МАХН-ын дэд сайдаар хэн тодрох вэ?

Чадалтай, чадвартай хүмүүсээ сайдаар томилчихъё гэхээр намдаа сонгуулийн үеэр нэлээд хөрөнгө хаясан зарим нэг нь албан тушаал горилон үлдсэн нь ийнхүү хугацааг алгуурлах шалтгаан болсон бололтой. Хэвлэлүүд ч МАХН-ын дэд сайдуудыг янз бүрээр таамаглан тодруулж байгаа. Баттай эх сурвалжийн мэдээл-лээр Зам, тээвэр, аялал жуулчлалын дэд сайдад Дэд бүтцийн дэд сайд асан У.Уламбаяр, Таван богд группын захирал Ц.Баатарсайхан, Авто замын газрын дарга Очирбат, Аялал жуулчлалын газрын дэд дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн асан Р.Сандалхан нарын нэр яригдаж байснаас хамгийн боломжтойг нь Авто замын газрын дарга Очирбатыг хэмээж байгаа бололтой. Учир нь мэргэжлийнхээ хувьд тэрээр хамгийн удаан ажилласан, туршлагатай нэгэн гэнэ. Харин Барилга, хот байгуулалтын дэд сайдад Нийтийн аж ахуй, хот байгуулалтын газрын дарга Бямба-жавын нэр толгойд нь яваа аж. Түүнтэй энэ суудалд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Баасан, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж, БНХАУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайд Л.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Ц.Баасанжав нар өрсөлджээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад УИХ-ын дарга асан С.Төмер-Очирыг сойж байгаа бололтой. Түунтэй энэ албан тушаалд УИХ-ын гишүүн асан Н.Ган-бямба, Шинжлэх ухааны ака-демийн дэд ерөнхийлөгч Т.Галбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Алтай нарын нэр яригд-сан байна. Сангийн дэд сайдад Хадгаламж банкны захирал Цэрэнпүрэвийн нэр нэлээд дээгүүрт байгаа гэнэ. Түүнтэй МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал Хашчулуун, УИХ-ын гишүүн асан Р.Амарсайхан нар өрсөлдсөн сурагтай. Мөн Гэрэлт-Од гэдэг хүний нэр ч яригджээ. Үйлдвэр, худалдааны сайд асан Ч.Ганзоригийн нэрийг ч аль нэг дэд сайдад нэр дэвшүүлэхээр ярьж байсан бололтой. Харин Батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг нар хуучин албан тушаалдаа улдэх нь тодорхой гэж эх сурвалжууд мэдээлж байна.
(өдрийн сонин 2004.11.24 290)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button