Дэлгэрмаа Нямдорж сайдад баярлалаа гэж хэлмээр байна,

-Засгийн газар байгуулагдах гэж нэлээд удсан шүү дээ. Тэр хооронд зөвлөхүүд мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байсан. Өрнөдөд боловсрол эзэмшсэн улс төрчдийн шинэ генераци гарч ирж байгаа гэдэг утгаараа XXI зууны Монголын хөгжил, цаашдын хандлагыг тодорхойлох гэсэн нэлээд том хөтелбөр байсан. Нэг Засгийн газрын хугацаагаар хэмжигдэх биш, 10-15 жилийг харж боловсруулсан. Яваандаа их олон хүний гар ороод ирэхээр тэр үзэл баримтлал еөрчлегдөөд эвслийн болоод МАХН-ын сонгуулийн үеийн мөрийн хөтелбөрийг шингээсэн Засгийн газрын хетөлбер болж хувирсан л даа. Яам туе бүрээс саналыг нь аваад, хоёр намын хөтөлбөрийг харьцуулж гол хэрэгжүүлэх ёстой гэсэн зүйлүүдийг нь аваад нэг бичиг баримт болгоод ирэхээр хөтөлбөрт тусгах асуудлууд маань хэтэрхий жижигрээд ирж байна л даа.
-Гэхдаэ энэ чинь Элбэгдоржийн тэргүүлж байгаа Засгийн газар. Үүнийг онцлох юу байгаа юм бэ? Сонсогдохгүй л байна л даа?
-Мэдээж том улс төрчийн өөрийн араншин, немөр нөөлөг тэр бичиг баримтад тусгалаа олдог. Элбэгдорж гэдэг улс төрчийн өөрийн философи ч гэсэн энэ бичиг баримтад шингэсэн. Боловсролд их ач холбогдол өгсөн. Хүнийг төрийн төвд авчирсан. Хэт намчирхаж, улс төржсөн үзэл суртлаас ангид байлгах гэсэн энэ философи нь мөрийн хөтөлбөрт шингэсэн. Нэг талаас хоёр нам энэ 2004 оны сонгуульд халааснаасаа хэтэреэн амлалт өгсөн. Яг үнэндээ мөрийн хөтөлбөр боловеруулаад хэрэгжилтийг нь аваад үзэхэд нөгөө хүүхдийн 10 мянга, шинээр төрөгеөд, гэр бүл бологедод өгөх 100, 500 мянга чинь манай эдийн засгийн чадавхитай нийцэхгүй амлалт болоод ирж байна. Тоглоомын дүрмээ өөрчлөх хэрэгтэй болж байна. Сонгуулиар ингэж мөнгө амлаж болохгүй. Ирэх 4 жилд их хурал сонгуулийн хуулийг боловеронгуй болгох байх. Шоу, элдэв юмыг хориглохоосоо илүү менгэн амлалтуудыг шууд хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл нийгэм маань ерөнхийдөө их ядуулаг байна. 2004 оны сонгуулиар хүмүүс яг л тэр итгэлийн мөнгө, гэр бүлийг дэмжих 500 мянгын тухай ярьсаар байгаад, тэрний ч төлөө саналаа өгсөн. Хатуу ардчилагч, хатуу МАХН гэж явдаггүй хөвдөг сонгогчдын хувьд энэ мөнгөн амлалтууд үнэхээр нөлөөлсөн шүу дээ.
-АН-ын дарга Энхсайхан, дэд дарга Гүндалай нар гээд онгерсен сонгуульд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн хувьд итгэлийн монгийг огохгүй бол Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулна гэсэн хатуу байр суурьтай байгаа шүү дээ. Та үүний эерэг байгаа юм уу?
