Олимпийн дээд амжилт шинэчлэх Монголын дээд амжилтыг өөрчлөхөөс хялбар

Манайхны хувьд олимпод оролцсон 40 жилийн түүхийг сонирхоод үзсэн чинь 1996, 2000, 2004 оны буюу сүүлийн гурван их наадмын талбарт Отрядын Гүндэгмаа шагналт байрт шалгарчээ. Спортын гар бууны төрөлд цэц хараа шалгахдаа Атлантад 580, Сиднейд 581, Афинд 583 онож, Ү-ҮII байр эзлэн Монголын багийн амжилтад олимп дараалан хувь нэмрээ оруулаад ирсэн байх юм.
Олимпоос олимпод оноо нь ахисныг уншигч та ажиглаа биз. Нэг оноо гэдэг хэмжигдэхүүнтэй спортын төрөл буудлагын хувьд лут ялгаа.
Спортын гар буугаар Сиднейн олимпийн наадамд 583 оносон тамирчин олимпийн хүрэл медаль авсныг спорт сонирхогчид мэдэх болохоор энэ жил О.Гүндэгмааг Афинд 583 оносныг чамлаад байх ямар ч үндэсгүй юм даа. Монголын тамирчдаас гурван олимпийн наадамд шагналт болон медальт байрт шалгарч үзсэн өер ганцхан тамирчин байгаа нь хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх.
Нэгэн баримт. Өнгөрөгч X сард Тайландад болсон дэлхийн цомын шилдгийн шилдгүүдийн тэмцээнд монгол бүсгүй шуугиан тарилаа. Яаж шуугиан тарьсан бэ гэж үү ? Супер цомын тэмцээн гэдгийг шилдгийн шилдгүүдийн тэмцээн гэж ойлгож байгаа санаатай юм. Цомын тэмцээн нь жилд дөрвөн удаа болж өнгөрдөг. Тэр дөрөвт сайн буудсан тамирчдаасаа шилээд бас Афины олимпоос медаль авсан алдартнуудыг уриад супер тэмцээнийг саяхан зохион байгуулжээ, Тайландад. Тэр тэмцээнд О.Гүндэгмаа 586 онож хүрэл медалиар энгэрээ мялаагаад ирэв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл (1998 он), дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс (2003 ОН), Дэлхийн цомын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл арваад медаль авчирчихаад яваа түүнд энэ хүрэл медаль жирийн шагнал шиг санагдаж байж магадгүй ээ, өөрт нь. Харин оносон оноо нь жирийн биш баримт. Спортын гар бууны төрлийн тамирчид 30 сумаар хөдөлгөөнгүй бай, бас 30 сумаар хөдөлгөөнтэй бай бууддаг. Хөдөлгөөнтэй байг сум тоолон аравт (30×10=300) оносон дэлхийн анхны тамирчин Монголоос тодорсонд спортын ертөнцийнхөн гайхаж, баярлаж, атаархаж байна, энэ өдрүүдэд.
Ийм амжилтыг барьж, бататгах сэтгэлийн дэм, итгэлийн хүч өгөх хөшүүргийг монголчууд бүгдээрээ хайхсан.
Нэгэн баримт. Олимпийн дээд амжилтыг шинэчлэх нь Монгол Улсын дээд амжилтыг өөрчлөхөөс хялбархан. Та үүнд эргэлзэх хэрэггуй… Спортын гар бууны дасгалд олимпийн дээд амжилтыг 2000 онд 590 рноогоор БНХАУ-ын тамирчин Тао Лума тогтоожээ. Тэгвэл энэ төрөлд Монгол Улсын дээд амжилтын эзэн нь Мобиком корпорацийн тамирчин О.Гүндэгмаа байна. Энэ бүсгүй дэлхийн цомын тэмцээнд Бангкокт түрүүлэхдээ 591 онож улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. Дэлхийн цомын тэмцээнд Афинд ахин түрүүлэхдээ өөрийн тогтоосон амжилтаа давтан бататгасан аж.
Энд сонирхуулж хэлэхэд энэ төрлийн дэлхийн дээд амжилтыг Болгарын тамирчин Йоргова 1994 онд 594 онож тогтоосон нь өнөө хүртэл шинэчлэгдсэнгүй ээ. Нэг онооны үнэ цэнэ эндээс илэрхий. Монголын (О.Гүндэг-маагийн) дээд амжилт олимпийнхоос нэг оноогоор илүү, дэлхийн дээд амжилтаас гурван онооны дутуу байгаа нь спорт сонирхогч нарт нэг бишийг бодогдуулах биз ээ.
(өнөөдөр 2004.11.25 276)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button