Надад задгай мөнгө хэрэгтэй байна, Монголбанкны ерөнхийлөгч өө!

Хөөрхий минь, шажигнасан шинэ-хэн дэвсгэрт байхдаа л тиим азгүй тавиланд өртсөн дөө. Уг нь гүйлгээнд ашиглахаа бо-лих тухай хэн ч сэдэж, ший-дээгүй. Өнөөгийн үнэ хан-шинд үнэхээр хүчин мөхөсдөх нэг төгрөг ч нэгэнт дүүрч гэхсэн. Гэтэл гуравт, тавт, аравтын дэвсгэртийг ч дээрх тавилан нөмөрлөө. Халаасанд байтугай худалдаа, үйлчилгээнд ч үзэгдэхээ байж. Гүйлгээнээс гарлаа гэж дуулаагүй л юмсан. Аль ч худалдааны газраас таван төгрөгний хариултаа авсан удаагүй бол-лоо. Аравтын дэвсгэртийг болохоор нэхэж байж л нэг авч байна.
Тиим байтал тохуурхаж байгаа юм шиг сэтгэхүй дээр ажиллах явдал он олиыг элээв. Анх Камертон хамт-лаг тоглолтынхоо билетийг 99-тэйгээр тогтоосноор энэхүү нэг төгрөгийн давуу талыг олж харсан үзэгдлүүдийн эхлэл тавигдсан гэж болно. Өнөөг хүртэл буухиалсаар буй энэхүү уламжлалыг хэрэгжүүлсэн саяхны жишээ-нээс гэвэл Мөнхийн реп хамтлагийн 2999 төгрөгийн үнэ бүхий тоглолт юм. Мэн Монголын томоохон худалдааны цэгүүд болох Номин, Скай зэрэг дэлгүүр бараандаа 999 төгрөгийн үнэ тогтоочихсон байсан нь бас сонин.
Хүний сэтгэхүйд 999 гэхээр 1000 гэснээс арай л бага бууж байгаа биз. Харин тэгтэл нэг төгрөгийн хариултыгөгдөг гэж бодож байна уу? Үгүй шүү. Хүмүүсийн ихэнх нь тэр болгон нэхээд байдаггүй. Харин дэлгүүр бол ганц төгрөг ч дутуу авна гэсэн теором байхгүй. Өгч байгаад гарзтай санагддаггүй байх л даа. Харин авч байгаад нь л… Энэхүү илүү авдаг, дутуу өгдөг байдал хэдий хүртэл үргэлжлэх болж байна?
Өдөрт Монголын хүн бү-рээс ганц ганц төгрөг завшихад хоёр сая зургаан зуун мянган төгрөг болж байна. Энэ бага мөнгө гэж үү. Цаашлаад татварт ч нөлөөлж байгаа юм. Нэгж мөнгөний урсгал татвар тооцооны гадуур өнгөрч, завшигч этгээдийн ха-лаас руу сул цутгаж байдаг. Банк санхүүгийн луйвар ч нэгж менгэн дээр л явагдаж байдаг нь тодорхой. Нэгж мөнгөний бодлого алдагд-саныг далимдуулан завшиж байгаа нь хэн бэ гэдэг сонир-холтой бөгөөд ноцтой асуу-дал. Монголын мөнгөний имфляцийг Монгол банк барьж байдаг билээ. Гэтэл Монгол банкнаас мөнгөний зузаатгал гэгчийг хийдэггүй аж. Бутархай мөнгөний талаар ер нь ямар бодлого барьж байгааг тус банкны мэргэжилтнээс лавлахад Нэгт, гуравт, тавтын дэвсгэртийн нөөц байхгүй болчихсон шүү дээ. Бодлогоороо бол эдгээрийг гүйлгээнээс хас-чих л санаатай байдаг юм шиг. Гэтэл энэ нь дэлхийн жи-шигт хэрэглэгддэггүй учраас болж өгдөггүй. Бутархай мөнгөний зузаатгал хийгдэх эсэх нь шийдэгдсэн юм байхгүй л байна гэж ярих ажээ. Үнэндээ ч худалдагчдаас хариултаа нэхэхэд бутархай мөнгө алга даа хэмээн жишим ч үгүй зогсох нь бий. Банкнаасаа бутархай мөнгөө тавихаа байчихсан хойно тэдний буруу ч гэж юу байх вэ.
Харин гадаадын банкууд зориуд задгай мөнгийг гаргаж байдаг нь цаанаа бодлоготой. Энэ нь нийгмийн халамжиин нэг хэлбэр болдог гэвэл та итгэх үү? Хүмүүсийнх нь ха-лаасан дахь задгай мөнгө зөвхөн эмзэг бүлгийнхний алган дээр буудаг. Учир нь эмзэг бүлгийнхэн ихэвчлэн аар саархан уйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд тэр үйлчилгээ нь задгай мөнгөн дээр явагддаг. Гуйлгачинд ч тэр л задгай мөнгө өгөгдөж байдаг. Хүмүүст энэ харилцаа нь ямар ч чирэгдэл учруулдаггүйгээр үл барам харин ч таатай байдаг байна.
