Хурааж дуусаад өөд болох уу, эдэлж явсаар төлж барах уу?

Сайхан санаа, тэгээд ч үнэн үг. Гэхдээ дээрх санааг эсэргүүцэх бус эргэцүүлэх замаар хэлэх санаа бас байна. Нас гэж хэзээ, нүнжиг гэдэг юусан билээ? ….Ардын намын анхны зүтгэлтнүүдийн нэг-Солийн Данзан нэг үе жаахан гуларч сөхөрч явахуй Хэцүү цагтаа хэргийг нь хийгээрэй гэж эмээгийнх нь үлдээсэн хуучих муу модон авдар тус болсон гэдэг. Тэгсэн нь давхар ёроолд нь үлэмж хэмжээний буян хадгалаастай байсан гж ярилцахыг тэртээ нэг цагт сонссон билээ. Үнэн худлыг бүү мэд ч чихэнд наалдацтай л үг юм. Италид амьдарч байсан нэгэн эрхэмтэй хэдэн жилийн өмнө ярьж үзэхүй тэндхийн үйлдвэрүүд ажилтандаа суухсууц унах машиныг нь эхнээсээ л тавиад өгчихөж байна
гэж дуулаад төдийлөн итгэл төрөөгүйсэн.Тэгсэн нь хөгжилтэй орнуудад төр засаг, нийгмийнхээ буянаар иргэн хүн залуу зандан үедээ толгойн хаавч, хөл дүүжлэх автомашин зэрэг наад захын нүнжиг-тэй болон түүнийхээ буяныг эдэлдэг гэнэ. Тэгээд үглэж дуулах юмгүй амар тайван амьдарч, зээлээр авсан хөрөнгийнхөө өрийг зохих журмаар нь барагдуулж дуусаад хорвоогоос хальдаг юм санжээ. Манай мэтийн
ядуулаг улс оронд иргэд нь өглөө талхны , орой лавшаны хэрүүл хийнэ. Арай дөнгүүр нь насаараа мөнгө хурааж, жаахан юмтай болно уу үгүй юу ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг урвуу хамааралтай. Санаагаар болдогсон бол залуу, идэр нсандаа амьдралынхаа ая тухтай нөхцөлийг зээлээр боловч хангачихаад, уран бүтээлээ оролдож, өөрийгөө хөгжүүлэн үр хүүхдээ эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөөх үйлсэд хар багаас нь бэлтгэж суухсан билээ. Ам бүл цөөтэй гэр бүлд нэгэн үеийн
эцэс удам дамжсан үл хөдлөх хөрөнгөтэй болчихно л доо. 1990-ээд оны сүүлчээр Кувейтэд очиход амьдралын ийм зөв хамаарлыг нүдээр үзэж, сайтар мэдэрсэн билээ.
Кувейтэд иргэнээ гэр бүл болоход 12,000 орчим ам.доллар бэлнээр бэлэглэж, дээр нь 70,000 гаруй динарын буюу 220 орчим мянган ам.долларын үнэтэй 2-3 давхар бэлэн орон сууц засаг захиргаанаас нь санал болгодог юм билээ. Тэгээд ч ийм сууцны ашиглаж эхлээгүй шинэ хороолол зэхээтэй байсансан. Хэрэв засгийн сууц таалагдахгүй бол
банкнаас дээр өгүүлсэн хэмжээний мөнгий хүүгүй зээлж болдог гэж байсан. Сонирхолтой нь зээлийн төлбөрийг алгасалгүй амсуургадаж л байвал сардаа хэдийг өгөх нь дурын хэрэг бөгөөд энэ яваа насандаа төлөөд дуусчихвал л болдог гэдэг шүү. АНУ-д бас тиймэрхүү систем бий гэнэ. Тэнд очсон өнөөгийн монголчууд ах дүүсээрээ гайгүй ч байшин аваад суучихсан, мөнгийг нь цувуулан төлөөд байж байна гэнэ. Японд хувийн сууцтай монголчууд цөөнгүй ЗМ-гийн сэтгүүлч Б.Батбилиг энэ
хавар ярьж ирсэн. Ийм дээрээс л гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд иргэний давхар харъяалаллын тухай тун шаргуу яриад байгаа байж ч мэднэ. Барууны орнуудын иргэд ийм замаар эзэмшсэн үл хөдлөх хөрөнгийнхөө өрийг танагтай насандаа тайвуухан төлчихөөд цаана нь үлдсэн мөнгөн зөөрөө барьж үрэхээр насныхаа бөгсөнд двэн дэлхийгээр жуулчлан жаргах бүлгээ. Биеийн байдал тааруу ч үйлчлэгч хөлслөн гадаадын орнуудаар аялж, түүнийхээ зардлыг мөн төлж явдаг байгаа юм.
