Засгийн газар аа, 20 мянган оёдолчин хаачих вэ?

Гадаадынхан гэдэг маань угтаа бол урд хөршийн хөрөнгө оруулагчид, Харин бид ажилгүйдэл, дотоодын үйлдвэрлэлийн уналттай хамт эх орондоо хаягдаж байгаа нь энэ.
Үнэндээ бид хожимджээ. Нойрноосоо сэрж чадалгүй хэвтэх зуур цаана чинь оёдлын салбар тэр чигээрээ ганхчихаад байна. Дампуурлын хар туг хаа сайгүй намирч эхэлснийг Та анзаарсан уу?
Уг нь Өнөөдөр сонин хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг хэдэнтээ хөндөж, урьдчилан хамгаалах арга хэмжээ авахад Засгийн газарт тун бага хугацаа үлдээд буйг сануулж байсан. Гэтэл сайд, дарга нарыг лаглайж суух хооронд Монгол Улсын экспортын хэмжээ, ажилгүйдэл, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүний статистик үзүүлэлт хэдээр уруудах нь өнөөдөр бараг тодорхой болоод байх шив.

Made in Mongolia хямдарсан нь
2005 оны нэгдүгээр сарын 1-нээс АНУ-аас манай улсад тогтоосон хориг үгүй болно гэсэн баярын мэдээг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэн сарын өмнөөс цацаж эхэлснийг мэдсэн биз. Өөрөөр хэлбэл, Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийх нь импортод тогтоосон хязгаарлалт үгүй болох юм. Тун удахгүй тэд хөгжилтэй орны зах зээлд чөлөөтэй алхана гэсэн үг. Чухам эндээс л бид ихийг ойлгож, бас дүгнэлт хийж болох байсан.
Өнөөдөр оёдлын 100 орчим үйлдвэр Монголд үйл ажиллагаагаа явуулж буй. Гэхдээ монголчуудын цэвэр мэдлийнх гэвэл ердөө арав гаруйхан хувийг эзэлнэ. Үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай. Сүүлийн хэдхэн жилийн дотор тэдний эзлэх жин нэмэгдсэн байдал энэ.
Харин Монгол дахь оёдлын зах зээлд гадныхан хошуурах болсон шалтгаан юу байв. Баримтсөхье. 1999онд АНУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсыг худалдааны хөнгө-лөлтийн системд хамруулах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр америкчууд бидэнд худалдааны нэн тааламжтай нөхцөл олгож, экспортод гарах Made in Mongolia шошготой бүтээгдэхүүн тоон хязгаарлалтгүй болов. Дээр нь биднийг Европын холбоо бөө-цийлсөн. Үүний дүнд үндэсний нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд оёдлынхны эзлэх хувийн жин хэдийнэ 34-т дөхөж, 2004 оны эхний хагас жил гэхэд л . энэ салбарын экспорт 57.5 сая ам.долларт хүрчээ. Баярлахаас өөр арга алга. Оёдлын үйлдвэрүүд хөлөө олчихож.
Гэтэл үнэн хэрэгтээ Хятад улс Дэлхийн худалдааны айгууллагад элсэх сургаар Made in Mongolia бүтээгдэхүүн зах зээлээс шахагдаж эхэлсэн байна. Судалгааны хэдхэн тоо үүнийг нотлох биз. Өнгөрсөн жил манай нэгж бүтээгдэхүүний өртөг 4.24 ам.доллараас өдгөө 3.17 болтлоо буурчээ. Түүнчлэн 2002 онд манай бүтээгдэхүүний дундаж үнэ таван ам.доллар байснаас 2.1 болтлоо доошилчихож. Хэдийгээр энэхүү хямд үнэ үйлдвэрүүдийн ашгаас хороож эхэлсэн ч тэд захиалга авахгүй сууж чадсангүй. Ихэнх нь 2005 оныг хүлээсэн хэрэг.
Үүнээс гадна Монгол далайд гарцгүй орон. Энэ нь гадныхан биднийг голох бас нэг шалтаг болов. Түүнчлэн оёдлын компаниуд өнөөдөр зөвхөн гадаадын захиалагчийн материалаар үйлдвэрлэл явуулж байна. Өнгөрсөн онд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний нийт экспортын 90 гаруй хувийг АНУ, үлдсэнийг нь Европын зах зээлд захиалгаар гаргажээ. Мөн түүхий эд материалын хувьд импортоос 100 хувь хараат. Эндээс харахад мөнөөх хэдхэн хувийг эзэлдэг Монгол үйлдвэрүүд гадныхантай өрсөлдөх чадвар үнэхээр алга байгаа биз.
Харин оёдлын салбарын энэхүү гажиг хөгжилд Монголын Засгийн газрыг буруутгаж байна. Энэ салбарынхны үзэж буйгаар оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Монголын төр, засаг зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого явуулсаар иржээ. Мөн АНУ, Европын холбооноос үзүүлж буй хөнгөлөлтүүдийг олон улсад хэлхээ холбоо сайтай гадны хөрөнгө оруулагчид бйднээс өрсөж ашиглах богино хугацааны сонирхол давам-гайлсантай холбон тайлбарлаж байна.

