүй зүйлийг хувийн нууц гээд нуугаад байгаа нь эргээд нийгэмд буруу мэдээлэл түгээхэд хүргэж байна?
-Тэгвэл шинээр бүртгэгдсэн халдвар тээгч залуу хүн. Манайд энэ өвчний халдвар тээгч шинээр буртгэгдлээ. Та нар өмнөх хүмүүсийг ч мэдэж байгаа шүү дээ. Үүнээс ундэслээд хүн амын ямар хэсэг, ямар замаар халдвар авах магадлал өндөр гэдгийг гаргаж болох уу?
-Халдвар бэлгийн замаар авсан байна гээд дүгнэчихэж болохгүй. Өнөөдөр манайд хувийн их олон эмнэлэг байна. Тэнд нөхцөл байдал сайн, муу янз бүр л байгаа. Тиймээс цусаар дамжин энэ өвчний халдвар авах магал лал ч өндөр юм. Бүртгэгдээд байгаа таван хүний байдлаар дүгнээд яг ийм замаар халдвар авдаг гэх боломжгүй юм.
Энэ мэт олон асуулт хариулт, маргаан тэнд өрнөсөн. Гэхдээ эцэст нь хамтран ажиллая гээд тарсан. Тухайн хүний нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, сэтгэл санаа, амь насанд нь сөргөөр нөлеө-лөхеөр бол хүний нэр уе, зураг хөргипг нь нийтлэхгүй, энэ талын мэдээллийг тавихгүй байж болох учиртай. Сэтгүүлчийн ёс зүйд ч энэ тухай бий. Харин нууц биш зүйлийг нууц болгоод байгаа нь ойлгомжгүй. Уншигч, олон нийтийн хүс-сэн, сонирхеон олон олон асуултад бид аль болох боломжийн хэрээр хариулт өгөхийг хичээдэг. Гэхдээ хуулийн хүрээнд. Яг үүн шиг холбогдох мэргэжлийн байгууллагууд л хуулинд харшлахгүй үнэ-нийг биднээс битгий нууж байгаасай.
Хэдий өнөөдөр ДОХ-ын халдвар тээгч таван хүн бүртгэгдээд буй ч мэргэжилтнүүдийн тооцож байгаагаар Монголд 300 орчим хүн энэхүү аюулт өвчний халдварыг авсан байх магадлалтай гэнэ. Халдвар авагчид нь тодорхой биш учраас муугаар бодоход бидний хэн нэг нь энэ өвчний халдвартай бапхыг үгүйсгэхгүй. Магадгүй хажууд суугаа хүн маань ч юм билүү. Тиймээс тохиолд-лоор хэн нэгэнтэй хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, донорын эд эрхтэн, үр хөврөл шилжүүлэн суулгах, ариутгаагүй зүү тариур, бусад багаж хэрэгслээр эмчилгээ мэс ажилбар хийгэхгүй бапхыг дор дороо л санаж, болгоомжилж байхад илүүдэхгүй.
(өдрийн сонин 2004.11.16 283)