Д.Тэрбишдавга Д.Энхбатыг германд ЭСЯ-ны подвальд байлгаад аваад явсан

Тэдний хийх хоол ард түмэнд хэр таашаагдахыг одоогоор хэлэхэд эрт байгаа ч анхны өдрөөсөө эхлэн ам мурийна хэмээн бооцоо тавьж байсан улсуудад боорцог бэлдэж өгөөгүй өдийг хүрсэн нь нэгийг хэлээд байна. Юутай ч тулахтай түшицтэй хэмээн хэдэн талаас нь шинжин байх томилсон ХХААЯ-ны сайд Д.Тэрбишдагвын ярианд анхаарлаа хандуулна уу.
-Та саяхан Герман явж ажлаа хүлээлгэж өгчихөөд ирсэн. Таныг германчууд Нэг нүдээрээ инээж, нөгөө нүдээрээ уйлж үдсэн гэдэг?
-Намайг Германд ажилласан хоёр жилийн хугацаанд соёл урлаг, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах гээд бараг бүх салбарт ахиц гарсан. Бүх юмыг би шинээр хийсэн гэж хэлж болохгүй л дээ. Мэдээж хуучин байсан суурин дээр ажилласан. Бас шинээр хийсэн юм ч их бий Германы тал намайг гаргаж өгөхдөө их өндөр хэмжээнд хүлээж авлаа.
Германы талаас парламентын дэд ерөнхийлөгч Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, хэд хэдэн парламентын төрлийн нарийн бичгийн дарга хүлээж авсан УИХ, Засгийн газар хуралдаад яг хэзээ явах нь тодорхойгүй байсан учир долоохон хоногийн өмнө албан ёсны урилгаа тараасан. Герман хүн нэг сарын өмнө урилга тараахад арай орой байна гэж ярьдаг үзэж болохгүй гэдэг. Гэхдээ үүнийг би ингээд
хаячихгүй. Би сая Гадаад хэргийн яаманд элчин сайдынхаа ажлын тайланг тавихдаа консултай холбоотой асуудлыг ул суурьтай судлан үзэж аль аль талдаа уян хатан байдлаар хандаач гэсэн асуудал тавьсан. Би энэ чиглэхээр дахиж ярилцахад ч бэлэн байна. Харин Германы виз гаргаж өгөөгүй надтай холбох ямар ч үндэсгүй. Би Монгол
эрийн хийморь сүлд болсон бөхчүүдээ хүндэлж явдаг. Бидний хоооронд ямар ч муу харьцаа байхгүй. Би бөхчүүдийг байнга дэмжиж ажилладаг. Би ийм юм бичсэн хүмүүсийг юмаа зөв ойлгож бичээсээ л гэж хүсэхээс эмзэглээд заргалдаад байх юм алга.
-Д.Энхбатыг Германаар дамжуулж баривчилж авчирснаас болоод Герман-Монголын харьцаанд сэв сууж визний асуудал хүндрэх болсон гэдэг?
-Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Д.Энхбат Германд байхдаа олон хүн дарамталж, зодож жанчдаг байсан нь бодит үнэн. Францад байдаг Монголчуудаа дарамталж байсан нь үнэн юм байна лээ. Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед ЭСЯ шинэ барилгаа бариад шороо тоос бужигнасан газар байсан. Монголчууд орж. гараад л явдаг байсан Манайхан Норвеги, Дани, Голланд, Шведээс бөөн бөөнөөрөө
гавчлагчихсан цагдаагийн машинтай хүрч ирээд л явдаг байсан. Тэр болгонд элчин сайд оролцоод байдаггүй. Манай консилын ажил л даа. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж амьдарч, сурч байгаа оюутан залуусыг уриалаад *Монголын газар шороо* нэртэй хөдөлмөр амралтын өдөр зохиогоод 60-70 хүн гадаа ажил хийж байсан. Тэгэхэд
хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвальд байлгаад л авч явсан. Тухайн үед дамжаад гардаг хүн байсан. Бидэнд тийм гэж танилцуулсан ч юм байхгүй.
-Энэ хэргээс таныг удахгүй хөөгдөж ирнэ гэсэн яриа хүртэл гарсан байсан шүү дээ?
