Монголын ноолуур хаашаа урсчихваа

Эдийн засгийн ач холбогдлоороо зэсийн баяжмалын дараа орох ноолуур нь Монголын стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог. Монголчуүд дөрөв, тавдугаар сард ямаагаа самнаж ноолуураа авдаг боловч жилийн турш бэлтгэж гадаадад гаргахыг нь гаргаж өөртөө боловсруулахаа авч үлддэг. Гэвч энэ тэнцвэрт харьцаа алдагдчихлаа.
Дараагийн ноолуур бэлт-гэх үетэйгээ өлхөн золгодог байсан Говь үйлдвэр энэ өвөл түүхий эдээр суучихжээ. Жилдээ гурван мянган тонн ноолуур бэлтгэж, тэн хагасыг нь дотооддоо боловсруулдаг болохоор яаж ч бодсон дээрх яриа ор үндэстэй. Бэлтгэсэн ноолуурын тэн хагас нь яах аргагүй дамждаг түүхий эдийн зах зээл дээр ноолуур хомс байна.
Түухим ноолуурыг хилээр гаргахад нэг кг ноолуураас 4000 төгрөгийн татвар авдаг. Энэ нь хуримтлагдсаар дээр өгүүлсэн ноолуураас олдог жилийн 18 шахам тэрбум төгрөг босч ирдэг байна. Энд мен түүхийгээр болон угааж, боловсруулж гаргасан ноолуурын экспортын татвар ч багтана. Гэтэл энэ жил тэр өчнөөн тэрбум төгрөгийн ноолуур хаашаа алга болчихов? Нөгөө л өмнөх хөрш рүүгээ хандах нь.

ЧОНОНД МАХ ХАДГАЛУУЛСАН НЬ
Хятадууд манайд мөнгөө нууцаар оруулж ирэн монгол ноолуурыг үнийг нь дэлхийн зах зээлийн дундаж ханшаас 1-2 дахин их үнээр хэт хөө-рөгдөн авдаг. Харин энэ жил манайд ноолуурын үнэ гайгүй дундаж ханштай байсан. Гэвч манай ноолуурын үйлдвэрүүд түүхий эдээ авч чадахгүй бараг сул зогсож байна. Үүнээс болж улсын эдийн засагт ихээхэн хохирол учирч болзошгүй нь.
Ноолуурыг маань хятадууд зөөгөөд аваад явчихаж. Тэд татвар энээ тэрээ гэж бараг төлөхгүй. Тэр бүү хэл манаихаас хамж авсан ноо-луураа Азийн бусад бохир ноолууртай хольж боловсруулаад дэлхийн зах зээлд гаргаж Монгол ноолуурын нэр хүндийг унагадаг. Тэд манай ноолуурыг яаж авч гараад байна вэ?
Энэ жил ямааны арьсны үнэ гэнэт суга өссөн. Энэ нь хятадууд ямааны арьсанд ноолуурыг самнаж шигтгээд хил, гаалиар гаргадагтай хол-боотой юм байна. Мэн маши-ны дугуйнд нуух, хахууль өгөх зэрэг ил далд олон аргаар урд хөрш рүү гаргасаар байна. Ийнхүү хил, гаалиар манай эдийн засгийн гол түүхий эд ямар ч хараа хяналтгүй урс-саар… Уг нь энд манай хил, гаалийнхан хараа хяналт та-вих учиртайсан. Гэтэл тэд өөрсдөө ч гаргаж байгааг сонсоод анхандаа буруу дуу-лаагүй байгаадаа гэмээр. Үнэхээр чононд мах хадга-луулахын үлгэр шиг юм болсон байх юм.

