Пхеньянд юу болоод байна вэ?

Тэнд юу болоод байгаа юм бэ? Учир битүүлэг Ким Чен Ир улс орноо арай өөр тийш залж эхлээ юү? Дэлхийн алхаатай хэл нийлүүлэхээр тэр шийдээ юү? Оньсого мэт олон асуултдагуулсан шинэ, гэхдээ бүр байж боломгүй мэт мэдээллийг дэлхийн томоохон агентлагууд цацаж байна. Их удирдагчийн хөргийг олон нийтийн газруудаас ойрын өдрүүдэд авч хаях болсныг Пхеньянд амьдарч буй барууны дипломатууд мэдээлж байгаа юм. Ер бусын энэ өөрчлөлт эрхэм Кимийн өөрийнх нь тушаал гэнэ. Гэвч Ёхап агентлагийн мэдээлснээр, өөрийнх нь зургийг хэтэрхий өндөрт өлгөсөн учраас тэр ийм шийдвэр гаргасан байх юм. Хөрөг зураг нь ард түмнээ хэтэрхий өндрөөс ширтэж байсныг тэр сая л нэг юм анзаарчээ.
Түүний энэ ухаарал бусдыг хүмүүжүүлэх хообийтой, яршиг удсан Буш Ерөнхийлөгчийн суудал даа дахин улирсны дараахан төрсен нь сонин. Ирэх дөрвөн жилд Солонгосын хойгийг тайван орхиж мэдэх өрсөлдөгчийг нь ялалт байгуулахыг горьдож байсан ч байж мэднэ. Уржигдархан Ерөнхийлөгч Буш АПЕК-ийн уулэалтын индэр дээрээс үг дуулдаггүй Ким Чен Ирийг хүмүүжүүлэхэд Азийн удирдагчдыг атгасан гар шиг нэгдмэл байр суурьтай байхыг уриалаад авсан нь бүр ч ухаан нэмж байгаа биз. Юугай ч ертөнцийн хамгийн нууцлагдмал нэгэн орноос ямар нэг өөрчлөлт, шинэ өнгэ төрх цухалзаад байгааг эх сурвалжууд таамаглацгааж, чихэнд чимэгтэй мэдээ- тэр зүгээс ирэхийг тэсч ядан хүлэзж байна. Гэвч БНАСАУ энэ бүхнийг үгүйсгэсээр. Ийм зүйл болоогүй, хэзээ ч болохгүй хэмээн Синьхуа агентлагаар дамжуулан Умардын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Генерал Ким Чен Ирийн зургийг буулгана гэдэг тэнгэрээс нарыг авч хаяхтай ижил тэнэг хэрэг хэмээн тэд зүйрлэлээ. Пээдгэр Пхеньяны гөжүүд зан.
Ингэхэд тэдний тэр нар, Ким удирдагч амьд уу? Ко Юн Хуй хэмээх эмэгтэй хөхний хорт хавдраар удтал шаналсны эцэст өнгөрсөн наймдугаар сард таалал төгссөнөөс хойш Ким Чен Ирийн барааг ард түмэн нь олж хараагүй гэх. Тэр эмэгтэй их удирдагчийн хоёр дахь гэргий байсан бололтой. Гэхдээ тодорхойгүй. БНАСАУ-ын тэргүүн амьд эсэх, нас барсан эмэгтэй гэргий нь байсан үгүйг хэн ч баталж чадахгүй. Нууцлаг ертөнцийн нууцлаг амьдрал.
Гэхдээ асуудлыг арай өөдрөг өнцгөөс харъя. Гадаад ертөнцийн өмнө тасхийн хаасан хаалганыхаа зэвэрсэн цоож, цуургыг эрхэм Ким ганц нэгээр нь онгойлгон, авч хаях гэж байх шиг байна. Цөмийн зэвсэг, Түмэн голыг гатлан амь өрсөн сэлэх дүрвэгсэд, эрх чөлөө хязгаарлагдмал, өлөн зэлмүүн ард түмэн, эмнэлгийн нааран орон дээр хэвтэх тураалтай хүүхдүүдээр төсөөлөгддөг Пхеньян өөртөө шинэ дүр төрхийг бий болгох гэж байх шиг байна. Цэргийн хүч, бууны сумтай хүмүүжлийн хичээл-ийг хэн нэгэн тэдэнд эхлүүлэхээс өмнө өөрсдөө хүмүүжих-ээр шийдсэн бололтой.
(өнөөдөр 2004.11.22 273)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button