Буцаж ирсэн үдэш

Өнгөрсөн баасан гаригт түүний Сарны доорхи уудам хорвоо нэртэй тайлан тоглолт боллоо. Энэ тоглолт цаг хугацааны хувьд маргааш нь болох Бүгд найрамдах улс тунхагласны 80 жилийн ойн баярын угтлага, удиртгал байдалтай болсон. Үндэсний өвөрмөц хэлбэр, дуулах урлагийн түүхийн зарим хэсгийг багтаасан байдлаараа тэр тоглолт манай үндэсний их ойн баярын нэгэн хэсэг болж байв. Б.Мягмарсүрэн дуучин Д.Данзанравжаа, Б.Явуу-хулан, П.Пүрэвсүрэн, З.Тү-мэнжаргал нарын үгээр дуулж, Д.Лувсаншарав, Ц.Чинзориг, Б.Шарав нарын хөгжим болон ардын ая, эгш-гээр аялгуулж байлаа. Ингэж манай соёл, урлагийн түүхийн аваргуудтай уран бутээлээ-рээ холбогдсон уран бүтээлч өөрөө түухийн үргэлжлэл болж, үндэстний үнэ цэнээ олж байх шиг санагдсан. Олон нийтээс Блюз хатагтай хэмээх өргөмжлөл авсан энэ дуучин энтэй, өргэн, том хоолойтой билээ. Түүний дуулсан дуунууд ч мэн тиим том, сүрлэг сайхан, өргэн тэнүүн багтаамжтай байдаг юм. Энэ онцлогоороо тэр бусад рок попыхноос толгой дээгүүр чанартай байдаг. Хүн хүүхэд байхдаа хүүхдийн үгээр шулганаж, харин том болоод том хүний үг хэлээр ярьдаг. Гэтэл ганц нэгэн хун том болсон ч хуүхдийн хэлээр шулганасаар байдаг. Манай зарим хамтлаг нэг хэмээр л шулганасаар байх юм.
Б.Мягмарсүрэн уран бүтээлээ ардын хэв маяг руу шаргуу хандуулах болсон нь түүний өсөлтийн жам ёсны үе шат юм. Бүхий л том уран бүтээлчдийн адил тэр өөрийн арга барилын ертөнцийг олж тогтоосны дараа түүгээрээ ардын дууны урлагийг ши-нээр хэлбэржүүлэх гэж зори-могоролдож эхэллээ. Энэ бол нэг талаас өсөлтийн зүй тог-топ, нөгөө талаас тэр өөрийгөө томоор сорьж, эргэж буцах аргагүй болгож байгаа хэрэг юм. Түүний хамгийн сүүлд гаргасан СР нь Талд унасан жавар нэртэй. Мэн хамгийн сүүлд үзүүлсэн клип нь Хөөрхөн халиун юм. Дуучин аань Хөөрхөн халиун-ыг ая эгшгийн хувьд гүйцээн шавхаж, түүнд байгаа драмыг задпан нээж байлаа. Энэ нь үзэгчид хүнд бодол, өөртэй-гээ ярихуйг тулгаж байв. Ардын дуунд байдаг ухаар-лын аясыг Б.Мягмарсүрэн гүн мэдэрдэг ажээ. Тэр өөрийгөө Монгол поп гэж итгэлтэй зарлаж байна. Энэ бол урд өмнө туүгээр хэн ч зүглээгүй битүү, учир тодорхойгүй жим юм. Гэхдээ энэ жимийг өөрийн зам болгох боломж түүнд бий. Түүнд үндсэн материал болох хоолой байна. Бас түүнд урлагийн хүчин зүйлийг тунгаан авч үзэх, өрнүүлж боловсруулах сайн боловсрол бий. Түүний хувийн мьдрал нь уран бүтээлээ
цэцэглүүлэх, шинэ замаар өгсөх бололцоо, нөхцөл болж байна. Түүний нөхөр Загдын Түмэнжаргал дуу бүтээхийн жаргал, зовлонг гаргуун мэддэг хүн. Түүний шүлгээр бүтсэн дуунууд сүулийн 30 орчим жилийн турш дуурсч байгаа билээ. Саяны тоглолтод түүний шүлгийн дуунууд чухал байр эзлэж байв. Нэгэн мэргэн Хамтын амьдрал гэдэг бол бие биеэ харахыг биш, харин хоёулаа нэг зугт харахыг хэлнэ гэсэн байдаг. Хамтын амьдралын санаа, зорилгыг заасан энэ үг тэдэнд тохирох бизээ. Хүүхэлдэйн киноны эцэг гэгдэг Уолт Дисней Сайн зохиол амжилтын үндэс. Утга санааны төлөө юуг ч бүү хайрла гэжээ. Энэ үг ч энэ хос хоёр уран бүтээлчид шууд хамааралтай мэт. Тэд бол ур чадвараар утга санааг гаргах аянд мөр зэрэщсэн улс. Халтар царайт олон ангит киног бүтээлцсэн нэгэн гялалзсан цогтой жүжигчин Жижи Занчетта манайд тээр жил ирэхдээ Алдар хүндийн цаана түүнтэй тэнцэх үнэн байх ёстой. Жинхэнэ алдар хүнд нийгмийг урагшуулах хүчин зүйл болдог гэж хэлсэн юм. Алдар хүндийн үнэн чанар, түүний нөлөөллийн хучин зүйлс зэрэг нь манай урлагийн элит гэр бүлийхнийг түүхэн тэртээх цагаас тодорхойлсоор иржээ. Түүхийн баримтын энэ цуваанд Цогт хунтайжаас эхлээд Н.Норовбанзад гуайхан, Л.Цогзолмаа гуайхан гээд олон олон гэр бул багтах бизээ. Ойн баярын өмнөх саяны тэр удэш манай их урлагийнхан дуучин Ануугаар дамжин бидэнд буцаж ирж байх шиг сэтгэгдэж байлаа.
(өдрийн сонин 2004.11.29 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button