МАХН-ын гишүүд эвслийн мэдэгдлийг дэмжив

– Танай намын зүгээс эвслийн бүлэгт хүсэлт хүргүүлсэн гэсэн. Энэ ямар учиртай хүсэлт вэ?
Энэ хүсэлтэд Эх орон-Ардчилал эвслийн бүлэг өнгөрсөн баасан гаригт МАХН-д хандан мэдэгдэл гаргасан. Үүний хариуд бид хүсэлт хүргүүлсэн юм. Энэ хүсэлтэд цалин, тэтгэмжийг нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх эх үүсвэрээ олж чадвал бид дэмжихэд бэлэн гэсэн байгаа.
– МАХН-ын гишүүд хөрөнгө оруулалтаас яагаад татгалзах болов оо. Тэгэхээр чухал биш хөрөнгө оруулалт тойрогтоо хийх гэж байсан хэрэг үү?
Улсын төсвийн төсөлд тусгаж байгаагаар 2005 онд өнгөрсөн оноос хөрөнгө оруулалтын хэмжээ багассан байгаа. Гэхдээ ер нь бид хөрөнгө оруулалтыг бууруулах шаардлагагүй, ирээдүй рүүгээ чиглэсэн бодлогоо бага ч гэсэн хэмжээгээр ахиулж байя гэж боддог. Гэвч нэмэлт эх үүсвэрээр орж ирэх 22,4 тэрбум төгрөгийн 12 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийг нэмэхэд, тав орчим тэрбум төгрөгийг тэтгэврийн зөрүүг арилгахад, үлдсэн долоо орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтдаа зарцуулъя гэсэн бодолтойгоор төсвийн хэлэлцүүлэг явж байсан. Хэлэлцүүлгийн явцад байнгын хороодын хуралдааны үеэр гишүүдээс хөрөнгө оруулалтын талаар санал гарч, нэгтгэж үзэхэд 30 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан юм.
Гэхдээ улсын төсвийг одоо дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа учир үүнийг эцсийн үр дүн гэж хүлээж авах хэрэггүй. Эх орон-Ардчилал эвсэл хэлэлцүүлгийн явцад өөрийн байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсэн. Хэрвээ дээрх мэдэгдэлд дурьдсан шиг цалин, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг 5000 төгрөг болгоход нэмэлт 150 тэрбум төгрөг хэрэгтэй. Хүүхэд, нийгмийн асуудалд тодорхой хөрөнгө зориулахад МАХН-ын зүгээс татгалзах зүйл байхгүй. Тийм ч учраас хүүхдийн мөнгө болох 3000 төгрөгийг манай намын гишүүд бүгд дэмжсэн. Хамгийн гол нь улс эх орны санхүүгийн байдалтай уялдуулан хийе гэсэн саналтай байгаа. Иймд эвслийн бүлэгт хүсэлт тавиад байна. Магадгүй бололцоо байж болно. Үүнийгээ л гаргаад ир. Хэрвээ үнэхээр боломж байгаа бол бид дэмжье гэсэн байр суурьтай байна.
– Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмж, Хүүхдийн мөнгө нэмэгдэх нь гэж ойлгож болох уу?
Олон улсын санхүүгийн байгууллагууд манай улсын төсвийн 35 хувь нь нийгмийн хамгаааллын асуудалд зарцуулагддагийг өндөр үзүүлэлт байна гэсэн. Болж өгвөл цаашид энэ хэмжээндээ барих, бүр буулгах хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэгэхгүй бол хэрэглээний улс болно гэж хэлдэг. Их өрийг дарахтай холбогдуулж Монголбанк болон компаниас зээлсэн мөнгийг ирэх оны төөвт тусгахгүй гэсэн нь сөрөг нөлөө бий болгоно. Гадаадын хөрөнгө оруулагчид юу гэж бодох бол. Ямар ч байсан нэмэлт эх үүсвэрээр орж ирэх мөнгөнөөс тодорхой хэмжээг зарцуулж цалин тэтгэврийг 7,5 хувиар нэмэх нь тодорхой. Харин 30 хувиар нэмнэ гэж хэлж чадахгүй байна.
– Хөрөнгө оруулалт хийх газруудад ихэвчлэн МАХН-аас сонгогдсон гишүүдийн тойрог байна гэсэн. Энэ үнэн үү?
Байнгын хороодоос гаргасан саналыг нэгтгэж үзэхэд үнэхээр МАХН-аас сонгогдсон гишүүдийн тойрогт илүү их хөрөнгө зарцуулах нь тодорхой байгаа. Манай намын гишүүд хуралдаа идэвхтэй оролцсон юм байлгүй. Яг тэдэн тэрбум төгрөг гэж нарийвчлан хэлж чадахгүй байна. Гэхдээ хэн ч гэсэн тойрогтоо хөрөнгө оруулахыг бодно. Би ч гэсэн тойрогтоо хөрөнгө оруулалт хиймээр байна. Тэрнээс биш нам, бүлгээрээ талцсан юм байхгүй. Гэхдээ бид байгаа бололцоондоо тааруулаад зарим хөрөнгө оруулалтаа татахад татгалзах зүйлгүй гэж бүлгийн хурлаараа шийдсэн.
/Монголын мэдээ 2004-11-23/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button