Төмсний шүүс ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед ашигтай

Талх мах загасыг бодвол төмсөнд кали илүү их байна. ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед шинэ төмсний шүүсийг уухад ходоодны хүчлэгийг хэвийн болж гэдэсний үйл ажиллагааг зохицуулан хорсохыг зогсоож өвдөлтийг намдаадаг бөгөөд өтгөн хатахад ч их хэрэглэдэг. Энэ шүүсээр байцааны шүүс шиг дээд гэдэсний шархлаа өвчнийг амжилттай эмчилдэг. Мөн өглөө босонгуутаа 3-4 ширхэг цэвэрлэсэн түүхий төмсийг жижиг үрүүлээр үрж шүүсийг шахаж аваад аяганд хийж жаахан байлгахад цардуул нь тунарч шүүс нь ялгарна. Тэр шүүсийг ууна. Цагийн дараа юм идэж болно. Курс эмчилгээ 21-28 хоног үргэлжилнэ. Энэхүү эмчилгээний үр дүнд өтгөн хатахаа больж шамбарам ч эдгэрнэ.