Хөгжилтэй орнуудад энэ бол байх ёстой үзэгдэл бөгөөд мөнөөх үйлчлэгч нь тусгайлсан гадаад паспорт ч гэхгүй, эзнийхээ нөмөр нөөлгөөр харь гүрнүүдээр зорчиж байдгаас дээрх ойлголт төрсөн хэрэг. Тухайлбал, Израйльд ийм үйлчлэгчийн ажил үнэ хүндтэйд ордгийг тэндхийн монголчууд хэлэх юм билээ. Санахгүй юм санаж, шанааныхаа махыг бүү бар гэж үгтэй л дээ. Гэхдээ одооноос бодож, сэтгэхгүй бол хэзээ, юуг бүтээхсэн билээ. В.И.Ленин Октябрийн хувьсгалийг хийх гэж бид тавин жил тэмцсэн юм шүү хэмээн айлдсан удаатай гэсэн. Яг л түүн шиг. Гэхдээ эдүгээгийн төр, засаг. Түүнийг бүрдүүлэгч нам, эвслүүд болохгүй биш бодож байх шиг байна аа.
Жишээ нь 40,000 орон сууцны асуудал байна. Гадаадад мөн тооны хүн гаргаж ажилуулах амлалт бий. Тэр бол хэдэн жилийн дараа орон сууц л гэсэн үг. Азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ л энэ болгонд жирийн нэгний бяд үнэхээр дутдаг. Ханын материалын үйлдвэрлэлийг хангалтта хөгжүүлээд…
Нийслэлчүүд гэхэд заавал Улаанбаатарын тэхий дунд хэдэн арван сая төгрөгийн орон сууц гэхгүй, зусланд 100 саяын ордон гэлтгүй Хоёрдугаар Улаанбаатараа орон сууцны хорооллууд маягаар байгуулан иргэдээ хүүгүй зээлээр орон сууцжуулж, газрыг сууцтай нь барьцаанд аваад ч юм уу зохицуулаасай хэмээн олон хүн залбирч
суугаа. Тэгээд гадаадынхан шиг электричка хэмээн цахилгаан галт тэргээр ажилдаа ирж, буцна. Үр удмын үед хүссэн болгон гүйцэлдэх болов уу хэмээн итгэл сэтгэл тээсээр нүд аниж болох ч аьд бахуйдаа тэр болгоны зах зухаас амсаж, эдлээд өөд болохсон гэж бодох бас юуны буруу. Амьдрах шунал ямар ханах биш.
2008 оноос Оюу толгойг ашиглаад ирэхээр ДНБ хоёр дахин өснө гэсэн. Өөр ямар ч боломж гараа билээ. Гагцхүү эрх хаймаар, бодож сэтгэмээр л санж. Төрийн түшээд хэдэн халтар хүүхдэдээ 3,000 төгрөг өгөх үү, 5,000 болгох уу гэсэн мэтгэлцээний харан суусаар, амьдралын өдөр хоногууд урсан арилсаар. Амьдралын эн түрүүний хэрэгцээгээ
үхэхийн өмнөх өдөр бус бүр одоо олж авч, эдэлж амьдрах талаар дорвитой санал, урт хугацааны төсөл гаргах эрдэмтэн, мэргэжилтнүүд гарч ирээсэй. Энэ тал дээр хувийн хэвшлийн боссууд олигтойхон санал санаачилга гарган үлгэрлэж болохгүй гэх газаргүй билээ. Хөгжсөн орнуудад иргэн хүн хүртэл зээл дээр л амьдардаг. Сайхан залуу насандаа гоё байранд амьдарч, шинэ машин унадаг. Манай улсад зээлийг буруу олгоод байдаг. Шинэ гэр бүлд 500,000 төгрөг биш, барьцаа баталгаатай зээлийг л замбараагүй өгөх ёстой. Хөдөлмөрийн хөлс, орлогоосоо сар бүр төлсөөр байгаад л зээлээ хаачихна биз хэмээн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга С. Ламбаа хэлсэн удаатай. Төр, засгийн халаас нь хүрдэгсэн бол толгой нь уг нь хүрч л байгаа юм байна.
/2004.11.26 Бизнесийн мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button