Гадаад зах зээлд унаж буй долларын ханш манайд чангарсаар

-Мэргэжлийн хүнээс зарим зүйлийг тодруулмаар байна. Дэлхий дахинд алтны ханш тогтмол өгсч, үнэ нь тэнгэрт хадаж байна хэмээн ярилцах боллоо. Хатуу валют гэгддэг алтны үнэ ингэж өсөх болсон шалтгаан нь юунд оршиж байна вэ?
-Алтны ханш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэлээд их өслөө. Энэ нь ерөнхиидөө хөрөнгө оруулалтын чанартай эрэлт их байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, олон улсын санхүүгийн зах зээлд оролцогч төрөл бүрийн хөрөнгө оруулагчид байдаг. Эдгээр хүмүүс сүүлийн үед эрсдлээс хамгаалах зорилгоор алтыг өөрсдиин хөрөнгө оруулалтын багцдаа оруулж байгаа. Тухайлбал, геополитикийн хурцадмал асуудал, эдийн засгийн сааралт, инф-ляци өсөх зэргээс хамгаалахын тулд хөрөнгө оруулалтын хэрэгсэл маягаар худал-даж авч хөрөнгө оруулалтын багцдаа оруулж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын багц юунаас бүрддэг вэ гэхээр ерөнхийдөө хувьцаа, бондоос бүрддэг. Гэтэл геополитикийн хурцадмал асуудлууд, бүс нутгийн дайн дажин, есдүгээр сарын 11-ний үйл явдал, АНУ-ын эдийн засаг ерөнхийдөө муудаж байгаа, европ болон дэлхий дахины эдийн засгийн байдал сүүлийн үед зогсонги талдаа байсан зэргээс шалтгаалж, хувьцаа, бондны үнэ унаж эхэлсэн. Энэхүү эрсдлээс хамгаалахын тулд хатуу валют гэдэг утгаар нь алтны үнэ цэнэ нэмэгдэж байгаа юм. Ийм үед алт өөрийнхөө үнэ цэнийг байнга хадгалж үлддэг. Тиймээс алтанд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн хоёр жилд эре нэмэгдсэн. Энэ нь алтны үнэ ханш өндэр байгаагийн гол шалтгаан.
-Харин ам.долларын ханш улс орнуудын хэмжээнд унаж байна гэлцэх юм. Тиймээс бусад орны мөнгөн тэмдэгттэй ам.долларын харьцах харьцаа нь өөрчлөгдөж байгаа бололтой. Үүнийг тайлбарлана уу?
-Үүний шалтгаан нь буюу олон улсын санхүүгийн зах зээлд оролцогч нарын санааг зовоож байгаа гол зүйл бол Америкийн хос алдагдал /twindeficit/ гэж нэрлэгдээд байгаа тэр зүйл юм. Энэ нь нэгд, АНУ-ын төсвийн алдагдал, хоёрт, гадаад худалдааны алдагдал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Америкийн Засгийн газар маш ихийг зарлагадаад эргүүлж олж байгаа орлого нь бага байгаа учраас орлогоос давсан зарлага нь төсвийн алдагдал болж байгаа хэрэг. Нөгөө дэх нь болохоор АНУ гаднаас бараа импортолж оруулж ирээд зөрүүлээд гадагш нь экспортлодог.
Гэтэл импорт нь экс-портоос давсан нь гадаад худалдааны алдагдал болдог. Энэ нь цаанаа юуг харуулж байна гэхээр ам.долларын эрэлт буурч, АНУ-тай худалдаа хийдэг бусад улс орны валютын эрэлт ихэснэ гэсэн уг. Иймээс олон улсын санхүугийн зах зээлд оролцогч ажиглагч нар энэ их алдагдал нь нэгд, ирээдуйд Америкийн эдийн засагт маш их дарамт үзүулнэ, хоёрт, ам.долларын ханшид муугаар нөлөөлнө гэж узэж байгаа юм. Тиим учраас ам.долларын ханш өрөнхийдөө бусад голлох валютын дэргэд тасралтгүй унаж байгаа. Голлох валютад нь юу юу ордог вэ гэхээр дэлхийн олон улсын худалдаанд хэдэн хувь эзэлдэг вэ гэдгээрээ евро, паунд, иен, швөйцарь франк, австрапи доллар гээд цаашаа ургэлжилдэг. Үндсэн шалтгаан нь л энэ.
-Уучлаарай! Манайд энэ байдал эсрэгээрээ байгаа. Яагаад тэр вэ?