ДАРГЫН ДҮҮГИЙН ГАВЪЯА
Монголын ноолуурын ихэнхи нь урд хилээр гардаг. Энд Өмнөговь аймгийн Ши-вээхүрэн, Гашуунсухайт гэсэн байнгын ажиллагаатай хоёр боомт сүүлийн үед ихээхэн жин дарах болжээ. Тэр дотроо хараа хяналтгүй гардаг ноолуурын ихэнхи хувь нь энэ боомтоор шилэр-дэг мэдээ байна. Хятадууд татвар төлөлгүй нууж хааж гаргахыг оролдож байхад манай хил, гаалийнхан үүнийг нь хөхиүлэн тэднээс хахууль аван гаргаж байна. Нөгөө нэг кг ноолуурын татвар болох 4000 төгрөгийн хоёр мянгыг манай хил, гаалийнхан өөрсдөө хармаалдаг болж. Нэг өдөрт 100 сая төгрөгийн хахууль өлхөн явагддагийг баттай эх сурвалж өгүүлж байна. Энд арын хаалга, танил талын сүлжээ цэцэг-лэжээ. Энэ сүлжээ нь ардаа их том хамгаалалтай гэнэ. Тиймээс л ийнхүү Монголын ноолуур буруу гараар шилэрч байна. Энэ танил талын болон том гарын сүлжээний ганц жишээг хэлье.
Эндэхийн хилийн боомтын гаалийн ахлах байцааг-чаар М.Ганбаатар гэгч хүн гэнэт ирсэн байна. Тэрээр гаалийн хүний хувьд уг нь мэн. Өмнө нь тэрээр МАХН-ынхан сонгуульд ялсны да-раахан 2001 онд Сэлэнгэд, Алтанбулагийн гаалийн ахлах байцаагчаар шууд томилог-дон очиж ажиллажээ. Тэнд хоёр гаран жил ажиллахдаа зүгээр суугаагүй хүн. Өнгөр-сөн жил, долдугаар сард хил, гаалиар 19 сая төгрөгийн эмийг гаалийн татваргүй, хууль бусаар оруулж ирсэн хэрэгт татагдаж байсан нь түүний гаалийн хүн гэдгийг гэрчилнэ. Өмнөх хэрэг нь хуучраагүй шахам байхад энэ эрхэм төр, засаг солиг-дох сиймхийгээр хойд хилээс өмнөд $Ялп рүү (Өмнөговьд) гэнэт очсон байна. Түүний ингэж гааль шилж дамжиж явдгийн нууц нь тэрээр ГЕГ-ын дарга Х.Баатарын төрсен эгчийн хүү гэдэгтээ байгааг хамт ажиллаж байсан хүмүүс нь ярьж байна. Чухам энэ нөхөр л ном ёсоороо гарах учиртай Монголын ноолуурын багалзуурыг сүүлийн үед базах болж.

УЛС ТӨР БА НООЛУУР
Ийнхүү Монголын ноолуурын тэн хагас шахуу нь Монголын хилээр, монгол-чуудын өөрсдийн оролцоотойгоор буруу гараар гарч байна. Тэгэхээр нөгөө упсын төсөвт очих ноолуурын экспортын тэрбум тэрбумаар тоологдох мөнгө хэний халаасанд очиж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай хил, гаалийнхан ардаа том хамгаалалттай байдгийг түрүүн онцолсон. Нөгөө хулгайн мөнгө нь тэр ар талын том хамгаалалт болох дарга нарын гарт очиж байна. Тэр нь ГЕГ-ын дарга, түүнийг томил-сон МАХН-ын дарга нар. Сон-гуулийн жил 2004 онд Монголын ноолуур ийнхүү яагаад гэнэт алга болсон нь одоо тодорч байх шиг. Баттай эх сурвалжаас өмнө нь ноолуурын аж ахуй-г эрхэлж байсан болон эрхлэж байгаагүй ч сонирхож байсан манай зарим улстөрчид тун ойртоод байгаа Ерөнхийлөгчийн болон холын УИХ-ын сонгуульд одооноос бэлтгэж ноолуурыг хил, гаалиар татваргүй гаргаж сонгуулийнхаа хөрөнгө мөн-гийг өдгөөгөөс цуглуулж байгаа нь үнэний хувьтай аж. Хил, гаалиар тэн хагасыг нь гаргалаа гэхэд агуулахууддаа бас хав дараад байгаа аж. Үүнийг ноолуураас орох учиртай улсын халаасан дахь хөрөнгө өнөө жил тун чам-лалттай дундуур байгаа нь баталж байна.
Манай зарим улстөрийн хүчин сонгуульд дахин ялалт байгуулж төр, засгийн сэн-тийд өнэ удаан залрахын тулд эртнээс ийнхүү зэхэж байгаагийн нэг жишээнд ноолуурын бизнес ороод байх шиг. Улстөрчид сонгуулийн мөнгөө эртнээс базаахын тулд мөнгөний эрэлд гарч тэдний мөнгө олох мэргэн арга нь улсын үнэт баялаг ноолуур руу дайрах явдал болсон байна. Ноолуур тийнхүү саалийн үнээ болж түүнийг хулгайгаар хил давуулах эрхийг Х.Баа тар даргатан тэргүүлж байх шиг. Үүнийг сүүлийн 2-3 жил гарч байгаа Х.Баатар даргын нэр холбогдсон хэргүүд батлаад байх шиг. Үүнд 2001 онд тамхины наймаа эрхэлдэг нэгэн компанийн оруулж ирсэн барааны хэдэн зуун сая төгрөгийн татварыг зувчуу-лах гэсэн, өнгөрсөн зун 30 тонн спиртийг улсын хилээр оруулж ирээд гэнэт гурил болгосон явдал, сүүлийн жишээ гэхэд ямааны арьсыг яаж үхрийн шир, хонины нэ-хий болгосон зэрэг дуулианууд орно. Тэдний ийнхүү дураараа аашлаад байгааг яагаад хэн ч зогсоохгүй байгаа нь анхаарал татна.
(өдрийн сонин 2004.11.25 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button