Архи үйлдвэрлэгчид эсэргүүцэв

Ирэх жилийн төсвийн төсөлд согтууруулах ундааны онцгой татварын хэмжээг эрс нэмэгдүүлэхээр тусгасан нь тэднийг уулзахад ийнхүү хүргэсэн байна. Уулзалтыг Үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулсан байна. 2005 оны төсөвт энэ салбараас төвлөрүүлэхээр тусгасан татварыг үндэслэлгүй нэмэхээр тооцоолсон нь үндэсний үйлдвэрлэгчдийг дампууруулж, импортын бүтээгдэхүүний өмнө бууж өгсөн хэрэг болно гэж тэд үзэж байгаа юм. Архи, пиво үйлдвэрлэгчид өнөөдөр энэ асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд хандах юм байна.
2004.11.16, Зууны мэдээ