Yндэсний удирдагч Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа далдуур эхэллээ

Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн амьдралын нэгэн үе дуусч байна. Мэдээж дараагийн үе эхэлнэ. Эхлэх ч гэж хэдийнэ гараандаа гарчихаж. Улс төрийн энэ үе урьдын адил бие биенийгээ харзнаж хулээсэн, царайчилж аргадсан, бас ч гэж хааяадаа айлгачихдаг байсан тэр үеэс тэс өөр.
Зөвшилцөлд хүлэгдчихээд эрүүлээр ч мэтгэж, хэлэлцэж чадахгуй байсан намрын халуун өдрүүд хүйтний ам нааш эргэсэн энэ өдрүүдээр төгсгөл болох биз ээ. Сонгууль болсон өнөө зун тэгтэл урт үргэлжлээгүй ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг зөвшилцөн тодруултал намар хангалттай налайлаа. Харин одоо жинхэнэ цусгүй дайн эхэлнэ. Хэдхэн сарын дараа болох Ёрөнхийлөгчийн сонгуулийн сураг чимээнээр хүчээр эвлэж байсан хоёр тал аяндаа холдож, жинхэнэ уралцаан эхлэх бололтой. Үүнийг хэдийнэ эхэлсэн МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаар урьдчилан таамаглаж болно. Саяхан хөгшид Төрийн ордноо тойрч горооллоо. Настнуудын хувьд хамгийн эмзэг, бас шийдүүлэхийг хүсдэг цорын ганц асуудал нь тэтгэвэр. Тэд цалин, тэтгэврээ нэмүүлэхийг үргэлж хүсч, төр засаг ямар арга хэмжээ авч буйг хэвлэлээр байнга ажиж суудаг ч хэзээ ч нэгдсэй нэг зохион байгуулалтад ордоггүй. Тэдний эмзэг газрын баадуу-г улс төрийн сонирхол л чангалж дөнгөдөг билээ. Уг нь ахмадуудын маань Төрийн ордондоо халдаж ирэх болсон шалтгаан нь тэтгэврийн зөрүүг арилгах л шаардлага. 1994 оноос өмнө тэтгэвэрт гарагсад арай дүүмэд хөгшдөөсөө харьцангуй бага тэтгэвэр авдаг шударга буе байдлыг л устгах гэжээ. Гэхдээ 1992-1996 онд П.Жасрайн удирдсан Засгийн газрын гаргасан уг шийдвэрийг залруулах гэж 2004 онд гороолж явах нь хаашаа юм. Юутай ч энэхүү гороололтын цаана МАХН-ын гөрөөлөлт байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. МАХН-аас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа Ёрөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын эхлэл хэмээн улс төрийн нөлөө бүхий хүмүүс ч үзэж буй. Өнгөрсөн дөрвөн жилийн турш эх баригчдынхаа төлөө үнэнчээр зүтгэж иреэн, цаад эздийнхээ заасан чиглэлээр бодлогоо явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед нэвтэрч, нийтлэгдэж байгаа нэвтрүүлэг, нийтлэлүүд ч үүнийг баталж байна. Саяхан манай нэртэй сэтгүүлчдийн төлөөлөгч гэгддэг нэг эрхэм сүүлийн үед Засгийн газрын тэргүүнийг хэт магтаж байгаа талаар шүүмжилж байна лээ. Гэхдээ түүний өмнөх Засгийн газрын тэргүүнийг хэрхэн тахин шүтэж байсан талаар огт дурссангүй. Бас Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн эмнэ-лэгт хэвтсэн явдлыг ч сөхөж, үүнийг нь мэдээлэн сур-талчилсан гэхчлэн буруутгаж байсан. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Д.Чейнигийн лагшин байнга чилээрхэж, эмнэлэгт хэвтэх бүрийг нь АНУ төдийгүй дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлдэг гэчихвэл аме-рикчуудтай мөчөөрхсөн хэрэг болох байх даа. Түүнчлэн Ёрөнхийлөгчийн сонгууль дөхсөн талаар сурвалжлагч ярилцлагаа чиглүүлэхэд тэр эрхэм Урьдын Ерөнхийлөгчөөсөө дээрдүүлж сонгох хэрэгтэй гэсэн. Өнөөгийн Ерөнхийлөгчөөс дээрдэж гарах эрхэм гэхээр сүүлийн жилүүдийн турш бидний цорын ганц удирдагч гэгдсээр иреэн Үндэсний хэмжээний хүн бодогдож байна уу. Одоогийн УИХ-ын даргын наадмын үеийн баргар царай парламентыг удирдах болеон тэр үеэс л арилсан. Гэхдээ зөвхөн тэр суудалдаа ханаад ийн тайвшраагүй гэдгийг тухаин үед хэвлэл мэдээллээр ч, иргэд ч өөр хоорондоо ярьж байсан. Жил хүрэхгүй хугацаанд хурал даргалчихаад Ёрөнхийлөгчийн сэнтийд очих нь ээ гэлцэж байсан нь оргүй биш бололтой. Их удирдагчийн хувьд энэ орны Ерөнхийлөгч болоход ч чамлалттай.
Яагаад гэвэл одон зүүж өгөх төдийгөөр түүний хүсэл хязгаарлагдахгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн далд кампанит ажлын нэг хэсэг бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх явдал байх биз. Үүний тулд МАХН, бас эвслийн зарим бүлгийнхэн ч нийлж Үндсэн хуульдаа гар хүрч магадгүй байна.
Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хэдийнэ эхэлчихлээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн эрх ямбыг нэмэгдүүлж, бас тэнд очиж тухлахаас өмнө нэг том даваа бий. Энэ хүнийг нам нь дэвшүүлэх эсэх нь хамгийн том шалгуур. УИХ-ын 76 суудлын 72-ыг эзэгнэдэг байсан МАХН өнгөрсөн сонгуулиар 34 суудалтай үлдсэн. Нэг талаас хүч тэнцсэн гэж байгаа ч үнэндээ тиим суудлаас иймтэй үлдсэн нь цэвэр ялагдал. Сонгуулийн дараа ч даргадаа тэсэлгүй агсарсан нь ч бий. Сонгуульд нэр дэвшүүлэх явцад ялалтдаа хэт итгэснээс олон хүнд амлалт өгсөн. Гэтэл бүх албан тушаалууд хоёр хуваагдчихсанаас хоосон хоцорсон цөөнгуй хүн Н.Энхбаярт гомдож байгаа. Бас дээрээс нь их өртэй холбоотои 50 саяын хэрэг гэж бий, Худалдаа хөгжлийн банкны гоомой хувьчлалыг ч түүнтэй холбон харддаг. Хэдийгээр эртнээс бэлдэж, кампанит ажлаа эхлүүл-чихээд байгаа ч МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэдэг хамгийн ярвигтай даваа нь гарцаагүй үнэн.
(өдрийн сонин 2004.11.24 290)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button