Yндэсний эрх ашгийн төлөө

Энэ нь Монголын үндэсний томоохон үйлд-вэрлэгч гэгддэг АПУ, Спирт бал бурам, Чингис, Хаанброй, САПУ зэрэг архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг компаниудын хаалгаа барих үндэс болох юм хэмээн яригдах боллоо. Өөрөөр хэлбэл дээрх компанийн удирдлагууд 2005 оны төсөвт энэ салбараас төвлөрүүлэхээр тусгасан татварыг үндэслэлгүй нэмэхээр тооцоолсон нь үндэсний үйлдвэрлэгчдийг Хаалгаа барь, ажилчдаа хал гэсэнтэй адил гэцгээж байна. Хэлцээд ч зогсохгүй үндэсний үйлдвэрлэл-ээ аварч үлдэхийн төлөөх тэмцэлд ханцуй шамлаад буй. УИХ-аар хэлэлцэгдэх уг тогтоолын төслийг батлуулахгүйн тулд хууль тогтоох байгууллагад лобби гэгчийг ч хэрэглэх гэж үзэх бололтой. Нөгөөтэйгүүр архи, пивоны татварыг нэмэг-дүүлэхэд хориг тавин эсэргүүцэж байгаа хүмүүс нь тэрхүү үйлдлээ үндэсний эрх ашигт үйлчилж буй хэрэг хэмээн үзээд байгаа юм. Тодруулбал үндэсний үйлд-вэрээ өөд нь татахын оронд татварын ачааллаар да-рамталж, дампууруулах гэж байна гээд байгаа. Тэгвэл архи, шар айргийг үлэмж хэмжээгээр үйлдвэрлэж, ард түмэндээ хямдхаан үнээр шахах нь үндэсний эрх ашиг мэн үү?
Нэг өдөрт багаар бодоход Монголын гурван хүн архинд хордож, амиа алдаж, хөлдөж, бие
биенээ хөнөөж байна гэсэн статистик тоо бий. Хэрэв өдөрт гурван хүн иддэг араатан Монголд байна гэж бодвол төр засаг нь, түмэн олон нь түүнийг аль болох хурдан устгах гэх байсан нь мэдээж. Гэтэл утга агуулгаараа тэрхүү араатнаас огтхон ч ялгагдахгүй архийг болохоор дэмжих хэрэгтэй гээд байдаг нь ямар учиртай юм бэ? Архийг устгахгүй юм гэхэд багасгахгүй бол нөгөө үндэсний эрх ашиг байтугай үндэстэн маань ч орших уу, эс орших уу гэсэн эмгэнэлд тулаад байгаа шүү дээ. Архи, шар айраг нь хямдхан зардлаар бүтэж, тэр хэрээрээ хямдхан хор болж зах зээл дээр гарч байна.
Үндэсний гэх үйлдвэрүүд маань үнэндээ архи, согтууруулах ундаанаас ихээхэн ашиг олдог юм. Түүнийхээ өчүүхэн хэсгийг татварт өгөхдөө өндэр байна хэмээн уруулаа унжуулж, төрдөө эрхэлдэг. Монголд 169 архины үйлдвэр жилд дунджаар 18 мянган тонн архи үйлдвэрлэдэг ажээ. Эдгээр нь ашиггүй байтлаа л үйл ажиллагаагаа явуулаад байв гэж үү. Энд онцлоход үндэсний үйлдвэрээ дэмжих нь зайлшгүй. Гэхдээ эдийн засаг бол хүчний төвлөрөл гэдэг ойлголт суүлийн үед хүчтэй яригдах болсон. Түүгээр бол төсвийн 300 сая ам.долларыг ямар салбарт төвлөрүүлбэл дараа жил 350 сая болох вэ гэдгийг л тооцоолдог юм байна. Нэг салбарыг дэмжихийн тулд нөгөө салбарын бүсийг нь чангалж золиослох болно. Тиймд архи, шар айрагны үйлдвэрлэл нь жаахан бүсээ чангалчихад гэмгүй са-нагдана.
Дотоодын архи, шар айрганд ноогдуулах онцгой албан татварыг нэмэхдээ нэг литрт 20 цент буюу импортоор орж ирэх архи, шар айргийн татвартаи тэнцүү тогтоох гэж байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө дотооддоо үйлдвэрлэдэг болон импортоор орж ирдэг архи пивоны харьцаа 90/10 хувь буюу архи, согтууруулах ундааны үлэмжхэн хэсэг нь импортоор Монголд орж ирж, архины хэрэглээг хангадаг байжээ. Гэтэл одоо үйлдвэрлэгчид маань энэ харьцааг 70/30 хувь болсон гэж ярьж байгаа ч үндэсний ба импортын архи, шар айраг зах зээлд адил орон зай эзлэх болсон юм билээ. Нэгэнт л архи, соггууруулах ундааг ад үзэж, онцгой татвар оногдуулдаг юм чинь импортын ч бай, дотоодынх ч бай ялгаагүй, аль алинаас нь адил татвар авч байж архины эср.эг тэмцлээ илэрхийлэх ёстой буе уу. Эсвэл архийг нухчин дарахад алагчлах үзэл бас шаардлагатай юм уу?
Импортоор орж ирдэг согтууруулах ундаа-наас багагүй хэмжээний мөн-гө улсын төсөвт төвлөрүүл-дэг. Тэгэхээр импортоор орж ирж буй болон дотооддоо үйлдвэрлэж буй согтууруулах ундаа зах зээлд эзлэх хувиа-раа тэнцүү болчихеон нь бодитой бол дотоодын үйлд-вэрлэгчдээс мэн хэмжээний мөнгө төсөвт орж ирнэ. Өөрөөр хэлбэл энэ төрлийн онцгой албан татварыг нэменээр төсөвт найман тэрбум төгрөгийн нэмэгдэл орлого орж ирэх.юм байна. Харин архи, шар айрагны онцгой албан татварыг нэмэгдүүлэх тогтоолын төслийг санаачлан УИХ-д тавьсан гишүүн Б.Жар-галсайхан төсвийн нэ-мэгдлийг 17 тэрбум төгрөг гэж тооцжээ. Хэрэв тогтоолын төсөл батлагдвал үндэсний үйлдвэрлэгчдээс нэмж татах мөнгө төсвийг нэмэгдүүлж, нийгмийн тусын тулд зарцуулагдах боломж бий болох юм. Засгийн газар хүүхдэд өгөх итгэлийн мөнгөний эх үүсвэрийг ч эндээс эрэлхийж байгаа ажээ. Түүнээс биш үндэсний үйлдвэрүүдийнхээ хаалгыг бариулахыг бодож үндэсний хэд-ээсээ- ахиу татвар авахыг сэдээгүй байх.
Согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлснээр үндэсний үйлдвэр хаалгаа барьчих ч юм биш. Хэрвээ нэмэгдсэн татварыг архи, шар айрагныхаа үнэд шингээх юм бол хагас литрт / нэг шил/ 120 төгрөг л нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг утгачилбал хэн нэгэн гэртээ авч очилгүй архинд үрлэгдсэн мөнгөнөөс нь улс 120 төгрөгийг татаж, үр хүүхдэд нь олгох юм. Энэ нь хэний эрх ашиг байж таарах вэ? Үндэсний эрх ашиг биш үү. Архи, шар айрагны үйлд-вэрүүдэд татварын ачаалал үүрүүлэх нь үндэсний эрх ашгийн төлөөх багаахан зо-лиослол гэж бодогдож байна.
(өдрийн сонин 2004.11.19 286)