-Хүүхдээр дамжин гэр бүлийг тэтгэх, ядууралтай тэмцэх гэсэн уг санааг хэн ч буруутгаагүй. Төрийн бодлогын гол цөм байж болно. Гэтэл манай ДНБ-ий өсөлт 6 хувьтай. 10-12 хувь байж бид хуримтлал үүегээд, зарцуулалтаи зөв хуваарилаад явбал тэр 10 мянгыг олгох боломж бий. Яг өнөөдрийн байдал дээр 2005 оны төсвийг хэлэлцээд явж байхад ядуурлын түвшингээс доогуур буюу 25 400 төгрөгөөс доош орлоготой, гурваас дээш хүүхэдтэй нэн ядуу гэр бүлийн 426 мянган хүүхдийн тоо гарсан. Энэ хүүхэд туе бүрт 3000 төгрөг олгоно гэдэг маань үндсэндээ хүүхдийнхээ 1/3-д амлалтаа биелүүлчихлээ гэсэн үг. Гурван хүүхэдтэй айл бол сард 10 мянган төгрөг авчихлаа гэсэн үг л дээ. Нийтдээ 20-оод тэрбум төгрөг төсвөөс гарна. АН-ын даргын тэр мэдэгдлийг бол би мянга байна уу, 10 мянга байна уу хамаагүй Засгийн газар хүүхдийн менгийг олгох тал дээр нь хувилбараа боловеруулж ажиллаасай, зарчмаасаа битгий ухраасай гэсэн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлеэн хэрэг гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл МАХН-ын хувьд их хурал Засгийн газарт тэнцүү хувь эзэлж төрийн жолоог атгалцаж байгаа хэрнээ хүүхдийн мөнгийг эре эсэргүүцэж байгаа. Энхсайхан даргын мэдэгдэл Элбэгдоржийг айлгаж далайлгасан биш, төрийн талыг эзэлж байгаа нөгөө улс төрийн хүчинд хандсан сануулга юм болов уу гэж бодсон.
-Итгэлийн менгений цаана нэг хэсэг нь сонгуульд ялсан ч албан тушаалгүй хоцорсон, нөгөо нь эрх мэдлийг барьж байгаа мөртлөө өнгөрсөн сонгуульд амлалт авч барьцаанд ороогүй хоёр бүлгийн хооронд тэмцэл яваад байгаа юм биш үү? Өороор хэлбэл Энхсайханы фракц, Элбэгдоржийн буюу ногөо Амернкаас ирсэн баг хоёрын…?
-Би ч өөрөө УИХ-ын гишүүн байж төрийн тэр хүнд ачааг уүрэлцэж явсан хүн. 1996 онд сонгуульд нэр дэвшээгуй, тэр байтугай сонгуульд оролцоогүй хүмүүс Энхсайханы Засгийн газрыг бүрдүүлэхэд миний хувьд бол их харамсалтай санагдаж байсан. Иргэн Ламжавын өргөдлийн дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн хаалт бий болчихсон шүү дээ. Сонгуулийн хамгийн хүнд ачааг үүрчихээд төрийн сайд байх боломж бурдсэн үед зохиомлоор эрх зүйн барьер, хаалт хийчихэд тухайн уед их эмзэг хүлээж авсан. Тэр нь зориудын байсан уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Энхсайхан яг өнөөдрийн Элбэгдорж шиг статустай байсан. Ард түмнээр сонгогдоогүй мөртлеө Засгийн газрыг тэргүүлээд ажилласан. Өнгөцхөн харахад тиим. Гэхдээ 2004 оны Засгийн газрын тэргүүн 1996 оныхоос ялгаатай. Тэр уед Их хурлый 60 хувийг Ардчилсан хүчин эзэлж Хувьсгалт нам цөөнх байсан. Ардчиллын бүх лидер, Энхсайханаас бусад нь УИХ-д сонгогдсон байсан. Энэ удаа Элбэгдорж яг хүч тэнцүү хоёр хүчний, тэгэхдээ 2000 оноос хойш бур хэт туйлшраад, бие биенээ хэт угүйсгэчихсэн хоёр хүчнээс бүрдсэн Засгийн газрыг тэргүүлж байгаа. Маш том сөрөг хүчин болж байсан АН-ын дарга Ерөнхий сайд болж, үнэмлэхуй олонхи болж байсан Хувьсгалт намын дарга УИХ-ын дарга болсон бол нөгөө сөргөлдөөн нь байсаар л байх байсан. Дундын хувилбар гаргая, хэт намчирхаж улс төржихөес ангижирч эрүүл саруул уур зм-ьсгал бүрдүүлье гэвэл Злбэгдорж нь зөв байсан байх. Энэ хүн шинэ хүн биш. Яагаад харин та нар Американистууд гэж яриад байгаа юм, Америкаас ирсэн хүн биш шүү дээ. /инээв/ Яахав сүүлийн хоёр жил хүн мэргэжил боловсролоо дээшлүүлээд ирээ л биз. Би ч гэсэн өнгерсөн 4 жил лааз ешиглөж, чөлөөт уран бүтээлчийн хэв маягтай явсны хувьд Тадаад явж галуу шувууны мах идэж ирсэн хүмүүс бэлэн юман дээр ирчихлээ гэдэг бухимдлыг ойлгож байна л даа. Тиим болохоор албан тушаал дээр очиж байгаа тэр хүмүүс ч гэсэн еөрсдөө хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Дөрвөн жил лааз өшиглөсөн, ажилгүй явсан, гудамжинд гараад тэмцэл хийсэн энэ хүмүүс, энэ намын буянаар тэр өндэр эрх мэдэл дээр очсон юм шүү гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй.
