Хятадын далбаа хотын гудамжаар намирсаар байх уу

Тиймээс ч зарим хятад эзэдтэй оёдлын үйлдвэрүүд түрүүчээсээ хаалга барьж эхэллээ. Энэ тухай Жаргал гэгч нэгэн эмэгтэй халаглан ярьж байна. Тэрээр Хан Чин уг гэдэг эзэнтэй оёдлын үйлдвэрт ажиллаж байтал сүүлийн гурван сарынх нь цалинг өгөлгүй10-аад хүнийг хөсөр хаян хаашаа одсон нь мэдэгдэхгүй алга болжээ. Үйлдвэр комбинат гэж бидний нэрлэж заншсан 120 мянгатын нутаг дэвсгэрт байрлаж байсан тэр үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн л барууны орнууд, тухайлбал Америкт нийлүүлэгддэг байсан аж. Малын гаралтай түүхий эдийн хувьд бүр ч ярилтгүй болоод байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Налайх, Жуулчны гудамж, 3,4-р хороолол хаа сайгүй
Хятад ханз үсгээр хаяглагдсан гуанз, цайны газрууд ярайна. Тэдгээрийн зарим нь
дэргэдээ массаж нэртэй янхны газартай. Ийм газрыг үзэж сонирхъё гэвэл
Хүүхдийн 100 дугаар дэлгүүрээс урагш хагас буудал хэр зам туулаад үзээрэй.
Тээвэрийн товчооноос зүүн хойд зүгт тун холгүй орших хятад массажистын газарт
хоног төөрүүлдэг хятад залуустай та учрах болно. 20-30 насны монгол эмэгтэйгээс тэд ёс мэт хүүхэн байна уу гэж асуудаг юм. Заримдаа бүр том гүрний давлиун зангаар сүрхий шүрүүн харилцахыг яана. Халаас нимгэн манай охид тэднээс хэдэн төгрөг салгах санаатай тийшээ цувдаг юм. Их гүрний том бодлого хэзээнээсээ л манайд иргэд хоорондын харилцаагаар бүр энгийнээр хэлбэл эр эмийн явдлаар дамжин хэрэгжиж ирсэн. Үүнийг олон улсын тагнуулын хэллэгээр хүүхэн зэвсэг гэдэг шүү дээ. Зам гүүрний чиглэлээр сүүлийн хэдэн жилд хятадууд манайхыг мөн ч их талхиллаа. Сэлэнгэ, Дарханы чиглэлийн зам, Мянганы зам, Багануур, Өндөрхааны хооронд тавьж буй засмал замыг ч хятадууд эзэгнэж байна. Томоохон хөрөнгө оруулалтыг дагуулан тодорхой хэмжээний ажиллах хүчийг оруулж ирдэг нь хууль мэт боловч үүнд хязгаар тогтоох нь манай төр засгийн бодлого байх учиртай баймаарсан. Сүүлдээ Хятад ах нар маань бүр даварч барьж босгож байгаа барилгын объектондоо хүртэл төрийнхөө далбааг мандуулан томордог болжээ. Аливаа улсын төрийн далбаа тухайн ЭСЯ-ныхаа болон консулын газрынхаа орой дээр л заларч байх дэг маягтайсан. Манай улсын далбаа төрөлх нутаг орондоо ч зөвхөн төр, захиргааны байгууллага дээрээ л намирч байдаг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу 1 дүгээр хороололд босч буй 12 давхар барилгын дээр Хятадын далбааг байрлуулсан байх юм. Хятадын барилгачид манайд олон томоохон барилга барьж байгуулж байгаа нь үнэн л дээ. Гэхдээ л ингэж жудгаа алдаж боломгүй санагдна.
Өнгөрөгч онд Тайваны Монгол дахь худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны төвийнхөн нэг л өдөр хаягаа хуу татаад авчихсан байсан. Яасан бэ гэсэн чинь Хятадын томчууд дургүйцээд гэцгээж байлаа. Тэд Тайваныг өнөө хэр нь тусгаар улс гэдгийг хүлээн зөршөөрөөгүйтэй холбоотойгоор ийн дарамталсан хэрэг. Хятадын төрийн далбаа цаашдаа манай нийслэлийн гудамж бүхэнд намирч байх юм болов уу. Арай ч дээ.
Б.Отгонбаяр /12 цаг 2004.11.22/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button