Бичил Зээл ба Бизнес Yндэсний Чуулганд Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн үг

Монгол улсад энэ арга туршлагыг яаж ашиглахав, энэ сэдвээр бидэнд бас ярилцах юм байна, ярилцъя гэж энэ танхимд цугларсан.Долоон жилийн өмнө дэлхийн нөгөө бөөрнөөс бичил зээл бол ядуурлаас гарах сайн арга гэж дэлхийн олон орны төлөөлөгчид санал нэгдэн уриалга гаргаж, есөн жилийн дотор дэлхийн 100 сая айлд бичил зээл олгоё гэсэн зорилт дэвшїїлсэн. Энэ чиглэлд дэлхийн хамтын нийгэмлэг олсон ололтоо улам бататгахаар шийдэж 2005 оныг олон улсын бичил зээлийн жил гэж зарлалаа.

Манай улсад ч бичил зээлийн їйл ажиллагаа жилээс жилд өргөжиж ард иргэдийн амьжиргаанд нөлөөтэй хїчин зїйлийн нэг болоод байна. Бичил санхїїгийн їйл ажиллагаа явуулдаг ломбард, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхїїгийн байгууллагууд олон зуугаараа ажиллаж байгаа ч тэдгээрийг төрийн нэгдмэл бодлогоор дэмжих, їйлчилгээнийх нь хамрах хїрээг өргөжїїлэх, хэрэгцээ, шаардлага их байна.

Иймээс энэ чуулганыг Засгийн газар цаг їеэ мэдэрсэн, нїдээ олсон чухал арга хэмжээ гэж їзэж байна. Мөн төрийн болон олон нийтийн байгууллага, ажил хэрэгч хїмїїс хэрхэн хамтарч ажиллаж болохын илэрхийлэл гэж та нарын хичээл зїтгэлийг їнэлж байна.

Бичил зээлийн хэрэгцээ хаа сайгїй их байна. Яг л манай орны газар нутгийн хэмжээ шиг тийм их хэрэгцээ хїмїїст байна. Гэтэл бичил санхїїгийн їйл ажиллагааны 90 шахам хувь нь зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн 3 хотод төвлөрч байна. Бид чинь цөөхїїлээ атал ядуу нь дэндїї олон, бас том газар нутагт тарсан том улс. Ядууралд дайн зарлаж байна гэж би зїгээр ч нэг хэлээгїй. Нөхцөл байдлыг ойлгох, тїїнийг мэдрэх, ялангуяа тэр тухай хэлж ярих бол их чухал. Хэлнэ гэдэг хийхийн тал нь.

Одоо бид ажлаа бїтэн болгох хэрэгтэй. Бид гэж би Засгийн газрыг хэлж байна. Бид гэж би Монгол улсыг хэлж байна. Бид гэж би та бїхнийг хэлж байна. Одоо бїгдээрээ нэгдэж ядууралтай дайтахын тулд гар хоосон байж болохгїй. Ядууралтай тэмцэх хамгийн сайн хэрэгслийн нэг бол яах аргагїй энэ бичил зээлийг, яах аргагїй жижиг дунд бизнесийг, яах аргагїй ард олны бїтээлч санаачлагыг дэмжих явдал.

Иймээс ч өчигдөр Засгийн газар хуралдаанаараа 2005 оныг Бичил санхїї, жижиг дунд бизнесийг дэмжих жил болгон зарлахаар шийдвэрлэснийг та бїхэнд мэдэгдэхэд таатай байна.

Бичил зээл бол жижиг зээл гэсэн їг. Одоо цар хїрээ нь өргөжөөд бичил санхїї гэж ярих болж. Бичил санхїїгээр дамжиж хїмїїс, айл өрх орлогоо нэмэгдїїлж байна, жижиг дунд бизнес хөлд орж байна.

Бичил зээл бол ард тїмний зээл. Энэ бол олон хїний, олон гэр бїлийн амьдралыг өөрчлөх, орлогыг нэмэгдїїлэх том эх їїсвэр. Монгол бол мөнгө багатай улс. Бага мөнгөнөөс том баялаг бїтээх боломж бий. Энэ бол бага мөнгөө бага багаар нь зээлэх явдал. Бага багаар нь эргэлдїїлнэ гэсэн їг. Ингэж л хуримтлал, баялаг бий болж эхэлдэг. Олон хїн хїртэхээрээ, цөөн хїн цадахаараа гэж ярьдаг. Бичил зээл авч амьдралаа өөд нь татахын төлөө бїгдээрээ хөдөлмөрлөе. Тэгээд зээлтэй бол баян гэж ярьдаг, зээлтэй бол дээлтэй гэж хэлэлцдэг болцгооё.

Жижиг зээл бол хамгийн хїнд сурталгїй, хамгийн тусч зээл. Энэ зээлийн харилцаанд том барьцаа, том төсөл, олон хуудас бизнес төлөвлөгөө, зааварлагч тїшмэдийн элдэв гох дэгээ бараг байхгїй. Сайн ажилладаг, сайн сэтгэдэг хїнд багадахгїй мөнгө. Эхлээд 100 мянган төгрөг зээлээд зорилгодоо хїрвэл дараа нь 200 мянгыг зээлэх боломж бїрдэнэ. Тэгээд саяыг зээлнэ. Ингэж л саятан, тэрбумтангууд төрцгөөх нь бий.

