Сэтгэлийн хөдөлгөөн стрессээс болж даралт ихсдэг

Эдгээрийн дотроос зүрх судасныөвчин, хорт хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэний өвчин зэрэг нь нас баралтын эхний шалтгаан болдог. Сүүлийн үед харин хүмүүс нийтлэг тохиолдож байгаа өвчний нэг нь даралт ихсэх явдал юм.
ЦУСНЫ ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ.
Цус нь даралтын хүчээр судсаар жигд тараагддаг, түүнийг цусны даралт гэнэ. Цусны даралт нь биеийн биохэм, байдал, амьсгал, ачаалал, сэтгэлийн хөдөлгөөн зэргээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Жишээ нь даралт сэтгэл хямрал, стресст орох үед ихэснэ. Энэ түр зуурын даралт ихсэлт нь хэвийн үзэгдэл бөгөөд хүн тайвширмагц эргэж хэвийн болдог.
ӨНДӨР ДАРАЛТ
Цусны даралт байнга өндөр байвал гипертони буюу өндөр даралттай гэнэ. Даралт ихсэхэд тэр бүр зовиур, онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Зарим хүн ямар ч зовиургүй олон жил өндөр даралттай явдаг бол зарим нь толгой өвдөх, ар шилээр хөших, толгой эргэх, амьсгал бачуурах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зовиуртай, зовиургүй байсан ч үр дагавар нь адилхан аюултай юм. Ихэнх тохиолдолд хүн даралттай болсноо санамсаргүй мэддэг. Тиймээс залуу хүн дор хаяж хоёр жил тутамд, 40-өөс дээш насныхан жил бүр нэг удаа даралтаа хянуулж байх нь зүйтэй.
ЮУНААС БОЛЖ ИХЭСДЭГ ВЭ.
Зарим эрхтэний өвчлөлөөс болж дарлат ихсэх байвал хоёрдогч гипертони гэнэ. Энэ нь Бөөрний зарим өвчлөлөөс, Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа хямарснаас, Гол судасны төрөлхийн гаж өөрчлөлт зэргээс шалтгаалж болох юм. Ямар нэг шалтгаангүй дарлат ихсэх өвчнийг анхдагч буюу эмнэлгийн хэллэгээр эссенциальная артериальная гипертония гэнэ. Энэ хэлбэрийн даралт ихсэлт нь хамгийн элбэг бараг 80 хувийг эзэлдэг ажээ. Жин ихтэй хүн хэвийн жинтэй хүнийг бодвол даралт ихтэй байх нь элбэг. Хоолондоо давс ихээр хэрэглэх нь даралтыг улам нэмэгдүүлдэг. Мөн сэтгэл хямрал, сэтгэлийн хөөрөл, тайван бус байх зэрэг нь даралтыг ихэсгэнэ.
ӨНДӨР ДАРАЛТ АЮУЛТАЙ ЮУ
Даралт ихсэх өвчин нь өөрөө эдгэх нь ховор . Эмчлэхгүй байвал харин улам жилээс жилд дорддог аж. Цусны даралт хэдий чинээ их байна зүрхэнд төдийчинээ ачаалал ногдоно. Эд эрхтэнийг цусаар хангахын тул өндөр даралтыг даван илүү хүчээр цус шахах болдог. Энэ байдал удаан үргэлжилбэл он жил өнгөрөх тусам зүрхний булчин зузаарч түүнийг дангаж буй тэжээлийн судсаар очиж буй цусны хэмжээ хангалтгүй болж эхэлдэг. Үүний үр дагавраар зүрх томорно, зүрхний дутагдалд орно. Мөн цусны даралт байнга өндөр байсны уршгаар артерийн жижиг судас хатуурч үүний нөлөөгөөр зүрхний шигдээс, тархинд цус харвах болон тархины цусан хангамжийн дутагдал, бөөрний дутагдалд оруулан улмаар цаг бусын үхэхлд хүргэдэг. Хүн эрт хөгширч гоо сайхнаа алдан, биеийн болон оюуны чадавхи буурна. Цаг алдалгүй эмчлэх нь дээрхи аюулаас сэргийлж насыг уртасгана.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Даралт буулгах, хаван хөөх, хязгаарын судас тэлэх, тайвшруулах, зүрхний үйл ажиллагааг дэжиж, цусан хангамжийг сайжруулах эмийг дангаар бюу хавсруулан хэрэглэдэг. Даралт буулгадаг эм нь гаж нөлөө илэрвэл эмчид хандана. Эмчилгээний эхэн үед гаж нөлөө илрэх нь элбэг. Дотор муухайрах, ядрах, бие сулрах, толгой эргэх, ам хатах зэрэг зүйлүүд тохиолдох ба 2-3 долоо хоног үргэлжлүүлэн хэрэглэхэд илрэхгүй болж бие дасдаг.
ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ОТОЧ

Эмийн эмчилгээ хийхээс гадна, та амьдралынхаа тогтсон хэв маягийг зөв тал руу өөрчлөх нь зүйтэй. Сэтгэлээ амгалан, аль болох тайван байлгах, стресс, уур бухимдлын улмаас даралт огцом ихэсдэг. Тиймээс ажлын болон орон гэрийн нөхцөл байдлаа аль болох хэвийн тайван байлгахаар зохицуулах хэрэгтэй. Сайн унтаж, амарч байх. Хүн нойрсож байхад даралт хамгийн бага байдаг. Тиймээс шөнө сайн унтах, мөнөдөр бага зэрэг унтаж амарвал сайн, Хөдөлгөөнтэй байх нь чухал. Даралттай боллоогээд хөдлөх, биеийн тамир хийхээ болих нь буруу. Харин хэт ачаалал хүнд хүчнийдасгал хийж болохгүй. Зөв хооллох. Кофе агуулсан /кола, кофе какао/ ундаа уухыгхягзаартай хэрэглэх. Архийг бага хэрэглэх. Архи нь даралт бууруулагч эмийн гаж нөлөөг ихэсгэдэг. Нөгөө талаар спирт агуулсан ундаа нь калор ихтэй тул даралт ихэсгэж жин нэмнэ. Давс бага хэрэглэх. Хоолны давс хүний бие организмд чухал үүрэгтэй. Үүнээс гадна цусны даралтын хэвийн байдлыг зохицуулахад оролцдог. Хүн хэдий их давс хэрэглэнэ төдийчинээ даралтад нөлөө үзүүлж болох юм. Давсгүй хоол амтгүй гэх боловч хоолоо байгалийн гаралтай амтлагч ногоогоор амтлах нь зүйтэй. Санамж Даралт буулгах эм нь өвчний шалтгааныг эмчилдэггүй тул даралт буулгах эмийг тогтмол хэрэглэх шаардлагагүй. Ууж буй эмийг дураараа гэнэт болих нь аюултай үр дагаварт хүргэж болох юм. Эмийн эмчилгээг хүн бүрт тохируулан хийнэ. Эмийг тогтмол цагт заасан тунгаар ууж байх.
/12 цаг/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button