МАХН дэд сайдууудаа маргааш тодруулна

Үүний тулд МАХН хуралдаж өөрт ноогдсон зургаан яамны дэд сайдыг тодруулж Ерөнхий сайдад уламжилна. Харин Засгийн газар МАХН-ын саналыг хуралдаанаараа томилгоо болгон шийдвэрлэсэнээр 13 яам дэд сайдтай болох юм байна. Одоогоор Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайдад Дэд бүтцийн дэд сайд асан У.Уламбаяр, Барилга, хот байгуулалтын дэд сайдад УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж, Ц.Баасанжав. Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Сангийн дэд сайдад тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа юм байна. Мөн Сангийн дэд сайдад Хадгаламж банкны захирал Цэрэнпүрэвийн нэр ч нэлээд дээгүүр давхиж байгаа гэсэн. Харин Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг нар албан тушаалаа хадгалж үлдэх бололтой.
/Зууны мэдээ 2004-11-23/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button