Тэгвэл манайд байдал эре ондоо. Цалин нь дандаа бүхэл дэвсгэртээр олгогддог. Нийгмийн халамжиин хэмжээ нэгж мөнгөөр тогтоогдсон байдаг ч бас л бүхэлдээд өгчихдөг. Валютын арилжаа заавал бутархай мөнгөний үлдэгдэлтэй гардаг. Түүнийг ч яаж ийгээд бүхлээр тооцож, тэрүухэндээ болгочихдог. Өөрөөр хэлбэл, нэг, тав, арав, хорь, тавь, зуун төгрөгний зөрөөг найзан дундаа л тооцчихоод баахан таван зуут, мянгат, арван мянгатын дэвегэртээр томоохон панз үсэргэнэ. Тэгээд бүхлээр авсан мөнгөө яадаг гээч. Бутлуулах гэж улаа эргэтэл гүйгээд нэмэргүй. Дэлгүүрийн худалдагчид нь болохоор автобаазаас өөрсдөө явж бутлуулдаг гээд хал-гаахгүй. Ингээд аргагүйн эрхэнд зуут, таван зуутын дэвегэртээр л нэгж мөнгийг орлуулах зайлшгүй шаардлага тулгарна. Гэвч нэгж мөнгөний үүргийг эдгээр дэвсэрт гүйцэтгэж даанч чадахгүй. Ийм хэмжээний мөнгийг гуйлгачинд та өгнө гэж үү? Нэг л харам сэтгэл төрөөд болохгүй байгаа биз дээ. Харин бутархай мөнгө байсан бол өөр хэрэг ээ.
МӨНГӨ АТГАСАН ГУЙЛГАЧИД ОЛШИРЧЭЭ
Ер нь нэгж мөнгөний бодлого гээч юм Монголд байна уу, үгүй юу? Нэг үе зоосон мөнгө цаасан мөнгөний зах зээлийг түрэн орж ирээд даруй жагсаал-аас гарчихлаа. Яав? Юу болов? гэтэл хуу-рамчаар худалдаанд гарах болсон хэмээн сонин хэв-лэлээр шуугисан болохоор тэр юм гэнэ. Монгол банкны зүгээс хуурамч зоосон мөнгө гүйлгээнд гарсаныг баталсан боловч даруй таслан зогеоож чадсангүй бололтой юм. Ацаг шүдний зөрөөг анддаггүй асан байгууллагын маань хараа нь жаахан муудсан юм байлгүй дээ. Бусад улс орныг хараад байхад хуурамчаар хийгдсэнийг нь дахин хуурамчаар хийгдэх аргагүйгээр шинэчлэн гаргадаг байх юм. Тухайлбал техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед АНУ-ын Санхүүгийн яам 7-10 жилд нэг удаа мөнгөн дэвегэртүүдээ сольж бай-хаар төлөвлөжээ. Харин Монголд шинэчилж амжаагүй байтал нь зоосон мөнгийг худалдаанд хэрэглэхээ болив. Бараг арилжааны банкууд нь ч зоосон мөнгөөр гуйлгээ хийхээ больсон байна. Тийн атал Монгол банкны зүгээс зоосон мөнгийг гүйлгээнд хэрэглэж болно гэх тайлбарыг өгсөөр удлаа.
Зоосон болон нэгж мөнгө-ний орон зайг нөхөж, зузаат-гал хийгээгүй болохоор ний-гэм мөнгөөр гачигдаж, мөнгө-ний төлөөх дажин өрнөхөөс ч яахав. Ард түмний гар дээр ямарч хэрэггүй мөнгөтөгрөг хуралдсаны гайгаар мөнгө атгасан гуйлгачид олширсоор.
Үүнийг дагаад мөнгө хүн хоёрын харьцаа дээд зэргээр алдагдаж байна. Америк дол-ларыг манай аравтын дэвс-гэрттэй харьцуулахад ич-мээр. Гар эсгэмээр шинэхэн ганц доллар халтар, сарампай хэдэн төгрөгтэй тэнцдэг би-лээ? Нэг мянгат, нэг зуут, нэг тавьт, нэг хорьт, нэг аравт, хоёр тавт, гурван гуравт, дөр-вөн нэгтийн дэвсгэртийг ний-лүүлсэнтэй тэнцдэг. Өнгэ зүснээс нь үзвэл аргагүй гэж бодогдмоор. Нойлын цаас шиг болтлоо ноорсон, үрчий-сэн, урагдсан монгол мөнгийг зөвхөн Монголд л танина. Өөрсдөө тиим болгосон юм болохоор андахгүй, ад үзэхгүй. Төрийн сүлдтэй мөнгөө хөлийнхөе оймсонд хадгалж яваа хээгүй монголтой ч таарч байлаа. Шивэр ханхал-сан тэр мөнгөө хүний өөдөөс ичих ч үгүй сарвайхыг нь яана. Бутархай мөнгө нэртэй цөө-хөн дэвсгэртүүдийн мөхлийг үзэх гэж юундаа тэгж яарсан хэрэг вэ. Менгэн дэвсгэртэд наслап гэж нэг юм байдаг аж. Харин манай мөнгөн дэвс-гэртүүд хэд эргээд ноордог бол? Бутархай төгрөг гүйлгээнд ашиглагдахгүи байгаа болохоор өнөө зуут, таван зуутын дэвсгэртүүд л хам-гийн ихээр хэлмэгдэж байдаг шиг.
Арслантай юу нэг төгрөг нь арслантай авдранд буе баастай жорлонд хэвтэж буйг мартаж болохгүй. Банкнаасаа задгай мөнгийг гүйлгээнд гаргахгүй бол халаасанд байгаа бүхэл мөнгөнд хариулт олдохгүй нь байна аа.
(өдрийн сонин 2004.11.19 286)