Засаг дарга нараар барьцаалсан Дэд сайдын томилгоо

Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтийг хангасан байвал аль намынх байх нь хамаагүй томилно хэмээн мэдэгдсэн.
Орон нутгийн сонгууль явагдсаны дараа аймаг, нийслэлийн 15 Засаг даргыг батламжиллаа. Үлдсэн долоон аймгийн Засаг даргыг тодорхой шалтгааны улмаас батламжилахаас түдгэлзсэн. Хөвсгөл, Сүхбаатар, Завхан, Ховд, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн Засаг дарга томилогдоогүй байна. Эдгээр аймагт болсон иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хууль бус буюу нэг намын төлөөлөгчид нь хуралдаж, Засаг даргаа тодруулсан гэгдэж байгаа. Эвслийн төлөөлөгчид хурал хаяж, МАХН-ын төлөөлөгчид дангаар шийдвэр гаргасан. Зарим аймгийн иргэдийн хурлыг шүүхээс түр хойшлуулах шийдвэр ч гарсан.
Одоогийн байдлаар эвслийнхэн дэд сайдуудаа тодруулж томилуулсан бол МАХН-ын дэд сайдууд таавар хэаээр байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр МАХН-ын Удирдах зөвлөл дэд сайдад хэнийг томилохоо шийдсэн гэж байгаа. Гол нь аймгийн Засаг дарга нарыг хэрхэн томилохыг харж байж дэд сайдуудаа гаргаж ирэхээр барьцаалж байгаа ч гэгдэж байна. Энэ нь ч ортой бололтой. Учир нь Засгийн газраас Засаг даргын томилгоог зөвшилцлиин дагуу томилно гэж мэдэгдсэнтэй холбоотой. Засаг дарга нарыг зөвшилцлиин дагуу 5050 хувиар тохирч томилно гэж Засгийн газраас мэдэгдэж байсан ч дээрх 15 Засаг даргаас ганцхан Хэнтий аймгийн Засаг дарга л эве-лээс тодорсон. Үлдэж буй аймгуудын зарим нь хурлаа хийж, өмнө нь тодруулсан хүмүүсээ дахин дэвшүүлеэн сураг ч гарч байна.
Сүүлийн хэд хоногт хэвлэл мэдээллийн хэрэгелээр МАХН хэн хэнийг дэд сайдад томилж буй талаархи мэдээлэл тархсаар. Уг мэдээллийн ихэнх нь ортой гэдгийг тус намын эх сурвалжууд ч баталж байгаа. Тэгэхлээр МАХН-аас тодрох дэд сайдууд бэлэн байна гэсэн үг. Яагаадтэднийг томилуулахаас татгалзаад байна вэ? Учир нь өнөөх л
Засаг даргын томилгоотой холбоотой аж.
Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргыг томилохоос татгалзвал тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 30 хоногийн дотор хуралдаж дахин нэр дэвшүүлэхээр хуульд заасан байдаг. Тэгэхлээр хуульд заасан 30 хоногийн хугацаа бас болоогүй байна. Мэн хуульд дахин нэр дэвшүүлеэн хүнийг томи-лохоос татгалзаж болно гэж заасан байдаг. Ийм тохиолдолд Ерөнхий сайд тухайн аймгийн ИТХ-тай зөвшилцөж томилдог аж. Зарим албаны эх сурвалжууд Ерөнхий сайд нэг л удаа Засаг даргыг томилохоос татгалзах эрхтэй гэж байсан ч хуулиар бол яг тэдэн удаа татгалзана гэж заагаагүй юм байна.
(өдрийн сонин 2004.11.29 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button