Монгол Улсын анхны Yндсэн хуулийг боловсруулсан түүхийг сөхвөл

Гэвч түүхчид түүнийг судалгааны эргэлтэд бараг оруулаагүй байна. Тухайлбал, 1921 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газраас тогтоол гаргаж Улсын их хурал хуралдуулж Үндсэн хууль тогтоолыг нэгэн жилээс хэтруулэхгуй хуралдуулан гүйцэтгэх ба түүнээс янагш цагийг дагаж элдэв явуулах хэрэг зүйлийг түр зуурын хуралдаан гүицэтгэхээр шийдвэрлэсэн-ий дагуу мэн оны есдүгээр сарын 6-нд Засгийн газраас дахин тогтоол гаргаж ардын эрхт хэм-жээт засгийн гол Үндсэн хууль, дагаж явах дүрэм хэмжээ боловсруулахаар шийдвэрлэжээ. 1921 оны аравдугаар сарын 10-нд МАН-ын Төв хороо, Засгийн газрын хамтарсан хурлаас Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комисс байгуулах нь зүйтэй гэж үзээд Засгийн газраас бүх яамдад албан бичиг хүргүүлж манай улс үүрд дагаж шийтгүүлэх үндсэн хуулийг зохион тогтоож нийтээр журамлан дагаж явуулбал зохихын тулд яам тус бүр уг хуульд оруулбал зохих өер өөрийн яамны орон тоо ба хэрэг зүйлүүдийг хамтаар нэн даруй тодорхойлон гаргаж хариу сийрүүлээд гүйцэтгэн шийтгүүлэхэд бэл-хэн болгох ажаамуу хэмээн мэдэгдсэн байна.
Энэ үеэс эхэлж Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл боловс-руулахад төр засгийн удирдагчид өөрсдийн хувь нэмрийг юуны түрүүн оруулах болсон байна. Жишээ нь
Ерөнхий сайд Д.Бодоо боловсруулсан бололтой Монголын хэмжээт за-сагтай ард уясын Үндсэн хууль хэмээх нэгэн төслийн эхний зургаан бүлэг, 27 зүйл данс харааны сан хөмрөгт хадгалагдаж буй бөгөөд үлдсэн хэсэг нь одоогоор олдоогүй байна.
Д.Бодоогийн боловсруулсан хуулийн агуулгыг товч өгүүлье. Улс төрийн чухал хэрэг, Засгийн газрын чухал тушаалыг улсын Ерөнхий сайд гагцаар буюу бусад сайд нарын хамтаар Богд хаантнаа бараалхан айлтгана. Хэрэв яаралтай хэрэг тохиолдво/1 Засгийн газраас чухал хууль, тушаалыг урьдаар явуулаад нөхен айлтгаж болно хэмээн заажээ.
Ардын эрх ба үүргийн тухай гэсэн хоёрдугаар бүлэгт Монголын харьяат нарын эдлэх эрхийг долоон зүйлээр тодорхойлж, тэд өер өөрийн эрх ашгийг дэлгэрүүлэх санал бодлоо төр засагтаа өргэн мэдүүлэх эрхтэй. Монгол ардууд шашин шүтлэгийг олны амгалан түвшинд нийлүүлж ардын үүрэгт үл харш-лахаар хэмжээ тогтоож шашин мергөлийн шүтлэгийг үйлдэх эрх чөлөө-тэй гэж тэмдэглэжээ.
Уул төслийн гуравдугаар бүлэгт Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай зааж Дотоод, Гадаад, Цэрэг, Сан, Шүух таван яам, тэдгээрийн орон тоог тусгай хуулиар тогтоох болно хэмээн дурджээ. Засгийн газрын дэргэд ардын төлөөлөгчийн хурал буюу улсын их хурал байх тул…Засгийн газраас аливаа цааз хуулийг тогтооход ардын санал хуралдааны зөвшөөрлийг эрх биш хэрэглэвээс зохино гэж тус төслийн 19 дүгээр зүйлд хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа захирагдаж байхаар томъёолжээ. Улсын хурал-даанаар хэлэлцеэн хэргийг Засгийн газрын хуралд оруулж батлан тогтоож Богд хаантнаа айлтгаж толилуулан гарын үсэг зурж гүйц-мэгц хүчин төгэлдер болгон явуулмуй. Хэрэв Засгийн газраас зөвшөөрөхгүй зүйл буй аваас улсын хуралд дахин хэлэлцүүлэх эрх баймуй. Улсын бүх орлого зарлагын төсвийг жил бүр улсын их хуралдаанаар хэлэлцүүлж Засгийн газар оруулж батлан тогтооно гэжээ. Эдгээр заалтаас үзэхэд Засгийн газар нь Улсын хурал ба Богд хаантнаас илүү эрх мэдэлтэй байхаар буюу төрийн дээд эрх мэдэл нь гүйцэтгэх засаглалд төвлө-рөхөөр уг төсөлд тусгасан байна.