-Америкийн баг гэж хэлүүлэх бас нэг шалтаг нь Элбэгдорж Еренхий сайдын оорийнх нь хийж байгаа имидж шүү дээ. Долоо хоногт нэг удаа сэтгүүлчидтэй, бас нэг одер нь иргэдтэй уулздаг, гудамжаар алхдаг гээд. Нэг л цоо шинэ хүн, тэнгэрээс буугаад ирсэн юм уу. Гэтэл омно нь ч Еронхий сайд байж л байсан Элбэгдорж шүү дээ. Ханцуй шамлаад хар бор ажилдаа ортол хэр удах юм. Ямар ч эоримог алхам хийхгүй л байгаа шүү дээ?
-Энхсайханы Засгийн газар унасан бас нэг шалтгаан энэ шуу дээ. Ард түмнээс сонгогдож мандат аваагүй хүмүүс хэт цочролтын шинжтэй эдийн засгийн том арга хэмжээнүүдийг авсан. Түүнийг үзэл суртал нь дагалдаж яваагуй, тархины угаалт хийгээгүй. Бүх сонинууд шар болсон, маш их шүүмжилж байсан. Суурь үнийг чөлөөлсөнөөр эрчим хүчний системд бий болсон их өрийн сүлжээг тайлсан. Тэрийгээ цахилгаан дулаан чинь тиим ийм гачаалтай байна, үунийхээ үнийг нэмэхгүй бол энэ улс орон чинь эрчим хүчний гачаалд орох гээд байна, та нар дэмжих уу гээд өдөр болгон радио, телевизээр яриад тайлбарлаад явахынхаа оронд Энхсайхан яг өөрийнхеереө, ганцхан өдөр Засгийн газрын тогтоол гаргаад л шийдчихсэн. Тэрнийх нь лай ланчгийг сонгогдсон Их хурлын гишүуд үурсэн, бид тойрогтоо очиж зодуулж байсан. Дараа нь орон нутгийн сонгуульд яаж нөлөөллөө. Элбэгдорж ч гэсэн яг л Энхсайхан шиг ард түмнээс мандат аваагүй Засгийн газрын тэргүүн. Гадна талаас нь харахад ахмадууд, хүүхдийн байгууллагаар явж байгаа, сэтгүүлчидтэй уулзаж байгаа нь Ерөнхий сайд маань хэтэрхий РР хийгээд байгаа харагддаг байж болно. Гэхдээ цаанаа бол бодлогын шинжтэй зүйлүүд дээр ажиллаж л байна. Хүүхдийн мөнгөн дээр гэхэд сар гаруй ажилласан. Маш их судалгаа хийсэн. Өнөөдөр Монгол улс хүүхэддээ 114 тэрбум төгрөг зарцуулж байна. Эрүүл мэнд, даатгал, боловсрол, халамж гээд бүгд төрөөс зохицуулагдаж байгаа. Энэ бүгдийг нэг гольдрилд оруулж, нийгмийн бодлогыг зөв зүйтэй явуулах шаардлага гарч байна. Нөгөө талаас таны өөрийн асуулт ч гэсэн нэг юм хэлж л байгаа байхгүй юу.
-Еронхий сайдын зовлох гэдэг хэр эрх мэдэлтэй байдаг юм. Зовлохүүд эхнээсээ ажил аваад эхэллээ. Да.Ганболд ҮБТЗ- ын дарга болсон. Дорпигжав бас албан тушаалд очих сурагтай. Та яагаад байрандаа суугаад байна?
