Цагдаагийн хоёр ажилтан гэр бүлийн маргаанаас болж амиа хорложээ

Чухам ямар учраас цагдаагийн хоёр ажилтан дэс дараалан бууны суманд өртөх болов гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Улсын мөрдөн байцаах газар, Эрүугийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг хэргийн газар дээр ажиллаад өчигдөр иржээ. Хэрэг гарсан газар дээр очсон манай сонины сурвалжлах хэсэг Дархан-Уул аймгаас дараахь мэдээллийг ирүүлснийг тоймлолоо.
Аав нь хол газар явлаа хэмээн хүүдээ хэлжээ
Дархан-Уул аймгийн харьяат 34 настай Н.Батнайрамдал нь олон жил цагдаагийн байгууллагад ажилласан бөгөөд түүнийг бусдад алагдсан гэх таамаглал байсан ч амиа хорлосон болохыг нь тогтоожээ. Тэрээр одоо Францад байгаа өмнөх эхнэрээсээ гарсан хүүтэйгээ одоогийн эхнэр Энхтөвшинтэй амьдардаг байсан аж. Өнгөрсөн ням гаригт эхнэртэйгээ муудалцчихаад ажил дээрээ ганцаараа архи уусан гэнэ. Ингээд Дарханаас Сэлэнгэ явах замд шатахуун түгээх станцын ойролцоо өөрийгөө бууджээ. Амиа хорлохоосоо өмнө хүү рүүгээ Аав нь хол газар явлаа. Энхтөвшин эгчийнхээ үгэнд сайн орж байгаарай гэж утасдсан байна. Энхтөвшин УИХ-ын гишүүн асан Б.Баттулгын эхнэрийн төрсөн дүү юм байна. Талийгаач Н.Батнайрамдал бас Баттулгынхаа тусламжтайгаар Бенз автомашинтай болсон гэнэ. Энэ машинаас болж талийгаачид ямар нэгэн дарамт үүссэн байж болзошгүй гэж ажлын хамт олон нь тааварлан ярьж байгаа аж.
Эрүүгкйн тасгийн дарга амиа хорлосиоос саиаа авч өөрийгөө буудсан бололтой
Харин эрүүгийн тасгийн даргын амиа алдсан хэргийн газарт шинжээчээр ажилласан ахмад Б.Насантогтох сүүлийн үед сэтгэл санааны хувьд тун дорой байсныг ойр дотнын хүмүүс гэрчилж байгаа аж. Түүнийг даргынхаа амиа хорлосноос санаа, сэдэл авч өөрийгөө буудсан гэж үзэх хандлагатай байгаа аж. Түүний аав Баглаат цагдаагийн байгууллагад олон жил ажилласан нэгэн гэнэ. Амиа хорлохын өглөө хурал дээр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Даваадорж талийгаачийг хангалттай сайн ажиллаж чадахгүй байна гэх мэтээр зэмлэсэн гэнэ. Мөн танай аав надаас олон удаа тусламж авсан гэж түүнд хэлж байсан сурагтай юм. байна. Б.Насантогтох нь нийтийн байранд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Эхнэртэйгээ байнга муудалцаж таарамжгуй байдаг талаар хөршүүд нь ярьж байгаа аж. Б.Насантогтох түрийвчиндээ нэг ширхэг сум авч явдаг байсан ба ааваасаа өвлөсөн Макаров буугаар амиа хорложээ. Энэ үед эхнэр нь дэргэд нь байжээ. Амиа алдагсдыг өнөөдөр хөдөөлүулж байгаа юм байна. Ийнхүү гэр бүлийн таарамжгүй харьцаанаас үүдэн цагдаагийн хоёр ажилтан амиа хорлосон харамсалтай явдал гарчээ.
Дархан-Уул аймгаас
Өдрийн сонин-ы тусгай сурвалжлагч Б.ХАЖИДМАА, Д.АРИУНБОЛД нар мэдээллээ.
(өдрийн сонин 2004.11.17 284)