Монгол орон

Их цөлийг тэмээний алханаас хэмжихийг хүсвэл цуцталаа алх. Ямар ч саад тохиолдохгүй. Тэмээний идэх өргөст бут элбэг шүү. Хүлэг мориор давхихыг хүсвэл давхи, давхи Монголчууд хос мориор асар холын зайг амархан туулдаг байсан шүү. Заримдаа хоёр гурван фут (30,48 см)-тэй тэнцэх хэмжээнд унахад л ус гараад ирнэ. Түүнээс гадна том ширхэгтэй хайрга хад чулууны цаанаас сонсогдож байдаг газрын доорхи их урсгалын тухай бид хэд хэдэн удаа бичиж байсан.Тэр чимээ одоо ч чихэнд сонсогдсоор. Ус гарахыг хүсвэл гарга гарга. Энэ бол чиний мэдлийн хэрэг. Алтан хэмэрлэг болон элсэрхэг хөрсөнд олон төрлийн хүнсний ногоо ургуулж болно. Тийм ажил эрхлэхийг хүсвэл эрхэл эрхэл. Хүсснээ хий хурааж авах болно. Сайн үүлдрийн хүлэг морьтой болохыг хүсвэл нутгийн адууг туркмен, афган үүлдрийн адуутай эрлийзжүүл. Хоёр гурван жил сайтар чармайвал үр дүнг нь үзэх болно. Үхэр, хониныхоо үүлдрийг сайжруулахыг хүснэ үү. Тэгвэл чамд хэн ч саад л болохгүй. Сайн үүлдрийн мал авчрахад амархан.
Ой модтой болохыг хүснэ үү. тэгвэл хэн ч чамд саад болохгүй. Энэ нутагт зөвхөн эрт балар цагт ой шугуй шуугьж байсан төдийгүй хэдхэн арваар тоологдох жилийн өмнө хааяагүй мод ургаж байсан юм. Мунхангийг гайгаар тэр модыг хяргажээ. Хожим хойшдоо мунхгийн гай арилах байлгүй. Үлгэр жишээ эрчимжсэн аж ахуйтай болохыг хүснэ үү. Тэгвэл мэдлэгтэй сайн санаатай хүмүүсийн удирдлагааср даруйхан үлгэр жишээ фермер байгуулж эхлэхэд хэн ч саад болохгүй. Үр суулгаж өвс өвс тарилбар ахархан хугацаанд ашиг тусыг нь үзэж болно шүү. Мал сүргийнхээ ашиг шимийг ч амархан дээшлүүлнэ. Ийм үлгэр жишээ аж ахуйнуудын дэргэд ардын сургуулиуд байгуулж болно. Ийм замаар ард түмэн өөрийн уг чанарыг алдахгүй, жинхэнэ дэвшилдээ амжилт олж болно. Түүнээс гадна аливаа гар урлал аливаа хөдөлмөрийн артелийг амархан байгуулж болно. Өвлийн хүйтэн шуурга шамаргатай цагт ард зоны уран ухаан уран гар ямар ч тансаг зүйл бүтээж чадна. Энэ тухай хэлэхэд хачин санагдаж болно. Гэвч монголчуудын урлах төрөлхийн чадварыг үзээд ийм сайхан юмыг яасан амархан бүтээчидэг юм бэ гэж юм үзээгүй хүмүүүс гайхах нь лавтай. Ийнхүү бүтээн туурвихдаа эрт урьдын уламжлал заншлаа гээлгүй бусдыг дуурайлгүй язгуурыг
чадавхиа ашиглан ухамсартайгаар урагшлан дэвжиж болно.
Хятадын засгийн газартай найрамдалтайгаар Өвөр монголын Өөртөө засах орон байгуулагдаж байна. Энэ орны төв нь Батухалзад байх бөгөөд эндээс хамгийн ойрхны төмөр замын өртөө гэвэл Хөх хот буюу Гуйхуачен юм. Засгийн газрын нутгийн ван толгойлно. Харин хэргийг гардан гүйцэтэгэгч нь Баруун сөнөдийн ван юм байна. Бусад ван засаг ноёд үе үе цуглаж тухайн үеийн чухал асуудлуудыг хэлэлцэн
шийдвэрлэнэ. ӨМӨЗО-ы Засгийн газар нинкиний Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн дагуу дотоодын бүх хэргээ удирдан явуулна. Монголын эрдсийн баялаг ашиглагдаагүй байгаа бөгөөд ганц их давст нуураас олборлосон давс гэхэд л нэн их ашиг өгч байна. Түүнчлэн Монгол орон сайн чанарын нүүрс төмрийн хүдэр алтаар баян гэдэг нь нийтэд тодорхой билээ.Монголын зарим уул толгодыг нэрээс үзэхэд л тийм баялаг их байгаа нь тодорхой. Голын усаар угааж байгаа элснээс нэлээд том цул алт шороон алт гарч байгааг бид нүдээрээ үзсэн. Орхигдсон алтны уурхай ч олон тохиолдож байсан Харин тэр уурхайднууд хаягдсан нь нөөц дууссан учраас уу. Эсвэл ажиллах хүч чадвар дутагдаад уу эсвэл дайн байлдааны гайгаар уу гэдэг нь тодорхойгүй.