Д.Бодоо энэхүү төслөө чухам хэзээ боловсруулсан ба хаана хэнд танил-цуулсан эсэхийг нотлохуйц мэдээ алга. Ямар ч байсан тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ тэр төслийг боловсруулсан нь мэдээж. 1922 оны эхээр түүнийг бүх албан тушаалаас нь халсны дараа уг төслийг хэн ч хайхарч узээгүй бололтой.
Д.Бодоог халсны дараа 1922 оны тавдугаар сарын 19-нд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны сайд Н.Магсар-жаваар удирдуулан гишүүдэд нь эрдэмтэн Ж.Цэвээн.түшмэл Бат-Очир нарыг томилон байгуулжээ. Н.Магсар-жав бол Манжийн хуучин хуулиудыг нэлээд ултай судлаж зэгеэн мэдлэгтэй болсон хүн бөгөөд Богд хаантны зарлигаар 1913-1918 онд боловсруулсан Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг (65 дэвтэр) боловеруулахад идэвхтэй оролцож байлаа. Мэн тэрбээр ардын Засгийн газрын хууль эрх зүйн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн байгууллага-Шүүх таслах яамыг тэр-гүүлж байсан учир шинэ Үндсэн хууль боловсруулах комиссыг удирдах бүрэн боломжтой байв.
Тус комисс цөөхөн хүнтэй учир Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил нь нилээд удааширч байсан ажээ. Тиймээс тус комиссоос Засгийн тазарт тусгай санал өргэн танилцуулсаны дагуу мэн оны есдүгээр сарын 1-нд Намын Төв хороо, Засгийн газрын хамтарсан хурлаас тогтоол гаргаж тэдний ажилд нилээд тодорхой заалт өгөхдөө Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийлүулэн зохиовол зохино. Мэн автономит засгийн үед дагаж шийтгүүлж байсан Үндсэн хууль зуйлийн бичиг болон Чин улсын шүүх цаазын бичиг, Монгол Цаазын бичиг зэргээс авч болох зүйл бий эсэхийг магадал. Шүүх таслах хуулийг европын хууль лугаа хирцүүлэн (жишиж З.Л) мэн эдугээ явуулж буй дүрэм хэмжээнд нийлуулэн засаж залруулан…гурван сарын хугацааны дотор идэвхийлэн болосруулахыг даатгажээ.
Уул комисс нь товлосон хугацаанд уг хэргийг ер гүйцэтгэсэнгүй үе улиран саатсаар бүхий учир түүнийг татан буулгахаар 1923 оны нэгдүгээр сарын 16-нд Засгийн газраас шийд-вэрлээд хариуцаж байсан ажлыг нь Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтэст хариуцуулсан байна. Дээрх комисс найман сарын турш Үндсэн хуулийн төсөл боловеруулах бэлтгэл ажилд нилээд анхаарч АНУ, Англи, Норвеги, Япон, Зөвлөлт Орос улсын Үчдсэн хуулиудыг бүрэн орчуулж дуус-гасан нь хадгалагдаж байна. Гэвч тэд-гээр хуулийг орчуулсан тухай судлаа-чид хайхарч үзсэн зуйл бараг байхгүй юм.
Харин доктор М.Санждорж агсан 1974 онд хэвлүүлеэн нэгэн томоохон зохиолдоо тэмдэглэснээр бол Швед, Бельги, Голланд улсуудын үндсэн хуулийг ч бас орчуулсан ажээ. Гэвч би тэрхүү орчуулгын эх, ноорог чухам хаана байдгийг 1990 оноос хойш нилээд эрж хайсан боловч олж чадаагүйгээ хэлэх нь зүйтэй билээ.
