МАХН-ын дэд сайд нар хэн болох вэ?

Харин өнөөдөр Засгийн газрынхуралдаан болохын өмнө танилцуулах бодолтой байгаа тухай албаны эх сурвалж мэдээллээ. Түүний мэдээлснээр, Батлан хамгаалахын дэд сайдад одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа Б.Эрдэнэбат, Нийгэмийн хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдад мөн өмнөх дөрвөн жилд дэд сайдаар ажилласан С.Чинзориг нарыг улираахаар
шийдсэн байна.Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар гишүүн асан Д. Алтайг Зам тээвэр аялал жуулчлалын дэд сайдаар Дэд бүтцийн дэд сайд асан У. Уламбаярыг Барилга хот байгулалтын дэд сайдаар гишүүн асан Ц.Дашдоржийг тус тус томилох бололтой. Харин, Сангийн яамны дэд сайдаар одоогийн Төрийн нарийн бичгийн дарга С.Хүрэлбаатар, эсвэл Хадгаламж банкны захирал Г.Цэрэнпүрэв хоёрын хэнийг нь сонгохоо хараахан шийдээгүй байгаа юм. Гэхдээ тэд С.Хүрэлбаатарт илүү найдлага тавьж буй гэнэ.

2004.11.24 ,Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button