-Хөөгдөж ирээгүй харин ч тэргүүний элчин сайд болсон шүү. Тэрнээс болоод Герман Монголын харилцаанд нөлөөлсөн юм үнэхээр байхгүй. Хэрвээ Герман-Монголын харилцаанд нөлөөлдөг байсан бол бид 1996 оноос хойш боловсрол соёл шинжлэх ухааны талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гээд чадахгүй байсан бол сая 4 сард зурсан. Зээл тусламж нэмэгдсэн Герман Монголын хөгжлийн хамын ажиллгаанд манайд 4-5 сая евро нэмж өргөн бусад улсуудаас хасч эсвэл бүр өгөхгүй байхад шүү. Хэрвээ би болохгүй хэрэг хийчихсэн бол намайг яахаар 2-р сарын тэргүүний элчин сайд гэж өргөмжлөх юм. Германы тал энэ асуудлаар бидэнд хатуурхсан тал бий. Элчин сайдын тусгай хамгаалалттай газар элчин сайдын онцгой эрх намбыг ашиглаад тусгай
хүн байрлуулсан бол хариуцлага ярьж болно. Зүгээр нэг барилга байшин барьж байсан газар орж ирээд гадаад явах нь жирийн үзэгдэл. Тэр үед би Д.Энхбат гэдэг хүнийг авч явж байна гэдгийг ч мэдээгүй. Би сүүлд нь Д.Энхбат гэдэг хүн Германы элчин сайдын яамаар дамжиж явсан юм байна гэдгийг мэдсэн.
-Таны дэд сайдаар эвслээс Ц.Ганхуягийг томиллоо. Дэд сайддаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Би багадаа хөдөө өссөн хүн Хөдөөгийн амьдралыг сайн мэднэ. 1981-1982 онд Германд сургууль төгсч ирээд. Мах консеревний комбинатад ажилласан 2000 оноос дэд сайд байсан гээд энэ салбарынхан өнгөрсөн жилүүдэд их юм хийсэн. Бид түүн дээр суурилж ажиллана. Өөрөөр хэлбэл бид нэг нэгнийгээ үгүйсгэх биш харин уламжлалт шинж чанар
хадгалж, зарим нэг зүйлийг шинээр хийнэ. Өнгөрсөн жилүүдэд олон цаас бичиг баримт боловсрогдсон. Үүнийг ирэх дөрвөн жил амьд ажил болгоно гэж бодож байгаа. Би Ц.Ганхуяг сайдтай өмнө нь хоёр удаа уулзаж байсан Гэхдээ сайн танихгүй. Улс төрийн болон хоршооллын чиглэлээр ярьж бичиж байсан зүйлийг нь гадарлана. Ажил хүнийг голохоос биш хүн ажлыг голддоггүй гэдэг үгрийг би хэлэх дуртай. Ажил
хийхэд ямар нэгэн амбиц хэрэггүй. Би дэд сайдтайгаа уулзаад ирэх дөрвөн жилд хоёулаа нийлж их юм бүтээнэ гээд өөрийнхөө хийх ажилыг төлөвлөгөөг танилцуулсан. Нэгэнт би энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд цэвэрлэгчээс дэд сайд хүртэл ямар нэгэн улс төрийн амбицгүйгээр шаардах зүйлдээ шаардаж ажилана гэдгээ ё хэлсэн дэд сайд маань ч тантай хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн Ер нь би өөрийгөө ямар ч хүнтэй нийлж ажиллаж чадна гэж боддог шүү.
-Та их нямбай, цэвэрч хүн. Харин ХХААЯамны байшин ихэд муудсан харагдав юм. Өөртөө чинь дээр үеийн мэдэн хантайгаа л байна? Энэ хэзээ солигдох вэ?
-Зарим хүн том улс төрч том л сэтгэх ёстой гэдэг. Би олон жижиг юм нийлээд том проблем болдог гэж үздэг. Миний нүдэнд өөтэй юм зүүний үзүүр шиг харагддаг. Би өөртөө Германд олон жил болсон болохоор Герман сахилга баттай. Манай энэ байшин их түүхэн байшин. Энэ байшингийн гадна талд жаахан юм хийх гэхээр тоосго нь их олон жил болсон болохоор үйрчих гээд байдаг. Гэхдээ манай яамны гадна дотно орчин ойрын хоёр жилийн дотор их өөр болно

/2004.11.29 Монголын нэг өдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button