Дээр дурдсан комиссын хийж гүйцэтгэсэн нилээд томоохон ажил бол өмнө өгүүлеэн таван улсын Үндсэн хуулийг монголчлуулж түунээс үлгэр дууриал болох зүйлийг эрж хайсан нь лавтай. Мэн тус комиссын гишүүн Ж.Цэвээн Монгольш Үндсэн хуулийн нэгэн төсөл боловеруулсаны эхний хорин хэдэн зүйл нь үлдэж, сүүлч нь цагийн эрхээр сураггүй болсон ажээ.
Ж.Цэвээн уг төслөө 1924 оны тавдугаар сарын 20-ноос өмнө буюу Богд эзэн хаантны сэрүүн тунгалаг ахуйд боловсруулсан нь түүний агуулгаас маш тодорхой мэдэгдэж байгаа юм. Гэвч Богд хаантан жанч халж, Бүгд найрамдах засаг тогтоох тухай МАН-ын Төв хороо шийдвэрлэсний улмаас Ж.Цэвээний боловсруулсан төсөл агуулгын хувьд цаг үеийн шаардлагад нийцээгүй бололтой. Нөгөө талаар 1924 оны тавдугаар сард ЗХУ-ын хууль цаазын мэргэжилтэн П.В.Всевятский тэргүүтэй хэсэг хүмүү-сийг урин ирүүлж мэн оны аравдугаар сард Үндсэн хууль боловеруулах комиссыг ерөнхий сайд Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Гомбобадамжав.Э.Ринчино нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж, шинэ төслийг богинохон хугацаанд боловеруулж дуусгасныг 1924 оны арваннэгдүгээр сарын 25,26-нд Улсын анхдугаар их хурлаар хэлэлцэж батлаад 1940 оны зургадугаар сард хоёрдахь Үндсэн хууль батлах хүртэл 16 жилийн турш нэмэлт засвар оруулалгүй дагаж шийтгүүлжээ.
1924 онд баталсан Үндсэн хуулийг Зөвлөлт Орос Улс /ЗОУ/-ын Үндсэн хуультай харьцуулахад нилээд ижил төстэй зуйл байх боловч Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан төслөөс санаа авсан болов уу гэмээр зуйл ер байхгүй. Энэ нь бодоход Д.Бодоо нарын боловсруулсан төсөлд буй санаа нь Зөвлөлтөөс иреэн хуулийн мэргэжилт нүүдийн үзэл баримтлалд хэрхэвч нийцэхгүй байсантай холбоотой буй за.
Үүнтэй уялдуулж хэлэхэд 1924 онд баталсан Монголын Үндсэн хуулийг нарийвчлан судалсан шинжээч одоогоор үгүй бололтой. Ялангуяа түүнийг ЗОУ-ын Үндсэн хуультай жишин харьцуулсан ямар ч судалгаа хийгдээгүй нь тодорхой шалтгаантайг тайлбарлах нь илүүц билээ. Харин 1999 оны тавдугаар сарын 28-29-нд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд Тайваний улс төрийн их сургуулийн үндэстэн судлалын салбарын профессор Лан Мей Хуа гэгч эрдэмтэн Зөвлөлт Оросоос 1917-1924 он хүртэл Монголд явуулсан бодлогыг мөшгөхүй сэдвээр илтгэл тавихдаа Монгол Улсын анхдугаар их хурал 1924 оны Арваннэгдүгээр сарын 26-нд Зөвлөлт Орос улсын Үндсэн хуулийг хуулбарласан монгол Үндсэн хуулийг баталжээ хэмээн тэмдэглэсэн байна. Энэ эрдэмтэн Монголын анхны Үндсэн хуулийн ерөнхий агуулга нь 1918 оноос дагаж шийтгүүлеэн ЗОУ-ын Үндсэн хуультай тун төстэй байсныг гярхай ажигласан аж. Энэ нь дээрх хоёр үндсэн хуулийн зарим заалтыг зэрэгцүүлэн авч үзэхэд маш тодорхой мэдэгдэж байгаа юм.
