АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга огцрох өргөдлөө гаргалаа

Гэвч АНУ-ын засаг захиргаа тэр тухай өчигдөр л албан ёсоор зарлажээ. Түүнээс гадна Эрчим хучний яамны сайд Спенсер Абрахам, Хөдөө аж ахуйн яамны сайд Энн Вене-ман, Боловсролын яамны сайд Род Пеж нар албан тушаалаасаа огцорчээ. Ийн-хүү өнгөрсөн даваа гаригт Ерөнхийлөгч нэгэн зэрэг дөр-вөн сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоолд гарын үсэг зурсан байна, Жорж Буш өөртэй нь дөрвөн жил хамтран ажилласан эдгээр хүмүүст талархсанаа илэрхийлжээ.
Колин Пауэлл албан ажлаа өгөх тухайгаа өмнө нь нэг бус удаа ярьж байсан боловч энэ мэдээ нь олон хүний гайхлыгтөрүүлеэн юм. Ажиглагчдын таамаглаж байснаар доод тал нь нэг жил эсвэл Ерөнхийлөгчийг тангараг өргөсний дараа уг асуудлыг шийднэ хэмээн бодож бай-жээ. К.Пауэл өргөдлөө ху-вийн амьдралдаа анхаарал тавих цаг ирсэн хэмээн бичсэн гэнэ. Чухам яагаад гэнэт ийм шийдвэр гаргах болсон нь одоо болтол тодор-хойгүй байна. Вашингтон ч энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Колин Пауэлл өчигдөр өөрөө үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ энэ албыг дөрвөн жил хашина гэдгээ хэлж байснаа санууллаа. Энэ албанд үргэлжлүүлэн ажил-лах саналыг түүнд тавиагүй гэдгийг ч хэлээд авчээ. Өөрөөр хэлбэл тэрээр Ерөнхийлөгч ямар нэгэн дохио өгнө хэмээн хүлээж байжээ. Нэрээ хэлэхээс татгалзсан Төрийн Департаментын нэгэн ажилтан агентлагийн сурвалжлагчид ярихдаа К.Пауэллд энэ албанд үлдэх санал тавиагүй гэв. Дашрамд дурдахад тэрээр Ерөн-хийлөгчид хамгийн нөлөөтэй гэгддэг дэд Ерөнхийлөгч Дик Чейнитэй өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байнга зөр-чилддөг байсан гэнэ.
Түүний оронд хэнийг томилох асуудал одоо дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Зарим нэгэн хүмүүсийн ярьж байгаагаар НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Жон Энфорт Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож магадгүй гэнэ. Гэхдээ К.Пауэллын ажлыг авах хамгийн өндэр магадлалтай хүн нь Ерөн-хийлөгчийн аюулгүйн асуудал хариуцеан зөвлөх Кондолиза Райс юм байна. Дашрамд дурдахад саяхан Райс ярилцлага өгөхдөө 2005 онд одоогийн албандаа байхгүй хэмээн ярьжээ. Хэрвээ Жорж Буш түүнийг энэ ажилд томилох юм бол АНУ-ын түүхэнд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон анхны Африк гаралтай эмэгтэй Райс болох билээ.
Сүүлийн үед Жорж Буш багийнхаа гишүүдийг сэлгэж буй нь түүний тэргүүлеэн засаг захиргаа хатуу бодлого явуулна гэдгийн нэгэн баталгаа хэмээн зарим хүмүүс ярьж байна. Шинжээчдийн ярьснаар К.Пауэллын оронд Пентагоны тэргүүн Дональд Рамсфельд огцрох ёстой байсан гэнэ.
(өдрийн сонин 2004.11.17 284)