Аялгуутай залуу

Энэ нутгийн буюу Дундговь аймгийн Хулд сумын харьяат, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх Монголын зохиолын дууг өөрийн хэллэг, хэмнэл аялгуугаар будаж хэдийнээ олны сонорыг сортойлгожээ. Одоогоор түүний шүлгийг нь бичсэн тавиад дуу телевиз, FM радиогийн хитэд ээлжлэн давхиж байна. Хорин хэдтэй энэ залуу Тунил аялгуу нэртэй анхны цомгоо гаргаснаас хойш гурав дахь Гэгээн совин нэртэй номоо хос CD-ний хамт хэвлүүлсэн. Монголжингоо бүсгүйчүүд минь ээ нэртэй дууны CD сонсогчдын гарт энэ сарын 21-нд болох тоглолтынх нь үеэр очих аж. Дуу шүлэг бүхнээ хүүхдүүд шигээ энхрийлэх энэ эр онгод хэзээ ирэхийг хүлээж суудаггүй гэсэн. Аливаа уран бүтээл туурвихад, түүндээ орж уусахад сэтгэлээ удирдаж чаддаг нь түүний амжилтын нууц байж магадгүй. Хөдөөгийн аглаг, хурдан морины цол дуудах өвөөгийнх нь хоолой, ээжийнх нь заасан уран зохиолын хичээл, Монголын радиогийн үлгэрийн цаг түүний анхны аялгуу байсан гэж ярих. Магадгүй түүний дотор ийм аялгуу, гэгээн совин бүрэлдэн тогтоогүй аваас Ботгоны дуу төрөхгүй, Аялгуут нутаг гарахгүй, Монголжингоо бүсгүйчүүд мэдлэхгүй байсан байх. Уяхан замбуу тив уран бүтээлийн нэгдлийн захирлаар ажиллаж буй залуухан найрагч маань өнөөдрийнхөө төлөө ачаагаа бүрэн үүрч, өнөөдөр л найзудаа баярлуулж,өнөөдөр л ханиа хайрлахыг хүсдэг. Маргааш бол мэдээж маргаашийн өнөөдөр. Өнөөдөр гэдэг нь түүний хувьд асар их хариуцлага үүрэг байдаг. Эгшиг ханхлуулсан шүлгэнд нь аялгуу зохиосон хөгжмийн зохиолч, түмэнд дуулж хүргэсэн дуучид нийлээд энэ үеийн зохиолын дууны өнгийг тодорхойлж байгааг олон хүн үгүйсгэхгүй биз. Түмэн аялгууг өөрөөсөө дамжуулан урсгаж, түмэнд илгээх аялгуутай залуугийн бүтээлийн хуриманд зохиолын дууны хитийг тэргүүлэгчид бүгдэрээ ирнэ.
2004.11.16, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button