-Америктай ихэвчлэн гадаад худалдаа хийдэг улс орны валют чангарч байгаа тухай санааг турүунд хэлсэн. Манай тохиолдолд ят АНУ-тай адил байдал үүсч байгаа. Манай гадаад худалдаа бугд ам.доллараар хийгддэг. Манайх яг АНУ шиг гадаад худалдааны алдагдалд орчихсон. Тэгэхээр ам.долларын эрэлт яах ч аргагүй ихэсч таарна. Хүмүүс гадаг-шаа бараагаа экспортлоод төлбөрт нь ам.доллар хулээж аена. Гаднаас бараа импортоор оруулж ирээд төлбөрт нь ам.доллар өгиө. Гэтэл төлбөрт нь өгөх ам.долларын хэмжээ авах ам.доллараасаа их болчихоод байгаа учраас манай хувьд үнэхээр олон улсын захаас эсрэгээр ам.долларын ханш их өсч байгаа. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш манайд тасралтгуй чангарч байна. Энэ бол цэвэр макро эдийн засгийн шинж чанартай буюу энд ямарваа нэг хөөрөгдөл байхгүй, ердөө гадаад худалдааны алдаг-далтай холбоотой ам. долларын ханшийн өсөлт. Ерөнхийдөө сүүлийн жилуу-дэд төгрөгөөр илэрхийлэгдэх ам.долларын ханшийн өсөлт таван хувиас дээшээ гараагүй. Ойролцоогоор 3-4 хувьтай л байсан. Яваандаа энэ харьцаагаа хадгална байх гэж бодож байна. Дотоодын доллар төгрөгийн зах зээлээс харахад сүүлийн үед ам.долларын нийлүүлэлт жаахан хомсдож байна. Улирлын чанартай бизнес-нээс шалтгаалаад ам.долларын эрэлт түр зуур нэмэгдсэн болов уу.
-Долларын нийлүүлэлт хомсдож байна гэж та сая хэллээ. Үнэ нь ч өндэр байна. Энэ нь ямар учиртай юм бол. Хумуүс ам. долларын ханш тасралтгүй нэмэгдэх нь гээд болом-жоороо авч неецлөөд байгаа хэрэг уу, аль эсвэл удахгүй шинэ жил болно гээд алсуураа унийг өсгөөд байгаа хэрэг үү?
-Таны хэлдэг шиг улирлын чанартай бизнестай холбоотоигоор түр зуур ам.долларын ханш өсч байгаа. Хүмүус доллар нөөцөлж байгаа асуудал дээр тиим хандлага нэг их ажиглагддаггүй. Яагаад гэхээр ам.долларын хадга-ламжийн хүү, төгрөгийн хад-галамжийн хүү хоёр хоорон-доо маш их зөрөөтэй байдаг. Төгрөгийн хадгаламж илүү өндэр хүүтэй гэсэң үг л дээ.
-Тэгвэл ам.долларын ханшийг хеөрегдөлгуй тогтвортой барихын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Манайх бол ерөнхийдөө хөвэгч ханшны системтэй улс л даа. Урт хугацааны турш ам.долларын ханш өсөх нь хумүүст мэдээж, тааламжгүй сэтгэгдэл төрүүлж таарна. Гэхдээ улс орны хөгжилтэй холбоотойгоор яваандаа энэ байхгүй болох асуудал. Ойрын ирээдүйд магадгүй төгрөгийн ханш эргээд ам.долларын эсрэг тасралтгүй чангарч болох юм.
-Тэгэхээр улс орон хөгжтөл ам.долларын ханш ессеер байх нь гэж ойлгож болох уу, нөгөетэйгүүр тэр хүртэл монголчууд бүсээ чангалах хэрэг гарах нь ээ дээ?
-Яг тэгж тайлбарлахад зохимжгүй гэж санагдаж байна. Гадаад худалдааны алдагдал бол аль ч оронд байдаг л асуудал. АНУ гадаад худалдааны рекорд хэмжээний алдагдалтай явж л байна. Ам.долларын ханш олон улсын зах зээлд тасралтгүй суларч л байна. Ингэлээ гээд америкчуудад хэзээ ч муу юм болоогүй. Тэгэхээр энэ бол эрэлт нийлүүлэлтийн чанартай зөруү учраас бага зэргийн 3-4 хувийн ханшны уналт байхад амьдралд, эдийн засгийн байдалд хортойгоор нөлөөлөхгүй байх.
Бид хоёрыг ярилцаж байх тэр мөчид унц алтны ханш дэлхийн хэмжээнд 447.50 унц/ам.доллар буюу 17,364 гр/ төгрөгийн ханштай байлаа. Харин манайд нэг ам.доллар өмнөх өдрөөсөө нэг төгрөгөөр өсч 1213 төгрөгт хурсэн байв.
(өдрийн сонин 2004.11.25 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button