Номхон далайг давуулж шидсэн ухуулах хуудас

Дэлхийн томоохон хэвлэлийн агентлагууд ч ингэж мэдээлж байлаа. Гэвч энэ том үйл хэргийг гутаах гэсэн нэгэн үйл явдал болж өнгөрснийг Ерөнхийлөгчийн зүгээс ч маш их нууцалж байна. Чухам юу болсныг Сан-Францискогоос манай сонинд факсаар мэдээллээ. Монгол улсын төрийн тэргүүнийг АНУ-ын төр, ард түмэн гүн хундэтгэлтэй хулээн авсан байна. Гэвч айлчлалын удирдамжийн дагуу Денвер, Сан-Франциско хотод монголчуудтай хийсэн уулзалт дээр болон бусад хотоор нэгэн ухуулах хуудас маягийн бичиг монгол, англи хэлээр тархсан байсан нь нэн харамсалтай.
Уулзалтад монголчуудаас гадна Америкийн иргэд ч байсан аж. Түүнийг зохиогч нь Б.Самбуу гэдэг хүн. Хэмжээ нь гурван хуудас юм. Уншигч та энэ ухуулах хуудсыг бүрэн эхээр нь харж байна. Харин дотор нь бичигдсэн Монгол Улсын Ерөнхийлөг-чийг болон Монголын ардчиллын ололтыг бүхэлд нь гутаасан энэ бохир бичигнээс товчлон хүргэв. Ерөнхийлөгчийг танхимд үг хэлэх зуур өөрийг нь гутаасан ухуулах хуудас тарж, бас суудал дээр нь тавьсан байгааг Америкийн тал анзаарч бүр эсэргүүцэл илэрхийлж Та нар наад улс төрөө Монголдоо л хий гэж болиулсан байна.
Ер нь Монголын талаас АНУ-ын нутаг дэвсгэр дээр улс төр хийсэн анхны тохиолдол энэ биш юм. Ард Батсүх гэдэг нэгэн ир-гэнээ АНУ-ын нутаг дэвсгэр дээр баривчилж байсан байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа иргэд анхандаа харийн нутагт Ерөнхийлөгчтэйгээ уулзах ховорхон завшаан олдсондоо хөөрөлхөн юу байсныг нь анзаарсангүй. Гэтэл Хямралаас хямрал хүртэл гэж нэрлэсэн тэр ухуулах хуудас бүхэлдээ Монгол улсын төрийн тэр-гүүний нэр хүндийг гутаасан үг өгүүлбэрээр дүүрэн бай-жээ. Ухуулах хуудас Монголын төрд хямрал нүүрлээд байна гэж эхэлжээ. Тэгээд хямралын гол эзэн нь Ерөнхийлөгч гээд Ерөнхийлөгч улс эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг урьтал бол-госон биш, зөвхөн хувийн явцуу эрх ашгаа дээдэлдэг гэж үргэлжилжээ. Тэгээд хувийн явцуу эрх ашгаа дээдэлдэг Ерөнхийлөгчөөс бо-лоод Монголын төр хоёр дахиа хямралд орсон гэж өгүүлжээ. Тэгээд цааш нь ухуулах хуудсан дээр юу бичигдсэнийг өгүүлье.
Харамсалтай нь тэр хямралыг Ерөнхийлөгч маань зориуд санаатайгаар зохион байгуулсан түүхтэй гэж нотолжээ. Ардчилсан холбоо эвслийн төр барьсан 1999-20СГО оныг уг ухуулах хуудсанд юу ч мэдэхгүй эвслийн жулдрайнууд Монголын төрөөр дөрвөн жил тоглосон гэж зарлажээ. Уншигч танд бол нэг л танил суртал байгаа биз. Цаашаа бүр тодорхой болно. Үргэлжлэн Эвслийнхэн төрийг хям-руулж төр барьсан хугацаан-даа засгийн гэзраа дөрвөнтөө огцруулж, парламентын ги-шүүн Д.Баттулга, Д.Энхбаа-тар, С.Батчулуун нар казиногийн хэрэг буюу авилгал авсан хэргээр шоронд ял эдэлж, арилжааны олон банкийг дам-пууруулж, Монголын үнэ цэнэтэй олон аж ахуйн нэгж үйлдвэрийг хувьчлах нэрээр дампууруулсан юм. Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унаган, Монголын гадаад харилцааг зогсонги байдалд оруулсан гэж уг ухуулах хуудсанд тэмдэглээд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь байтугай цалингаа тавьж чадахаа байсан, дээр нь 137 тэрбум төгрөгийн өртэй Засгийн газрыг 2000 онд МАХН-д хүлээлгэн өгсөн орны Ерөнхийлөгч айлчилж явна гэж Америкийн талд ойлгуулжээ. 2000 онд төр барьсан МАХН мянганы за-мын их бүтээн байгуулалт, их өрийг шийдвэрлэсэн, Төрөө хямралаас гаргах эрхэм зорилтоо МАХН биелүүлсэн шиг биелүүлсэн гэж уг ухуулах хуудсанд онцлон өгүүлжээ.
