Аварга гэнэдэх дөхсөн нь

Олон таван үг унагаж хий гаргах дургүй эрхэм гишүүнийг бөхөө дээдэлдэг түшээд одоо хир нь аваргаа хэмээн хүндэлж ямар сайдаа л Н.Энхбаяр дарга үг хэлэхээр нэрээ өгсөн түүнийг За одоо Бат-эрдэнэ аварга үгээ хэлье гэж чуулганы эндэр дээрээс цоллож суухав. Төсөв хэлэлцэж буй энэ үед аварга тойрогтоо спорт цогцолбор бариулах хөрөнгө мөнгөнд хүч үзэж хөл мэдэн гүйж эр хүний арван гурван мэхээ гаргаж суулаа. Төдий л эмх цэгцтэй бус ярьдаг Б.Бат-эрдэнэ гишүүн Монгол телевизийн эфирийн цаг хүссэн гишүүдийн дунд орон алдаад нэрээ татсан гэдэг. Тоон дунд үсэг цохиж явна гэгчээр Л.Гүндалайгаар ахлуулсан эвслийн голдуу нүүрэндээ галтай нүдэндээ цогтой аавын хөвгүүдтэй дуу нийлүүлэхийн даваан дээр гарын үсэг
зурах болоход гэнэт сэхээрч Ах нь арай болохгүй байх аа. Больдог юм уу даа гэснийх сугарч үлдсэн аж. Нээрэн ч хэрэв ингэж намба алдсан бол намынх нь нөхөд Аварга зүгээр л хэлчихгүй дээ. Гаргаад л өгнө шүү дээ гэж банга хүртээх байсан биз ээ.
/2004.11.29 Монголын нэг өдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button