-Ерөнхий сайд анхны томилгоогоо зөвлөхүүдээсээ эхэлсэн. Түүний хэлсэн гэнд би их баярласан. Улс төрийн 5 том лидер улс төрийн гадна байна. Тиим учраас би зөвлөхөөрөө авч ажиллуулна гэж. Ардчиллын залуучууд гэж ярихаа больж, бүгд 50 дөхөж байна. Төрийн, улс төрийн, намын ажлын бух туршлагыг хуримтлуулж. Биднийг зөвлөх болсны дараа хүмүүс Ашиглалтын өмнөх захиргаа юу та нар. Дараагийн шатанд юунд очих гэж байна гэж тоглоом шоглоомоор асууж байсан. Хэр эрх мэдэлтэй албан тушаал вэ гэвэл эрх мэдлийг хүн өөрөө л бий болгодог. Хүн өөрөө хэр сэтгэл гаргаж, ажлаа мэдэж байна, тэр хэрээр эрх мэдэл бий болдог. Зүгээр төрийн ордонд суугаад, унаа машин унаад явъя гэвэл өер.
-Танд уг нь албан тушаал амласан. Сайдаас доош албан тушаалд очихгүй гэснээсээ болоод хоосон байгаа л гэж танайхнаас сонссон юм байна?
-Нийгмийн бодлогын зөвлөхийн хувьд би гурван яам хариуцаж байна. Маш их өргэн хүрээнд ажилладаг. Соёл урлаг, боловсрол, спорт, шинжлэх ухаан, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ийгмийн халамж гээд нийгмийн бодлогод хамаарахгүй асуудал алга. Маш тодорхой юм шиг мөртлөө маш ерөнхий. Бүхэл бүтэн гурван яам хариуцаж байгаа, үүндээ их таашаалтай байгаа. Би Нямдорж сайдад баярлалаа гэж хэлмээр байна. Бид хоёр улсын прокурорт хамт ажиллаж байсан. Их хөдөлмөрч хүн л дээ. Мэргэжлийн хувьдих үнэлж танай сонинд ярилцлага өгсөн байна лээ. /инээв/ Би нэг их дэд сайд майдыг нь голоод эпдэв янз болсон юм байхгүй. Энэ 4 жилд их том том хуулиуд их хурлаар орох байх. Тэр үед өөрийнхөө туршлага, санаа оноог Нямдорж сайдад хэлээд хамтарч ажиллахад татгалзах юм алга. Дэд сайдын суудал дээр суухаас илүү нэг мэргэжилтэй, нэг үед улс төрд зүтгэж байгаагийн хувьд.
-Элбэгдорж анх Засгийн газраа бүрдүүлчихээд чуулганы индэр дээрээс Маш олон хүн надад улс орны толоо зүтгэе гэсэн чин сэтгэлээ хэлж байсан. Тэр хүмүүсээс энэ Засгийн газарт орсон нь ч бий, ороогүй ч бий гэж байсан. Танаас түрүүлээд албан тушаалд хүрчихсэн тэр нохдод оиоодор тэр зүтгэл нь харагдаж байна уу, үгүй юу? Уг нь би таныг сайн ташуурдаж огоосэй гэж бодсон юм?
-Баярсайхан, Цагаан сайд бид гурав их уулздаг, ажил ярилцдаг. Ганди сайдын хувьд манай өрөөгөөр нэг их шагайгаад байдаггүй, намынхаа шугамаар ч тэгж харьцдаг юм уу. Нөгөө хоёртоо хандаж хэлэхэд Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэн хоёрдмол байр сууринаас битгий хандаасай, хийх гэснээ зоригтой хиигээсэй, хоног өнгөрөөж бие бие рүүгээ цаас шидсэн яам, сайд битгий байгаасай. ЭМЯ ч, НХХЯ ч тэр реформ шаардсан яам. Илүү зоримог ажиллах ёстой. Бодлого тэнд явагдаж, хэрэгжиж байх ёстой. Тэгж байж энэ салбар үр ашигтай ажиллана. Өнөөдрийн энэ яамд ажиллаж байгаа хумүүс ч гэсэн нэг зуйлийг ойлгох ёстой. Бүтцийн өөрчлелтөнд ороод ажлаас халагдахад хүрвэл гомдож бухимдахаасаа илүү энэ сайд Монголын ард түмний төлөө юм хийх гэж, илүү эрч хүчтэй ажиллах, шинэчлэхийн төлөө үүнийг хийлээ гэж хүлээж аваасай гэмээр байна. Тэгээд цаг хугацаа харуулах биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
(сэрүүлэг 2004, 35)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button