Та нар хэтэрхий оройтжээ
АНУ-ын Хамтын ажиллагааны төслийн ажилтан Жон Смитийн яриаг сонсъё. Тэрбээр Монголын Засгийн газрын урилгаар манай оёдлын салбарын ирээдүйд саяхан судалгаа хийсэн аж. Монгол Улсын оёдлын үйлдвэрүүдийг сөнөж эхэлснийг нь харахад үнэхээр харамсалтай байна. Ийм түвшинд хөгжүүлчихээд алдана гэдэг юу гэсэн үг вэ. Үнэнийг хэлэхэд монголчууд аа, та нар хэтэрхий оройтжээ. Дэлхийн жишгээр бол энэ хямралаас гарахын тулд бүр тав, зургаан жилийн өмнөөс арга хэмжээ авч эхэлдэг.
Гэтэл танай Засгийн газар бараг тав, зургаахан долоо хоногийн өмнө манайд хандлаа. Судалгаа хийж өгөөч, хямралаас хэрхэн гарах вэ, туслаач гэж. Ийм орой хандсанд бид гайхаж байна.
Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд нутаг буцаж эхэлбэл ирэх онд 20 мянган хүн ажилгүй болох магадлалтай байна. Эдгээр хүмүүсийн ажилгүйдэл 80-100 мянган монгол хүнд нөлөөлнө гээд бод доо. Эхнээсээ жижиг үйлдвэрүүд хаагдаж байна шүү дээ. Зарим үйлдвэрийн захирлууд ор сураггүй болж байна. Энэ бол асар эмзэг асуудал. Үүнийг яагаад танай төр, засаг эртхэн ухаарсангүй вэ? хэмээн ярилаа.
Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлаар хоёр жилийн өмнө ажлын хэсэг байгуулж, хөтөлбөр боловсруулсан гэх. Гэвч өнөөдрийг хүртэл нэг үйлдвэр зогслоо гэхэд тэнд ажилладаг хэдэн хүн ажлын байргүй болох вэ, бусад үйлдвэрт нөөц боломж бий юу гээд бүгдийг нарийн тооцчихсон баримт алга. Түүнчлэн Одоогоор Хятадын хөрөнгө оруулалттай тиим үйлдвэр, ийм шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоолоо гэж албан ёсоор мэдэгдээгүй байна хэмээн ихэрхэж байсныг яана. Гэтэл гаднынхан Бид явлаа, татвараа бүрэн төлье, хөрөнгөө, хүмүүстэйгээ хүлээж ав гэж хэлнэ гэж үү?
Тэгвэл хөрөнгө оруулагчид нүүрээ бурууллаа гэхэд бид бие даан экспорт хийж чадах уу? Энд тун ойлгомжтой шалтгаанууд дурдаж болно. Хэдийгээр оёдлын үйлдвэрүүд олноор байгуулагдаж, технологиин тоног төхөөрөмж шинэчлэгдсэн ч ажлын хамгийн чухал хэсэгт монголчууд хуруу дүрэх эрхгүй өнөөг хүрчээ. Хувцасны загвар гэх мэт үйлдвэрлэлийн гол судас нь болох технологийн баримт бичиг боловсруулах ажил зөв-хөн гадаадад хийгдцэг гэнэ. Шийдвэр гаргах түвшинд монгол мэргэжилтнүүдийн оролцоо улам бүр багасч, зөвхен хар ажилчид болон хувирсан нь энэ. Түүнчлэн шинэ дэвшилтэт техник, тех-нологийг дэмжсэн татварын бодлого, зохицуулалт байх-гүйгээс хуучин голдуу тоног төхөөрөмж импортоор давамгай орж ирсөн тухай албаны хүмүүс ярьж байна.
Монгол Улсад үйлдвэрлэсэн нэхмэл, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүнийг АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах хүсэлтииг туе улсын Засгийн газарт удаа дараа тавилаа. Гэвч Америкийн ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үүнийг эре эсэргүүцэж, Засгийн газартаа байнга шахалт үзүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсад тусгайлан хөнгөлөлт үзүүлэх боломжгүй хэвээр байна хэмээх Үйлдвэр, худалдааны яамнаас ирүүлеэн гунигтай мэдээг дуулгая. Үнэндээ америкчуудаас бид дахин тусламж авах найдвар бага байна.
…Тун удахгүй Монгол Улсын оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний экспортод гадныхан цэг тавихаар, дампуурал зар-лахад ийнхүү бэлэн болжээ. Засгийн газар аа, яг энэ үед хэдэн мянган ажилгүй хоцорсон запуучуудыг яах вэ? Ажилгүйдлийн далайд бид живэх нь ээ. Өнөөдөр сонин бүр хоёр жилийн өмнөөс энэ тухай анхааруулж, сануулж байсныг ядаад анзааралгүй үл тоомсорложээ.