Цааш нь өнгөрсөн УИХ-ын сонгуулын тухай луйврын сонгууль болсон гээд нэг баримт онцлон дурджээ. Эх орон-Ардчилал эвслийн сон-гуулийн луйврыг цагдаагийн-хан илрүүлээд тагнуулынханд өгч л дээ. Тагнуулынхан Сонгуулийн ерөнхий хороо, Үн-дэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан, бүр УИХ-ын дарга С. Төмөр-Очир, Ерөнхий сайд Н.Энхбаяр нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.Багабан-дид танилцуултал Ерөнхийлөгч шалтаг заагаад өнгөрүүлсэн гэж өгүүлсэн байна. Тэгээд гэнэтхэн нэг өдөр Ерөнхийлегч зарлиг гаргаж шинэ парламентыг хуульд заасан ирц хүрээгүй байхад нь хуралдуулав.
Ингээд хууль зөрчсөн Ерөнхийлөгч маань зугтаагаад Америк руу явчихсан нь энэ гэж ойлгуулсан ухуулах хуудас цааш нь Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байх эрхэм үүргээ умартан, улс төрийн нэг хүчний талд илэрхий үйлчлэн ийм бодлогогүй алхам хийснээрээ Монголын төрд аюул авчирлаа гэж нэгтгэн ойлгуулжээ. Хямралын эхийг тавьчихаад зугтаагаад алга бол сон.
Монгол Улсын Ерөнхийлөгч энд цохиж явна гэж хэн ч уншсан үнэмшимгүй энэ ухуулах хуудасны төгсгөлд Эх орон-Ардчилал эвслийн нөхдүүд төрийн онцгой объект руу гэнэт халдан радио теле-визийг эзлэн авсан тухай тун сүржнээр бичжээ. 70 жилийн түүхэндээ нэг ч минут зогсож байгаагүй радио телевиз эзлэгджээ гэх. Харьд байгаа хүн бол өөрийн эрхгүй аймаар юм. Эх орон-Ардчилал эвслийн турэмгийлэгчдэд улсын объект, радио телевизээ алд-чихаад өнөө Ерөнхийлөгч нь улс төрийн орогнол хайгаад Америкт тууж явна гэх ойл-голтыг номхон далай гатлуу-лан хийсэн тэрхүү ухуулах хуудсанд өгүүлсэн байна. Ухуулах хуудасны төгсгөлд Улс орны тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэлд аль болох хохирол багатайгаар энэхүү хямралаас гарах арга монголчууд бидэнд байхгүй гэж үү хэмээн бичжээ.
Монголчууд дотроо улс төр хийж болно, яаж ч болно. Байлдахаас бусдыг бид үзлээ. Тэгэхдээ ардчиллын түүхэн 15 жилд Монгол орны нэр хүнд тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүний нэр төр алдар хүндэд эрээ цээргүй халдаж, далай давуулан шид-сэн иим баримт сонсогдоогүй . Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд гутаасан энэ бусармаг үйлдлийн талаар ард түмэндээ үгээ хэлэх цаг болсон. Харин энэ Номхон далай давуулан шидсэн ухуулах хуудас хаанаас гаралтай хэн тэнд тараасан нь одоо тодорхойгүй байна.
Харин Денвер, Сан-Франциско хотуудад ажиллаж амьдар байгаа монголчууд үүнийг Монголын үндэсний удирдагчийн гэргийн дүү энэ ухуулах хуудсыг тараадаг. Нэг том намын ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэм гишүүн Монголд үйлдэж далай давуулан шиддэг гэсэн явган яриа байдаг тухай зүүлт ирүүлжээ.
(өдрийн сонин 2004.11.25 291)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button