Ахмадууд өлсгөлөн зарлахаа мэдэгдэв

Дээрх ахмадуудыг төлөөлөн хэсэг өндөр настнууд Тэтггэвэр авагчдын эрх ашгийг
хамгаалах түр хороо байгуулжээ. Тэд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн
зөрүүг 1996 онд тэтгэвэрт гарсан хүмүүсийг тэтгэвэрт ойртуулж өгөхийг хүсч байгаа аж. Энэ тухайгаа тэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудын эрх 10 гаруй жил ноцтой зөрчигдөн хоёр дахин бага тэтгэвэр авч ялгаварлан гадуурхагдаж байна гэж үзэж байгаа аж. Энэ үеэр түр хорооны ахлагч Б.Дэмбэрэл ярихдаа, Бид холбогдох хүмүүст хандсан ч тодорхой хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Цаашид ахмадууд энэ байдлыг тэвчиж дийлэхгүй нь. Нас ч гүйцэхгүй шүү дээ. Хуульдаа биднийг адил тэгш эрхтэй гэж заасан биз дээ. Гэтэл бид амдралынхаа утга учиртай цаг үеээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулсан байтал юунд ялгаварлана вэ? 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудаас жилд дундчаар 17 мянга гаруй нь насан эцэслэж байна гэсэн тооцоо бий. Бид улам л цөөрнө үү гэхээс нэмэгдэхгүй шүү дээ. Авсан хэд маань хаанаа ч хүрэхгүй дээр нь юмны үнэ нэмэгдээд л байна. Хамгийн гол нь бид 2005 оны төсөвт тэтгэврийн зөрүүг арилгах эх үүсвэрийн 40 тэрбум төгрөгийг тусгаж, итгэлцүүрийг 120-150 болгож өгөхийг төр засгаасаа хүсч байна гэсэн юм. Нийслэлийн ахмадын хороонд цугласан 200 гаруй ахмадууд санал нэгтэй байгаагаа өчигдөр илэрхийлж байсан. Эцэст нь ахмадууд Бид тэртээ тэргүй
гэртээ өлсч байгаа. Тиймээс бидний тавьсан асуудлыг нааштайгаар шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгож өлсгөлөн зарлахаа хатуу мэдэгдэж байна гэсэн юм.

2004.11.25 ,Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button