Улс орныг хамарсан дуулиан улстөрчдийн имиж болсоор байх уу?

МАРУБЕНИГИИН ХЭРЭГТ ХЭН Ч ЯЛ ЗЭМ ХҮРТЭЭГҮИ БӨГӨӨД ХАРИН Ч Б.ЖАРГАЛСАЙХАН, Ц.МӨНХ-ОРГИЛ, Н.ЭНХБАЯР НАР ХЭРГЭМ ЗЭРЭГ ХҮРТЭВ.
Үүнийг дурдахын тулд баримт сөхье. Өдгөөгийн УИХ-ын гишүүн ноён Б.Жаргалсайхан П.Жасрай гуайн Заогийн газрыг барьцаалан байж Японы Марубени корпора-циас 18,8 сая ам доллар зээлчихсэн байж билээ. Байж билээ гэхийн учир нь хэрэг явдлыг өнгөрсөн хойно л мэдсэн хэрэг. Сайндаа ч мэдчихээгүй юм бас. 2000 онд Булганы нөхөн сонгуулийн үеэр МАХН Б.Өвгөнхүү гээчээ ямар ч үнээр хамаагүй гаргаж ирэхийн тулд нууж дарж байсан булхайгаа арга буюу дэлгэсэн хэрэг. Б.Өвгөнхүүгийн өрсөлдөгч нь Б.Жаргалсайхан байсан юм.
Хэрвээ ийм нөхөн сонгууль болоогүй бол Ерөнхий сайд асан П.Жасрай Б.Жаргалсайхан хоёрын хийсэн Монголын төрийг барьцаалсан хэрэг хэзээ ч мэдэгдэхгүй өнгөрч болох байлаа.
Монголдоо л хамгийн сайн эдийн засагчдын тоонд ордог, тулхтай улстөрч гэгддэг П.Жасрай гуай л ийн төр улсаа барьцаанд тавьчихсан гээд бодохоор хэлэх үг олдмооргүй санагддаг. Төрөө барьцаалан байж зээлж авсан мөнгөөрөө хувьдаа тансаглачихсан Буян компанийн ь.Жаргалсайхан нь ч бараг ардын баатар болсон. Бүр одоо юу ч болоо-гүй мэт УИХ-д нэг их зантай хүнл суужбайдаг. Хэгёггээд л. Ер нь сүүлийн жилүүдэд аливаа нэг дуулиант хэрэг хийгээд хүний ухлээр имиж хийдэг загвар манай улстөрчдийн дунд бий болсон юм. Тухайлбал, П.Жасрайгийн Засгийн газрын энэ алдаан дээр Н.Энхбаярын Засгийн газар сайтар дэглэсэн жүжиг тавьсны эцэст зарим нэг сайдынхаа нэр хүндийг өсгөж амжсан. Буян-гийн Б.Жаргалсайхан, П.Жасрай гуай хоёр Монголын төрөөр дэнчин тавьж самурай нарэас мөнгө зээлж байх тэр үед оюутан явсан ХЗДХ-ийн дэд сайд асан Ц.Мөнх-Оргил дээрх хэргийг өмгөөлж улс орноо аварсан гэх. Тэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 сая төгрөгийг халаасалж олон улсын өмгөөллийн компани хөлслөн авч Монгол Улсыг өрнөөс салгасан ачтан хэмээн эн-дүүрэгдэж байлаа. Б.Жаргалсайхан ч би япончуудаас мөнгө зээлсэн болохоос одоо цагийн түшмэд шиг банк тоноогүй хэмээн мэдэгдэж төөрч будилсан түмнээс алга ташилтаар шагнуулсан хэрэг л дээ. Ингэснийхээ үр дүнд дэд сайд тэр хоёр УИХ-ын ги-шүүн болон дэвшив. Харин улс гэрээ барьцаалсан П.Жасрай гуай ямар нэг зэм шийтгэл хулээлгүй олонд нэр-тэй улстөрч хэвээр үлдэх нь тэр.
