МАХН-ын бүлгээс Эвсэлд хүсэлт тавьжээ

Тэрээр УИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх явц, тулгарч буй бэрхшээл болон МАХН ямар байр суурьтай байгааг мэдэгдэхээр иржээ.
Энэ удаагийн мэдээллийн гол нь өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Эх орон-Ардчилал эвслийн бүлгээс хийсэн мэдэгдэлтэй холбоотой аж. Эвслийн бүлгээс ирэх онд цалин тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг арилган, хүүхдэд олгох мөнгийг 5000 төгрөг болгоно гэдгийг мэдэгдсэн. Энэ мэдэгдлийг МАХН-ын бүлэг өнөөгийн эдийн засаг, төсөвтэй огт уялдахгүй байгаа гэв. Тэдний тооцоогоор уг зүйлийг хэрэгжүүлэхэд 150-иад тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа тул МАХН-ын бүлэг татгалзаад байгаа гэнэ. Тиймээс эвслийн бүлэгт дээрх зүйлд зарцуулах эх үүсвэрийг хаанаас хэрхэн олох, яаж хэрэгжүүлэх талаар саналаа хэлээч хэмээн хүсэлт тавьсан аж.
(өдрийн сонин 2004.11.23 289)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button