Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Иргэний андгай өргөх ёслол дээр хэлсэн үг

Эх орны маань маргаашийн эзэд болсон эрдэм оюунт,оргилуун хүсэл тэмүүлэлтэй, сайхан залуус маань Эх орон, ард түмэн, төрдөө хандаж Иргэний андгай өргөлөө. Энэ бол зөвхөн Иргэний андгай төдий зүйл биш энэ орны эзэд нь бид гэсэн хүчирхэг тунхаг юм.

Иргэний андгай өргөдөг энэ уламжлал эхлээд удаагүй байна. Энэ бол үргэлжлүүлэх ёстой, уламжлал болгон авч үлдэх учиртай төрт ёсны эрхэмсэг ёслолуудын нэг гэж ойлгож байна.

Аливаа ард түмэн, улс орон ард иргэдээсээ бүрддэг. Хүчирхэг иргэдтэй улс орон хүчирхэг байдаг. Иргэд нь эрдэм боловсролтой, ихийг бүтээж хийх эрх чөлөөтэй, тийм боломжтой орон хөгжил дэвшилд хүрдэг. Иргэд нь боловсролтой, бүтээлч байх аваас Монгол босно,Монгол хөгжинө. Та бүхэн эх орноороо, Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг бол Монгол улс маань бусдын бахархлыг дууддаг тийм улс байх болно.

Би монгол түмнийхээ ирээдүйд, улс үндэснийхээ хөгжил дэвшилд итгэдэг. Монголын маргааш өнөөдрөөсөө өнгөлөг, гэгээн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ итгэлээр өнөөгийн төр засаг, та бүхний ээж аав, ах эгч нар чинь жигүүрлэн Монголынхоо төлөө зүтгэж байна. Ийм хичээл зүтгэл улс оронд маань ахиц дэвшил авч ирэх нь гарцаагүй.

Аливаа ард түмний түүхийг залуу үе нь улам өнгөлөг өөдрөг болгодог. Төр, улсын олон зууны түүхтэй Монгол орны маань хувьд ч тийм л байсан. Өнөөдөр та бүхэн зөвхөн ээж аавын охин хүү төдийгүй эх орныхоо бүрэн эрхт иргэд нь боллоо. Энэ мөч та бүхний амьдралд мартагдашгүй дурсамж болон үлдэнэ гэдэгт итгэж байна.

Эрхэм залуусаа Та бүхэн бол их түүхт, их хувь заяат улс орон, төр түмнийхээ түүхийн нэн сонин, нэн дурсгалтай, нэн хариуцлагатай үед төрж, өсөж, сурч, ажиллаж, амьдарч байна. Та нар бол хүн төрөлхтөний түүүхийн чухал хэсэг хоёр мянганыг холбон улс үндэстнийхээ сэргэн мандлын шинэ түүхийн элч болон гарч ирж байгаа шинэ үеийнхэн. Та бүхэн эрх чөлөө, хөгжил дэвшил, сайн сайхан амьдрал өөд тэмүүлсэн шинэ мянганы эхэн үеийн хөтөч байх азтай хүмүүс.

Энэ удаагийн иргэний андгай өргөх ёслол бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны 80 жилийн, Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 15 жилийн түүхт өдрүүдтэй давхцаж байгаад гүнээ билэгшээж байна. Ийм түүхэн билэгт мөчид эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр өргөсөн андгай тань та бүхний амьдралдаа баримтлах иргэнлэг зарчим, мэргэн хөтөч болох нь гарцаагүй.

Та бүхний өмнөх бүх үеийнхэн амь бие, ажил амьдрал, товчоор хэлбэл бүгдээ та нарын төлөө зориулсан. Одоо та бүхний ээлж ирж байна, хичээж үзээрэй гэж хэлье.

Монгол түмний маань гэрэлт ирээдүй цог золбоо болсон залуус Та бүхний заяа хийморь, хийж бүтээх үйлс тань улам өөдрөг байх болтугай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button