Эх орон, иргэн, эрхтэн гурав

Энэ бүгдээс яаж хоцрох вэ гэсэн шиг 1921 оны хувьсгалыг ялуулахын төлөө сэлэм эргүүлж явсан өвөө маань нүцгэн хүүхний зурагтай сонин сэтгүүл чанга дуугаар зарлан худалдаж эхлэв. Ингэснээр тэднийг нүгэл үйлдэж байна гэж хэн ч бодсонгүй, мэн нүдэн дээр нь өвдөг гарсангүй. Тэрчлэн саарал ордны дарга нараас аар хүн салхилдаггүй байсан газруудаар сөөсийсөн охид шалдан зогеох болж, Ах аа намайг аваач хэмээн гуйж гуяа харуулна. Удалгүй энэ сэдвээр бичдэггүй сонин сэтгүүл гэж бай-хаа больж, хормойн хувьсгал театрын тайз, киноны дэлгэц хоёрыг ч байлдан дагуулсан юм. Энэ бүгдийг жаахан горминд нь оруулах болов уу хэмээн бодож байсан эрдэмтэн мэргэд маань уе балгасан мэт ичингүйрэн суух завсар илүү дутууг гярхай ажиглаж, соргогоор ашиглах-даа гарамгай хүмүүс Энэтхэгийн Кама сутра-гаас авахуулаад европчуудын бичсэн энэ төрлийн хөнгөн хийсвэр номуудыг орчуулан хэвлэж гүйлгээнд оруулан нэг ёсны хар зүгийн гарын авлага бий болгосноор хормойгоо буе хармайгаа дүүргэж байлаа. Удалгүй хормойн хувьсгал ялах шатандаа бүрмөсөн орж, өөрийн үр дүнгээ эхнээсээ өгч эхлэв. Манай улс ДОХ-ын халд-вар тээгч бүхий орны тоонд тун бахархалтайгаар хэл тавилаа. Тиймээс Дэлхийн эрүүл мэн-дийн байгууллагын хар дэвтэрт Монголынхоо нэрийг дурайтал бичүүлээд сая санаа амарлаа. ДОХгТой барьцах гэсэн юм шиг урьд нь мартагдах шахаж байсан өнгөний өвчин хүрээгээ тэлж, Төрийн шагналт зохиолч Б.Догмид ахын тэртээ нэгэн цагт бичсэнчлэн Улаан тарианы хүүхнүүд хаа сайгүй Оройтсон 6ороо-ны тухай дуулалдан хэлхэлдэж эхэлеэн юм. Ингэснээр зүв зүгээр байсан олон айлын гэрийн хоймор, зуухны өмнө тал гэнэт эзгүйрч, эз аз хоёрт даатган орхисон хүүхдүүд нь хонгил тран-шейгаар хоног төөрүүлж эхэлеэн. Ерөнхийдөө ор хөнжлийн жаргалд мансуурсан цаг зуурын хосууд гэнэт олдсон эрх чөлөөнд бялуурахдаа бурхны зүгээс олгох шийт-гэлийг шагнал мэт бодох болов. Тиймээс хэлэхэд ч нүүр улайм элдэв өнгөний өвчнийг хамрын ханиад хүрэх хэмжээнд тооцох болж, түүндээ бүр хөдөө гадаагүй, дарга цэрэггүй дасах шинжтэй болоод ирэх нь тэр. Мэдээжийн хэрэг орчлонгийн амьдралыг гэрэл сүүдэр хоёр дагана гэгчээр бэлгийн замын өвчнийг үлээгээд л эдгээнэ гэх утгатай зарлалууд энд тэндгүй эрээлэх болов. Одоо ч ялгаагүй. Тиим болохоор Өе үхеэн хойноо ганц эм уугаад эдгэчих өвчнөөс айж, бэлгэвч энэ тэр хэрэглэж маяглаад яахав гэсэн сэтгэлгээ эрийг нь ч, эмийг нь ч аль эрт эзэмджээ.
