Ямар учраас үс их унадаг юм бэ?

Жишээ нь химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь, барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно. Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг. Охидод сарын тэмдэг ихээр ирж цус багадалт үүссэн бол үс унах явдал тохиолдож болох юм. Олон төрсөн эхчүүд, мөн геморрей өвчний улмаас цус алдсаар байгаад цус
багатай болчихсон хүмүүсийн үс их унадаг. Хоол тэжээлийн болон витамины дутмагшлын улмаас үс унах явдал нилээд байдаг. Чухам ямар учраас үс их унаад байгаа учрыг эхлээд мэдэх хэрэгтэй. Химийн хороос болсон бол ойлгомжтой. Түүнийг дахин хэрэглэхгүйгээр хордлого тайлах, сүү, тараг уух шаардлагатай. Савангаар толгой угаах муу. Өөрийнхөө үсэнд тохирох сайн чанарын өндөгтэй тэжээллэг шампунь хэрэглэх нь зүйтэй. Дотоод шүүрлийн болон системийн өвчний улмаас үс унаад байгаа бол үндсэн өвчнийг эмчлүүлэх хэрэгтэй. Цус багадалтын улмаас үс унаж байгаа бол улаан лооль, элэг, төмрийн бэлдмэл, фолийн хүчил, витамин В12 зэргийг хэрэглэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button