Харин тэдний оронд хэн нэгэн жирийн ардын хүүхэд Засгийн газрыг барьцаалж дөнгөдөггүй юмаа гэхэд нэрийг нь бариад мөнгө авсан бол өдийд наранд шороо хө-дөлгөж явах нь юу л бол. Иргэн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй хэмээсэн Үндсэн хуулийн заалт манай улсад лав мөрдөгддөггүй юм байна. Үндсэн хуулийн нөгөө манаач сахиул нар нь юугаа хийж байдгийг үл ойлгоно. Нохой-той заргалдвал хормойгүй ноёнтой заргалдвал толгойгүй гэдэгчлэн үүнийг бичсэний төлөөсөнд П.Жасрайтан хийгээд Жагаатан нараас гашуун үг сонсох л байлгүй. Энэ Засгийн газрын бараг мөрөөдөл болоод буй америк дон-жоор боловсрол эзэмшсэн эрхэм гишүүнээс ч зэм сонсох биз. Гэвч эгэл жирийн ардын хүүхдийн хувьд та нарт атаархаж байна. Та нар гэмт хэрэг хийж эх орон, ард түмнээ ломбарданд шахуу тавьчихаад төрийн өндэр дээд хэргэм хүртэж суухад өлсөхийн эрхэнд үмх мах хулгайлчихсан ядуу ард яагаад хар гэрт хоригддог юм бэ? Төрийн түшээд ард түмнээ сөхөртөл нь хуурчихаад зүв зүгээр алхаж явахад гэртээ уйлаад хоцорсон хэдэн өнчин хүүхдэдээ атга гурил олохын тулд худлаа хэлчихсэн эх хүн яагаад шоронгиин хаалга татдаг юм бэ?
Английн арбитрын шүүхээр тЯслагдсан энэ хэргийн өмгөөллийн хөлсийг өнөөгийн УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханаар төлүүлэх юм болоод байснаа өдгөө таг чиг. Өнгөрсөн дөрвөн жилд МАХН-ыг хүчтэй шүүмжилж байсан гишүүн Б.Жаргалсайхан яагаад өнөөдөр МАХН-ыг илэрхий дэмжиж тэднийг зүсрын үгээр будах болов. Марубени-д төлөх өрөө Н.Энхбаярын Засгийн газраар аргалуулсан юм чинь уяаны нохой шиг нь байж хариу тусаа өгөх үүрэг түүнд заавал бий.
Төр улсаа барьцаанд тавьж чаддаг энэ эрхэм төрийн төлөө, түмний төлөө юм хийж чадна гэж үү. Итгэмгүй л санагддаг. Хэн нэгнийг өмгөөлснийхөө төлөөсөнд ял аваад шоронд орж байхад төр, түмнээ худалдсан төрийн түшээд яагаад хэргэм зэрэг ахиад байдгийн учрыг мэдмээр санагдана.
Улс орныг хамарсан ямар нэгэн дуулиан, ээдрээтэй хэргийг далимдуулан улс төрийн имижээ өсгөдөг иймэрхүү явдал дахин гарахгүй гэх баталгаа алга. Өдгөөгийн улстөрчдийн дунд хоёр гарын хуруунд багтамгүй олон тооны хүмүүс дээрх аргаар гарч ирсэн нь өнгөрсөн арав гаруй жилийн түүхэнд бичээстэй бий. Тухайлбал, мистер Флинний дуулиан хийгээд С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг, хэвлэлийн эрх чөлөөг боогдуулсан, сонгууль буди-луулсан гээд олон арван дуулиант хэргүүд тус бүртээ нэг нэг улстөрчийг төрүүлеэн байх юм. Хэдий хугацааны дараа хэн гэдэг улстөрч ямар хэргээр имиж хийснийг ийн бичиж суухыг одоо таашгүй ээ.
(өдрийн сонин 2004.11.24 290)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button