Эрх мэдлээ хэтрүүлсэн дипломатчийн хэргийг прокурорт шилжүүлэв

Мөрдөн байцаалтын явцад улсад ихээхэн хэмжээний хохирол учруулж, албан тушаалаа урвуулан
ашигласан нь тогтоогджээ. Мөрдөн байцаагчид түүний хэргийг саяхан прокурорт шилжүүлжээ.
Л.Цээсүрэн нь ОХУ-ын ЭСЯ-ны ажилчдын байрны зориулалтаар барьж байсан 105 айлын орон сууцны барилгын ашиглалтын өмнөх захиргааны даргаар ажиллаж байхдаа орон сууцны 60 хувийг Оросын талд өгөх гэрээ байгуулснаар улсад хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа аж. Уг нь энэ барилгыг бариулах асуу-далд хоёр тал анхаарал тавьж, юу хийхээ тохиролцсон байна. Үүнд 105 айлын орон сууцны 51 хувь Монголынх, 49 хувь нь Оросын талынх байхаар тохирч, гэрээ хэлцэл хийжээ.
Барилга барих явцад ямар нэгэн байдлаар гэрээнд өөрчлөлт оруулах болбол манай Гадаад хэргийн яаманд мэдэгдэж харилцан асуудлыг шийдвэр-лэхээр мэн тохирсон байна. Энэ албан бичгийг Л.Цээсүрэнд Гадаад хэргийн яамнаас өгсөн байна.
Гэтэл Л.Цээсурэн дээрх итгэмжлэ-лийн бичгийг үл тоомсорлож, дур мэдэн Оросын Весттехлаш компанитай гэрээ байгуулж, нэмэлт хэлэлцээр хийхдээ 60 хувийг Оросын талд өгөхөөр өөрчилсөн аж. Үүгээр ч зогсохгүй барилгын доторх засал чимэглэлийг Оросын тал хариу-цаж өөрсдийн хөрөнгөөр тохижуулах ёстой байтал Монголын тал үүнд зарцуулах хөрөнгийг гаргахаар болсон байна. Гэтэл Монголын талаас санхүү-жүүлэх ёстой барилгын дотоод заслын мөнгөний эх үүсвэр саатсанаас болж, барилгын ажил түр зогсож эхэлжээ. Эл хүндрэлээс гарахын тулд Л.Цээсүрэн холбогдох байгууллагуудад хандаж, улсынхаа томоохонд ордог хэд хэдэн компани болон төсвөөс нийт, 500 мянган ам. доллар буюу хагас тэрбум төгрөг гаргуулан асуудлыг цэгцэлжээ.
Гэтэл нэг л өдөр 11 айлын орон сууцыг Оросууд худалдчихсан, айлууд нүүгээд орчихсон байв. Бусдад худалдах зориулалтаар баригдаагүй барилга хэмээн манай ЭСЯ-ныхан ойлгуулах гэсэн боловч өнөөх айлууд гарсангүй. Бид мөнгөө төлсөн. Миний гэр хэмээн асуудал үүсгэж эхэлсэн байна. Энэ үеэс Гадаад хэргийн яам дээрх барилгыг алдаж буйгаа ухаарч, Л.Цээсүрэнд цагдаагийнхан эрүү үүсгэжээ.
Ийнхүү нэг хүний дур мэдэн байгуул-сан гэрээнээс болж, Монгол Улс хоёр тэрбум төгрөгөө Орос ах нарт бэлэг-лэж орхив. Энэ асуудлыг нэлээд дээхнэ Гадаад хэргийн яамны холбогдох мэр-гэжилтнүүд мэдсэн ч яаж ч чадаагүй өнгөрчээ. 105 айлын орон сууцны 60 хувийг Оросуудад яагаад өгөх болов. Ямар нэгэн байдлаар хахууль авсан уу гэх зэрэг асуудал Гадаад хэргийн яамныхны санааг зовоож байгаа аж. Нөгөө талаас Л.Цээсүрэнг ашиглан хэн нэгэн ийм гэрээ хийсэн байж болзошгүй хэмээн хардах ч хүн байгаа юм.
Юутай ч ОХУ дахь ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргын үйлдсэн эл хэрэгт эрх бүхий хэд хэдэн албан тушаалтан оролцсон байж болзошгүй байна.
Тухайн үед барилгыг хариуцаж ажиллаж байсан хүний хувьд Л.Цээсүрэнд хариуцлага тооцох гээд байгаа болохоос үнэн, мөнийг нь нягтлахыг хичээхгүй байгаа нь харамсалтай хэмээн Гадаад хэргийн яамны нэгэн албан тушаалтан ярьж байв.
Энэ тухай Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн ажилтан (нэрээ хэлэхээс татгалзав)
-Л.Цээсүрэнтэй холбоотой хэргийг бид шалгаад дууссан. Прокурор хэргийг хянаж үзээд зарим нэгэн зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаалтад буцааж магадгүй. Нэг бол яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэх байх. Диполмат ажилтантай холбоотой хэрэг, тэгээд ч шүүхээр шийдэгдээгүй тул дэлгэрэнгүй ярих юм алга хэмээв.
-Энэ хүн ганцаараа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаад хоёр тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон юм уу?
-Мөрдөн байцаалтаар нэлээд олон хүн холбоотой болох нь тогтоогдсон. Тэд-ний дунд нэр бүхий албан тушаалтнууд ч бий.
-Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх юм. Чухам яасан юм бэ. Тодорхой ярих боломж бий юү?
-Одоохондоо энэ нууц гэв.
(өнөөдөр 2004.11.19 271)