Айдастай ажилчид ба дампуурлын үнэр
Яг одоо оёдлын салбарт амьдрал буцалж байна. Хэдэн зуу, хэдэн мянган монголчууд тэнд толгой өндийх завгүй ажиллаж байна. Гэхдээ бүгд дотроо айдастай. Тэд дампуурлын унэр хэдийнэ авчихаж. Хан-Уул дүүрэгт оёдлын үйлдвэрийн, өнгө зүсгүй баахан барилга бий. Үнэндээ эзэд нь гадаад үзэмждээ өнөөдрийг хуртэл санаа тавиагүйд гайхаад байх зүйл алга.
.. .Диорва-Монтол компаниар очлоо. Ажилчдын ихэнх нь өдрийнхөө хоолонд гарсан байв. Тус үйлдвэрт одоо 18-27 насны 430 гаруй хүн ажиллаж байгаа гэнэ. Хүний нөөцийн менежер Д.Номин-Эрдэнэ Манай Хятад захирал алга байна. Тэгээд ч удирдлагууд үйлдвэр хаагдахгүй, тогтвортой, сайн ажилла гэж захиж байгаа. Гэхдээ сүүлийн үед ажилчид байнга энэ талаар асуух болсон. Тэдний санаа зовох нь ч аргагүй. Нэг ажилчин цаанаа доод тал нь 2-3 хүн тэжээж байгаа. Үнэнийг хэлэхэд манай Засгийн газар оёдлын салбарт тулгамдеан асуудалд маш хойрго хандсан юм билээ. Энэ талаар нэлээд зүйл сонсч байгаа. Хэрвээ олон мянган хүн ажилгүй болоход хүрвэл ийм нөөц, хүч шаардсан өөр ажлын байр Монголд байхгүй шүү дээ хэмээн ярив.
Тэндээс гараад Монголд нэлээд томоохонд тооцогддог United Apparel-Mongolia компанийг зорив. Оёдлын үйлдвэрийн хотхон яг л төөрдөг байшин шиг юм. Тойрч, сүлжиж баахан явсаар энэ үйлдвэрийг оллоо. Харуул хамгаалалт нь нэлээд чанга бололтой. Орж чадсангуй. Уг нь Хятад эзэд нь байсан боловч бидэнтэй уулзахаас татгалзсан хариу өгөв.
Монголын оёдлын үйлдвэ-рүүдийн талаар ярилцаад байх шаардлагагүй хэмээн тэд үзжээ. Хашааных нь гадаа зогсч байсан нэг бүегүйтэй уулзлаа. Тэрбээр туе үйлдвэрт ажилладаг бөгөөд нэрээ хэлэхээс татгалзав.
-Хятад эздийг юу ярьж, юу төлөвлөж байгааг үнэндээ бид мэдэхгүй. Гэхдээ сүүлийн үед гадагшаа явах нь олширсон. Бас манайхан маш их ачаалалтай ажиллаж байгаа. Захиалгаа хурдан дуусгах үүрэг авсан гэж дуулсан. Оёдолчид сүүлийн үед бүгд л дор дороо санаа зовж сууна. Хэрвээ үнэхээр үйлдвэр хаагдвал энэ олон хүн яах бол оо. Хэдийгээр бид заримдаа амралтгүй ажилладаг ч сард 70-100 мянган төгрөгийн цалинтай ажил Монголд олдохгүй шүү дээ. Бас дээр нь ихэнх үйлдвэрүүд унаагаар үйлчилнэ, өдрийн хоол үнэгүй өгдөг. Ингэхэд төр, засаг маань юу хийж байгаа юм бол хэмээн өөдөөс асуув.
Бид цааш явсаар Монгол Хун Хуа үйлдвэрээр орлоо. Асар том танхимд үй олон оёдлын машин хүнгэнэх аж. Хонконгийн 100 хувийнхөрөнгө оруулалттай уг үйлдвэрт одоо мянгаад хүн ажиллаж байгаа гэнэ. Тус үйлдвэрийн Боловсон хүчний хэлтсийн дарга О.Доржханд
-Манай үйлдвэр 2005 оны зургадугаар сар хүртэл захиалга авчихсан байгаа. Гэхдээ гадаад эзэн 2008 оны нэгдүгээр сар хүртэл ажиллана гэдгээ бидэнд албан ёсоор хэлсэн. Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад элсч оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийх нь импортод тогтоосон хязгаарлалт үгүй болсноор манай үйлдвэрүүдийн захиалга буурах нь тодорхой. Угаасаа сүүлийн үед Монголын оёдлын салбарт өөрчлөлт гарч эхэлеэн нь мэдэгдэж байгаа. Тухайлбал, эзэн нь сураггүй алга болчихеон, захиалга авч чадахгүй явсаар дампуурчихсан үйлдвэрүүдэд ажиллаж байсан хүмүүс хамт олноороо ажилд оръё гээд ирж байна. Ийм үзэгдэл он гараад улам нэмэгдэх биз. Нөхцөл байдал ийм хүндэрсэн хойно Засгийн газар санаа зовж эхэлсэнд харамсаж байна. Энэ хямралаас гарахын тулд ойрын хугацаанд энэ салбарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын нөхцөлийг ижил болгох хэрэгтэй гэв.
(өнөөдөр 2004.11.25 276)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button