Долларыг хөөрөгдөж байгаа Монголбанкийг УИХ анхааралдаа авах цаг болжээ

Саяхны улстөржсөн намтар сөхье. УИХ-ын сонгуулийн өмнөхөн 1192 төгрөгтэй тэнцэж байсан эрхэм ногоон Монголын улс төрийн хямралыг далимдуулан алгуураар зангаа хувиргасаар өнөөг хүрчээ. Гэхдээ Ерөнхий сайдгүй, Засгийн газаргүй байсан үе, сонгуулийн дараахан нүүрлэсэн тойргуудын маргаан, ялагч, ялагдагч, нь тодорхойгүй саармаг өдөр саруудыг овжин ашигласан байх юм. Хуучин шинэ Засгийн газруудын дундуур эвтэйхэн гүйж, хэдийнэ 1205 төгрөгтэй тэнцэх болсон нохой доллар Ц.Элбэгдоржийг үүрэгт ажлаа хүлээж авах үед нь төсвөөс хэмлэхэд бэлхэн гэмгүй царайлан угтсан хэрэг. Түүнийг багаа бүрдүүлэх гэж мунгинасан хориод хоногийг ашиглан 1210 төрөгт хүрч, харин өнөөдрийн байдлаар нэг доллар 1217 төгрөгтэй арай гэж толгой дохин мэндлэх болов. Эдүгээ МАХН-ын дэд сайдуудыг эзгүйчлэн, 1215-1218 төгрөгийн хооронд ханш нь өдөр бүр хэлбэлзэж хөөрхий ноорхой үндэсний мөнгөн тэмдэгтийг маань мань доллар зад угааж байгаа. Европ, Азийн орнуудын зах зээл дээр европтой харьцуулахад ханш нь унаж байгаа доллар Монголынэдийн засгийг ийнхүү савлуулах хэмжээнд гэдийсэн нь ямар учиртай юм бол. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг, бусад хэрэглээнийхээ 90 хувийг импортоор татдаг гэсэн тооцоо бий. Нефть борлуулдаг акул компаниудаас эхлээд гадаад харилцаагаа долларт захируулдаг худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид олон. Үндэсний үйлдвэрлэгчид маань чтүүхий эдээ хилийн чанадаасзөөдөг. Өөрөөр хэлбэл монголчуудын амьдралын рөвшин, улсын эдийн засаг шууд утгаараа долларт захирагддаг гэсэн үг. Байдал ийм байгаа нөхцөлд долларын ханшийг ийнхүү шударга бусаар хөөрөгдсөнөөс бид юугаа алдах вэ? Татвараа хэд дахин нэмсэн ч гадаад орнуудын буурай улсуудад цацдаг хөрөнгө оруулалтг Монголын зүг хуу хамсан ч зээл тусламжийн хэмжээг даруй 100 хувь өсгөн бадарчилсан ч үл гүйцэлдэх алдагдлыг улсын эдийн засаг шууд утгаараа хүлээж буй гээд хэлчихэд ер буруудахгүй. Иргэн бүр, өрх бүр, пүүс компани бүр доллар бүрээс хэдэн төгрөг алдаж, тэр нь нийт дүнгээрээ хэд болон үржигдэж байгааг тооцоход хэцүү ч орлого зарлага нь өм цөм хотойж байгаа гэдгийг уншигч та ч бас бодит амьдрал дээр олж харсан л байгаа. Тэр бүх алдагдал нийлээд улсын эдийн засгийг гашуунаар ороолгож буй. Ингэхэд энэхүү мөнгөний бодлогыг хэн гуай нь зохицуулах ёстой билээ. Зүй нь Монголбанкны үүрэх ёстой ачаа. Өнөөдөр арилжааны банкуудын доллар авах, зарах ханш Найман шарга-ын босс ченжүүдийг Монголбанк атгадаг гэх. Дэлхийн зах зээл дээр бөхөлзөх болсон доллар Монголд яагаад шилээ сөргөөгөөд буйг О. Чулуунбат эвслийнхэнд байраа тавьж өгөхөөсөө өмнө мөнгө угааж байгаа юм гэж хялбарханаар тайлбарлах хүн ч байх юм. Ийм яриа амнаас ам дамжих болсон нь нууц биш. Мэдээж олны анхаарлын төвд иртлээ ноён доллар хэт үнэтэй хувцасаар гоёсон болохоор тайлбарыг ньэдий засагчид улс төрчидөөс эхлээд энгийн иргэн, валютын ноолуурын нефтийн ченжүүд хүртэл хайж байгаа нь энэ. Хэрэв тийм биш л юм бол доллар яагаад үнэд ороод байгааг эрхэм Монголбанк ард түмэндээ тайлбарлах болсон юм биш үү? Долларын ханшийг даган улсын эдийн засгийн хувь заяа гудамжинд шидэгдэх болсон юм биш биз. Хятадын Засгийн газраас шийдвэр гарган валютыг хар зах дээр наймаалдаг явдлыг эрс хориглосон туршлага бий. Солонгосчууд ч саяхан энэ жагсаалд нэгджээ. Тодруулж хэлбэл Азид тэргүүлдэг дээрх орнууд эдийнзасгийн бодлогоо гудамжинд завхруулаад байхаас татгалзасан аж. Гэтэл Монголд хаанас ямар гар оролцдог нь мэдэгдэхгүй хяналтгүй хар зах гэмт хэргийн уурхай болон амь бөхтэй оршиж, валютын ханшийг хүссэнээрээ хөөрөгдөн, улсын эдийн зэсгийг үе үе толгой бөхийлгөдөг ойлгомжгүй байдал ноёрхсоор байгаа нь хэцүү. Гадны эль нэгэн улсын том гар хар зах дээр нэг л өдөр машин дүүрэн мөнгөтэй айлчилж Найман шарга-ын судсыг атгалаа гэхэд түүнийг хянах мехнизм алга. Үнэндээ тийэрхүү байдлаар гадны мафи ноён доллараар дамжуулан Монголыг атгачихаад байгаа ч юм бил үү? Бодит байдалд арай ойрхон шалтгааныг хайвал их л дээрээс чигтэй урт гар валютын ханшийг зохицуулан мөнгө угааж байгаа гэдэг олны таамаг ортой байж таарна УИХ-ын эрхэм түшээд төсөв бүрдүүлэх гэж хэлэлцэх, хэлхэлдэх хоёрын дунд уймарчсуух хооронд ард нь том том алдагдлыг мань доллар авчирсаар байх уу? Үндэсний мөнгөн тэмдэгтийг маань үрж суугаа долларын хажуугаар Монголбанк хээвнэг гэдгэр алхсаар байгаа нь эдийн засгийн ёс зүйд нийцэх асуудал лав биш. Архираад байгаа нохой доллараа барьж уях болоогүй юу гэж асууя. УИХ-ын зүгээс ч ноён доллар хэрхэн ард түмнийх нь талхнаас хороодог нохой болж хувирсаныг судлан анхааралдаа авч, Монголбанкны мөнгө угаах бодлогыг хяналттай болговол яасан юм бэ?

/Өнөөдөр
2004.11.24/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button