Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой өрхийн гурав ба түүнээс дээш тооны хүүхдэд сар тутам олгох тэтгэмжийн талаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл боловсруулж байна. Їүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой өрхийн гурав ба түүнээс дээшхи 0-18 насны хүүхдэд тэтгэмж олгох журмын эхний хувилбарыг боловсруулав.
Хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах, хил дамжуулан худалдах асуудлаар Бангкокт болсон Ази, Номхон далайн бүсийн уулзалтад яамны асуудал хариуцсан мэргэжилтнүүд Хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах, хил дамжуулан худалдах асуудлаарх өнөөгийн байдал, Монгол Улс дахь эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээ сэдвээр илтгэл тавьж оролцов. Дашрамд тэмдэглэхэд, манай улс Хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах, хил дамжуулан худалдахтай тэмцэх Їндэсний хөтөлбөр боловсруулж, Засгийн газраар батлуулах юм.
Азийн хөгжлийн банкны шугамаар Японы ядуурлыг бууруулах сангаас санхүүжиж буй Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ажил олгогчид, шийдвэр гаргагчдын төлөөлөл оролцуулсан телевизийн шууд нэвтрүүлэг, сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд Амьддаа бие биеэ хайрлая сэдвээр тэргүүн бичлэгийн уралдаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд гар зургийн уралдаан зарласнаас гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахад чиглэсэн ажил олгогчийг урамшуулах дэмжлэгийг боловсронгуй болгох талаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, дэвшүүлэх чиглэлээр зарим аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албадын удирдлагуудыг оролцуулсан семинар зохион байгуулав.