Харин энэ завсар хамгийн хачирхалтай нь хууль тогтоог-чоосоо авахуулаад хэрэгжүүлэг-чээ хүртэл юуг садар самуун шалиг завхай гэх, юуг нь урин тачаангуйн урлаг гэхийг ялгаж салгаж өгөлгүйгээр өдий хүрсний гор гарч, өнгөрсөн хугацаанд янхандах хүсэлтэй хүмүүс нөгөө муу үйлийн үртэй цагдаа хоёр үдшийн бүрийгээс өглөөний нар мандах хүртэл муур хулгана болон тоглосоор сүүлдээ залхаж торгууль моргуулханаар хэн хэ-нийгээ аргацаан төрийг хуурсаар ирэв. Тэд ийм маягийн тэмцэл хийгээд яаж ч чадсангүй хормойн хувьсгалын галд нэг ёсондоо хэл, гар хоёроо зэрэгтүлүүлээд хоосон хоцорсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд өч-нөөн удаа Шөнө гэдэг ажиллагаа зохион байгуулсан боловч манай янхнуудын тоо толгой малаасаа хурдан өсч, насны хязгаар нь улам залуужин эдүгээ бүр зохион бай-гуулаптын хэлбэрт орсон байна. Гадаадад түүхий эд экспортолдог байсан монголчууд одоо эме охидоо гаргадаг боллоо. Өөрөөр хэлбэл Монголд өрнөсөн гурав дахь буюу хормойн хувьсгалын үр дүнд бидний бие арга билгийг учруулах талаар төрөлхийн зөнгөөрөө мэдэж байсан зүйлээс арай өөр юм бас байдгийг ухааран эдүгээ судлаачид, хуульчдын зүгээс үгээ хэлэхийг өөрийн эрхгүй шаардах болсон байна. Нэг ёсондоо янхан байрлуулсан дэн буудлыг таван төгрөгөөр, янхандсан нэгнийг нь арван төгрөгөөр торгон, эр эмийн ёсыг хүн чанарын асуудлаас эгнэгт хассанаар энэ хувьсгалыг огтхон ч огцруулж чаддаггүй гэдгийг барууныхан баталсан. Тэнд одоо хормойн хувьсгал үр-гэлжилж байгаа. Манайд ч шийдэх асуудал улам улам урган ур-гасаар л ДОХ-ын халд-вар тээгч л гэхэд Хятад, Орос хоёрт шороон түм. Тэд бидний хөршүүд. Манайхаас энэ хоёр хөршдөө жилд нэг сая 800 мянган хүн зорчдог . Энэ хоёрын ДОХ гуай манай хилийн гадна аль хэдиинээ тулж ирчихээд байгаа. Түүнээс гадна эрхэм ДОХ зүү, тариураар тархдаг гэдгийг сурталчлах цаг одоо болсон байх. Саяхан л гэхэд мөнгө олох гэсэн нэгэн эмч цэцэрлэгийн өчнөөн хүүхдэд баталгаагүй эм тариа хийгээд бараг шагнуулах шахаад салж байх жишээтэй. Түүнээс гадна мансуурагчид манайд бий болоод удлаа. Зардаг, цугладаг газартай. Ижил хүйстнүүдийн асуудал гэж нэг юм бас байна. УИХ-ын цөөнх гэдэг шиг бэлгийн цөөнхийн асуудлыг бид хүссэн хүсээгүй хэзээ нэгэн цагт заавал хөндөжтаарна. Харин бид хэзээ ямагт өнгөрсөн борооны хойноос эегий нөмөрсөөр ирсэн учир одоохондоо амар амгалан ангайгаад л сууж байна. Гэтэл ДОХ-ын халдвар тээгч тав дахь хүн маань гомо гэх яриа гадуур хаврын түймэр мэт тархжээ.
Ингэхэд хаана ч тэр хормойн хувьсгалын үр дүнд гарсан сөрөг үзэгдлүүдийг хорьж цагдаад байсан түүх үгүй. Бид хэн нэгнийхээ байгалиас заяасан хувь тавиланг, хүлээн зөвшөөрч байж л сая нийгмийн амьдралыг зөв гольд-ролд нь оруулж, нөгөө ардчилсан гэж дуудуулах дуртай нэрээ олж авна шүү дээ гэдгийгээ огтхон ч мартаж болохгүй байх. Гагцхүү энэ бүгдээс Монголд өрнөсөн хормойн хувьсгал ирээдүйдямар-хуу үр дүн бэлэглэх вэ гэсэн бүлэг асуудал онц хамааралтай байх нь мэдээж.
Ийнхүү Монгол Улсад эхний хувьсгал эх орныг, хоёр дахь хувьсгал иргэнийг, гурав дахь нь эрхтэнийг чөлөөтэй болголоо. Одоо харин гуравдахь хувьсгалын үр дүнд олж авсан энэ эрх чөлөөг цоо шинэ маягийн хуулиар зохицуулж өгөх цаг ирсэн байна. Тэр эмсийн ордныг нь байгуулья. Ижил хүйстнүүдэд зориулсан хууль гаргая. Хамгийн гол нь юуг садар самуун хэмээх вэ гэдгээ маш тодорхой болгож өгөх хэрэг-тэй байх. Эс тэгвээс хормойн хувьсгалын үр дүнд бие эрх-тэнийхээ эрх чөлөөг бүрэн олсон сөөсгөр охид, пээдгэр банди нар Би эцэг эхээс заяасан энэ муу эрхтнээ хэнд яахаа муухан мэдэх байлгүй дээ хэмээн данапзахын зуур Хууль зүйн сайдын өөдөөс хэлээ гарган шоолж, өгзгөө харуулан даапаалсаар өдий хүрч байна шүү гэдгийг хэн хүнгүй хэлэх болж. Өөрөөр хэлбэл, гурван хувьсгалын үр дүнд эрх чөлөөгөө олсон төр, иргэн, эрхтэн гурав нэгэн ширээний ард сууж, яах ийхийгээ нухацтайхан ярилцах цаг ирснийг иргэд ч, ДОХ ч, өнгөний өвчин ч шаардах болсон байна гэсэн үг. Ингэхэд миний бие энд янхан хэмээх үгийг тун олон хэрэглэсэндээ уучлал хүсье. Хэдийгээр хормойн хувьсгалын дараахнаас биеэ үнэлэгч гэсэн нэр томъёо монгол хэлнээ хэрэглэгдэх болсоор удсан ч ерөнхий утгаар нь авч үзвэл хэн нэгэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан цалин авагч хэн бүхэн биеэ үнэлэгч. Төрийн ажилтнууд ч ялгаагүй.
(өдрийн сонин 2004.11.29 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button