Монголын бахархалууд удахгүй тодроно

Энэ арга хэмжээний эхнийхэд буюу өнгөрсөн жил түрүү жил найман номинацад 23 хүн шалгарч байлаа. Харин энэ жилийн бахархалаар хэн хэн өргөмжлөгдөх бол. Тухайн жилдээ ажил үйлсээрээ хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан уншигчдаас хамгийн олон санал авсан зэргийг харгалзан бахархлуудыг шалгаруулна. Мөн олон нийтийн саналыг ч сонсч буй, сонины и-мэйл хаяг, редакцын утас хоёр сар шахам бахархлуудыг тодруулахаар завгүй ажиллалаа. Террортист халдлагыг зогсоосон цэрэг Г.Аззаяа,
олимпийн жудо бөхийн 60 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатар, Францын *Рено* автомашины үйлдвэрт ажилладаг Т.Эрдэнэчулуун гээд саналууд *бөөндөж* дээгүүр давхиж буй хүмүүс бий. Гэхдээ судалгаа санал асуулга маань хараахан дуусаагүй байна. Ирэх сарын 10-нд энэ оны бахархалууд *UB pleace*-ийн их танхимд уулзалдана Тэнд Монголын бахархал-2003 -ын эздээс өргөмжлөлөө гардаж хамтлаг дуучид тэдэнд зориулж ая эгшгээ өргөх юм. Хийж бүтээж сэдсэнээ хэрэг болгож чадаж буй нэгнийхээ сэтгэлийг гал дээр нь тос нэмэх арга хэмжээнд таныг бас ирэхийг хүсье.

2004.11.25 ,Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button