ЗОУ-ын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлд сонгох, сонгогдох эрхийг хэн эдлэх тухай заахдаа ЗОУ-ын харьяат бөгөөд сонголт үйлдэх цагт 18 нас хүреэн …юм бүтээх ба амьтан зонд тустай аж үйлдвэрээр амь тэжээлээ ологчид ба эд юм бүтээх аж үйлдвэрт нөхцөл болмоор гарын аж (ажил З.Л) хийгчид… жич тариачин ба тариалангийн ажилт хасагууд… Зөвлөлийн засгийн хуурай ба усан замын цэргийн хуягууд… цөм олон зөвлөлуудэд сонгох ба сонгогдох эрхийг эдэлмүй гэж заасан байна.
БНМАУ-ын 1924 оны Үндсэн хүульд сонгох сонгогдох эрхийн тухай заахдаа …тус улсын харьяат эр эм ялгаваргүй хэн боловч сонголт үйлдэх өдөр арваннайман нас хүрэгеэд нь 1 )Өөрөө хүчнийг үнэлэх буюу хувийн аж хийж амьдрагчид, 2)Ардын хувьегалт цэрэг болно гэж тодорхойлжээ. Дээрх хоёр хуулийн заалт хэр зэрэг төстэй байгааг тайлбар-лалтгүй биз ээ.
ЗОУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлд сонгох, сонгогдох эрхгүй хүмүүсийг тодорхойлохдоо
а)Олз ашиг эрж хелемяй хүнийг зарагчид, б)Үйлдвэргүйгээр олж байх мөнге зоос, хүү ба аливаа ямар нэгэн үйлдвэрийн олз, хөрөнгийн олз энэ мэтийн орлогоор амьдрагчид, в) Энгийн хувийн худалдаачин ба худалдааны зүй-лийн зуучлагчид, г) Сүм хийд ба шашин шүтлэгийн албаны хүмүүс, санваар авч ертөнцийг орхигчид, д)Хуучин сэргийлэх ба цагдаа тусгаар хамгаалах, манаачлах, жандарм хэмээх анги цэргийн албанд зүтгэгчид, мэн ухаан солиотой хүмүүс гэжээ.
БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд сонгох, сонгогдох эрхгүй хүн нь 1.Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагчид, 2.Ямагт бусдыг хөлс-лөн зарах ба хөрөнгө орлого зэр-гийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүүлэгчид, 3. Урьдын ван гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар, мэн ухаан солиорсон хүмүүс гэж тодорхойлжээ. Эдгээр Үндсэн хуулийн энэ заалт үг үегийн хувьд ул ялих зөрөөтэй боловч агуулгын хувьд ив ижил байгаагаас үзэхэд БНМАУ-ын анхны Үндсэн хууль нь чухамдаа бол 1918 оны долдугаар сарын 10-нд Бүх Оросын Зөвлөлүүдийн тавдугаар их хурлаар баталсан Орос нийгэм журамт холбоот бөгөөд Зөвлөлийн засагт Бүгд найрамдах улсын Үндсэн хууль-ийг үлгэр заг-вар болгосон нь эргэлзээгүйг нотлож байна.
ЗОУ-ын энэхүү үндсэн хуулийн дараагаар 1919 онд Белорусс, Украин, 1921 онд Азербайжан, 1922 онд Армен, Гүрж зэрэг улсууд ЗОУ-д нэгдсэний дараа 1924 оны нэгдүгээр срын 31-нд ЗСБНХУ-ын Зөвлөлүүдийн хоёрдугаар их хурлаар ЗСБНХУ-ын анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Гэвч түүнийг Монголын анхны Үндсэн хуулийн эх загвар болгоогүй нь хугацаанд хав-чигдсаных байх. Үунээс гадна1924 оны эхээр баталсан ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг хэдхэн сарын хугацаанд монголчлох нь төдий л хялбар бусын дээр уг Үндсэн хууль хэт том гүрний хэмжээний өргөн цар хүрээтэй асуудлыг хамарсан нь түүнийг шууд хуулбарлаваас Монголд тохирохгүй байсан нь мэдээж.
(өнөөдөр 2004.11.23 274)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button