Дэггүйтсэн хөвгүүдээр жорлон угаалгадаг сургуулийн есөн сурагч шарлажээ

Вируст гепатит А нь элэгний эд эсийг давамгайлан гэмтээж бүх биеийн хордлого байдлаар илэрдэг цочмог халдварт өвчин аж. Нийслэлийн 124, 83 дугаар цэцэрлэгүүдээс туе бүр 15 хүүхэд гепатит А-гаар өвдсөн тул түр хаагдсан тухай бид өмнө мэдээлеэн. Харин энэ өвчний талаар янз бүрийн мэдээлэл хэвлэлүүдээр гарч байгаа тул албан ёсны мэдээллийг өгөх нь зүйтзй хэмээн үзсэн Эрүүл мэндийн яам өчигдөр сэтгүүлчидтэй уулзав. Тэд Шар өвчний дэгдэлт энэ жил өмнөх онуудынхаас эре ихэсч байгаа юм биш. Гагцхүү голомтлон гарч байгаагаараа онцлог болоод байна. Ийнхүү голомтлон гарч байгаа нь сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал, халдваргүйжилтийн дэглэм алдагдсан, ихэнх цэцэрлэгийн бие засах суултуур эвдэрхий, аяга халбага нь нийтийнх байдгаас гадна хүүхдүүдииг хүлээж авахдаа өглөөнии үзлэгииг огт хиидэггүигээс шалтгаалжээ. Саяхан 72 дугаар сургуулийн есөн хүүхэд шарласан нь бага ангиинхнаар их цэвэрлэгээ хийлгэсэнтэй холбоотой байна. Тэр байтугай туе сургууль дэггүйтсэн хөвгүүдээр жорлон угаалгадаг гэнэ. Ийм юм байж хэрхэвч болохгүй шүү дээ гээд сургууль, цэцэрлэгт хүүхдээ явуулдаг эцэг, эхчүүд өөрсдөө хяналт, шаардлагыг сайн тавьж байх хэрэгтэйг анхааруулав.
(өдрийн сонин 2004.11.18 285)