Тайландын вант улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Элчин сайдаар томилогдсонд нь түүнд баяр хүргэж, хоёр улсын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, шинэчлэлийн бодлогын талаар товч танилцуулж, Тайландын хөгжлийн туршлага, тэр дундаа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлсэн болон Засгийн газрын үйл ажиллагааг автоматжуулсан, аялал жуулчлалыг хөгжүүлсэн туршлагаас суралцах, энэ талаар хамтран ажиллах сонирхолтой байгааг чухалчлан дурдлаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Тайландын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа идэвхжиж, худалдаа эргэлтийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлээд байгаа ирээдүйд чиглэсэн хөгжлийн бодлогын хүрээнд улам олон салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бололцоо бийг тэмдэглэв.
Элчин сайд Жуллапонг Нонсричай, өөрийн орны улс төр, эдийн засаг байдлын талаар товч мэдээлж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэн, хамтын ажиллагааг цаашид олон салбарт, үүний дотор мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэх бололцоо бий гэдэгтэй санал нэг байна гэлээ. Эдгээрээс гадна уул уурхай, тээвэр холбооны салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хямд төсөр, шууд чиглэлийг бий болгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд, Элчин сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, олон улсын агаарын ачаа тээвэрлэлтийн сүлжээнд Улаанбаатар нэгэн порт нь байх явдал, ялангуяа Зүүн Өмнөд Азийн компьютер үйлдвэрлэгчдийг Европын хэрэглэгчидтэй нь холбох дөт зам байж болохыг дурдлаа
Ерөнхий сайд, Элчин сайд нар Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааны шинэ шинэ боломж, ирээдүйн чиг хандлага, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Элчин сайд Монгол Улсын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урьсан Тайлантын Вант Улсын Ерөнхий сайдын урилгыг уламжлав.

/Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button