Урьд нь бид яндашгүй савны тухай бичиж байсан билээ. Тийм яндашгй бөгөөд нуугдмал сав одоо бидний өмнө байж байна. Амьдарлын янз бүрийн салбарын онцгой нуугдмал боломж хүн бүхэнд тохиолдож л байсан байх. Тэр нуугдмал боломж санамсаргүй юм гэж байдаггүй билээ. Тэгэхлээр тэр нуугдмал боломж ямар тэр нуугдмал боломж ямар нэгэн их хэрэгт зориулагдсан байж таарна.
Сайхан боломж нууц далд оршиж буй газарт онцгой бологоомжтой сайн санааны хандлага шаардагдана. Туслалцаа хэзээ хэрэгтэй. Тус лах харилцан туслах үзэл санаа бол хамгийн үр нөлөөтэй энэрэнгүй зорилт мөн. Гэвч тусламж болгон цагаа олсон бас зүй зохистой байх учиртай. Нялх хүүхдийг халуун төмөрт хайрагдахаас хамгаалж чадахгүй бол юуны тус. Туршлага энэ нааштай нөхцөлөөр арвижих болтугай.
Монголд эмнэлгийн тусламж одоохондоо швед, америк, бельги, япон эмч бас нутгийн лам нарын гарт байна. Бид ардын язгуур урлаг нутгийн эм боловсруулах арга ухаанд нэн анхаарал хүндэтгэлтэй ханддагийг та нар мэднэ. Гэвч нутгийн бүх мэдэгдэхүүнд бэлгэ тэмдгийн чанартай ёс төдийн зүйл бас байж болох тул бүхнийг судлах, танин мэдэх чухал. Нэн сайн зохион байгуулагдсан эмнэлгийн тусламжийг хүн амын хэрэгцээ шаардаж байгаа нь мэдээж. Адуун сүрэгтэй хамт олон мянган цагаан зээр бэлчиж явдаг нь эвдлэн сүйтгэх увидастай хүний гар энэ уудам талыг хөндөөгүйг харуулж байна. Нийт хүн төрлөхтний ашиг тусын үүднээс үзвэл ямар нэгэн шинэ хүч энд орж ирээд механик хөгжлийн үхмэл нөхцөл тогтоох аваас нэн харамсалтай болно.
Гагцхүү нутгийн нөхцлийг сайн санаагаар танин мэдээд чин үнэн найрсаг хандлагаар хандан жинхэнэ ёсоор бүтээн байгуулалт өөд тэмүүлэх аваас аль аль талдаа ашиг тустай байх болно. Хаана жинхэнэ сайн санааны итгэлцэл байгааг зүрх андахгүй мэдэрдгийг та нар мэднэ.
Хөдөлмөрч даруухан монгол эмэгтэйчүүдэд ямар нэгэн явуулын хүн уруулаа час улаанаар будахыг зааж өгсөн тухай шившигтэй онигоо байдаг. Явуулын хүмүүс ийм хариуцлагагүй явдал гарахгүй байвал зохионо.
Буруу хазгай хөгжиж гэгч юманд алдаа дутагдал их байдаг тул түүнийг ямар ч гэм буруугүй хүмүүст нялзааж үл болно. Иймэрхүү нялзалт тэртэй тэргүй их байгаа.Сайхан сэтгэл энэрэнгүй нүд нийгүүлсэхүй үйлдэл хэрэгтэй. Явуулын хүн бүхэн зам дагуудаа чадлын хэрээр тус үзүүлэгтүн. Явуулын хүний бололцоо хязгаарладмал байж болно. Гэвч сайн санааны үүднээс үзүүсэн өчүүхэн ч тус хязгааргүй их ачтай байх болно.

/2004.11.27 Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button