Халаасандаа мөнгөгїй ч өөдрөг хїсэл мөрөөдөлтэй, тїїнийгээ хэрэгжїїлэх аргыг олж ашиглаж чаддаг хїмїїс л амжилтын эзэд байдаг. Хэн сэтгэсэн нь, хэн зорьсон нь, хэн хөдөлмөрлөсөн нь хангалуун амьдардаг зарчмыг бодит зїйл болгох арга бол энэ бичил зээл мөнөөсөө мөн. Өнөөдөр зїсэм талхны мөнгө гуйгаад бїтсэн ч маргааш гэдэг өдөр болдгоороо л болно. Харин өдөр бїр бїтэн талх идэх найдвартай орлогыг бичил зээл бий болгож чадна. Хїмїїс ээ, ингэхийн тулд шинээр сэтгэе, жижгээр зээлье, аажмаар баяжицгаая.

Баяжих гэснээс саяхан надад нэг хїїхдээс захиа ирсэн нь санаанд орж байна. Өөрийгөө Тамир гэж танилцуулсан хїї ээж, хоёр дїїгийнхээ хамт амьдардаг тухайгаа захиандаа бичсэн байсан юм. Тэр хїї бичихдээ Миний ээж олон төсөл бичсэн хїн. Зээл хөөцөлдөөд олдохгїй байна. Багахан шиг мөнгөтэй бол дөрвїїл сайхан амьдарна гэдэг юм гээд Ээжийгээ би баярлуулах гэсэн юм. Та тусалж чадах уу гэсэн байсан. Ийм санаачлагатай Тамир хїїд, Тамир хїїгийн ээжид амин хэрэгтэй зээл бол бидний ярилцаж байгаа энэ бичил зээл мөн. Ийм хїсэл эрмэлзэлтэй, зорилго төлөвлөгөөтэй мянга мянган хїмїїсийн идэвхтэй їйл ажиллагаанаас мянган мянган өрх айлын амьдрал ахуй жигдрэх учиртай.

Би энэ чуулганд маш олон бїсгїйчїїд идэвхтэй оролцож байгааг хараад їнэхээр баярлаж байна. Ядуурал хэмээх энэ зовлонт їзэгдлийн хамаг гол хїндийг эмэгтэйчїїд, өрх толгойлсон эхчїїд, ер ээжїїд маань їїрдэг. Иймээс ч бичил зээл бол эмэгтэйчїїдийн хувьд өрх гэрийн орлогыг нэмэгдїїлэх маш том тїшиг болдог. Тэд ч бичил зээлийн хувьд хамгийн найдвартай тїнш нь байдаг. Їнэхээр ээжїїд л зїсэм талхны їнэ цэнийг, хїїхэд өлсөхийн хэцїїг, тавгийн тавьцгїй сандрахын зовлонг хэнээс ч илїї мэднэ. Энэ Засгийн газар эмэгтэйчїїд хїїхдїїдэд ээлтэй тустай байхыг хичээх болно. Ийм бодлого аав нар, эмээ өвөө нарт ч ач тусаа өгнө гэж бодож байна.

Жижиг зээл, явж явж энэ бол мөнгөний эсвэл зээлийн тухай асуудал ч биш. Яг нарийндаа энэ бол сэтгэлгээний тухай асуудал. Жижиг зээл авахад том баталгаа хэрэггїй ч харин тїїнээс ч чухал зїйл ядуу байхаа больёо гэсэн баталгаа хэрэгтэй болно. Нэг їгээр хэлбэл тийм сэтгэл хэрэгтэй. Хамгийн гол нь иргэн та жижиг зээл авсны дараа ядуу байдгаа л боль. Эд хөрөнгөний хувьд их баяждаггїй юм гэхэд цээжнээсээ би ядуу хїн гэдэг бодлоо л гаргаж хая.

Явж явж, жижиг зээл бол мөнгө гэхээсээ илїїтэй ядуурлаас гарах арга. Жижиг зээл энэ бол ердөө боломж, бас мэдээлэл, бїр товчоор бол мэдлэг. Ерөөс амьдралын ухаанд сургадаг хэрэгсэл. Дахин хэлье. Ядуурлаас гарахын тулд эхлээд ядуу биш бол. Сэтгэлээрээ, ухаанаараа. Энэ замд чинь танд жижиг зээл туслана.

Жижиг зээл, жижиг дунд бизнес бол нэг зоосны хоёр тал. Жижиг зээлийн тухай яриа бол жижиг бизнесийн тухай яриа юм. Би та бїхэнд жижиг зээлийн тухай товчхон бодлоо хэллээ. Ирэх хэд хоногт та бїхэн өргөн ярилцлага өрнїїлж чухал санал санаачилга дэвшїїлнэ гэж итгэж байна. Бичил зээл бол зээлийн багахан мөнгө биш тїїнийг тойрсон цогц харилцаа, зохицуулалт. Тэр тухай та бїхнийг хангалттай ярилцаж, бїтээлч шийдэл гаргаасай гэж хїсье.

Бичил санхїї, жижиг дунд бизнесийг дэмжихэд Засгийн газар бэлэн байна. Монгол орноо бичил санхїїгийн болон жижиг дунд бизнес эрхлэхэд хамгийн тааламжтай улс болгох зорилт тавьцгаая. Ингэхийн тулд эхлээд энэ бизнест саад болж байгаа зїйлїїдийг арилгая, дээр нь ямар дэмжлэг төрөөс хэрэгтэй байна, тїїнийг нь бий болгоё. Ингэж чадвал ядуурлыг монголчууд ялж чадна. Ийм зорилт, ийм сонирхол Засгийн газарт байна. Та бїхэнд байна уу?

Тэгвэл хамтарч ажиллая.
Анхаарал тавьсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button