ФЭН-ШУЙ Хайр дурлал ба секс

Фэн-шуйн мөн чанар бол амьдралын ямар нэгэн асуудлыг амьдарч буй тэр газрынхаа тусламжтайгаар шийдэж болно (үгүй ядаж оролдож болно) гэсэн утгатай юм. Хэрэв танайд гэрт ямар нэгэн юм өөрчлөгдсөн бол бидний дотоод ертөнцөд ч гэсэн өөрчлөлт гарна. Фэн-шуйн үндсэн ойлголтод нарны гэрэл, дулаан, ус, агаартай хамт ци энерги ирдэг гэж үздэг. Ци энергийн зөв чигтэй урсгал эрүүл мэнд, ажил төрөл, мөнгө төгрөг, бэлгийн амьдралд маш сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Харин өнөөдрийн хувьд бидэнд бэлгийн амьдралд сайнаар нөлөөлдөг нь илүү анхаарал татаж байгаа юм. Хэрэв таны бэлгийн амьдрал болохгүй байвал заавал секс судлаачид хандаад байхгүй харин эхлээд амьдарч буй газраа эргүүлэн хараад үзээрэй.

Ийм нэгэн түүх
Болормаа гэдэг хэн ч харсан аятайхан, царайлаг, сайхан бүсгүй амьдардаг байлаа. Түүнийг бүгд хайрладаг, тэднийд зочлох хүн бүхэн дуртай байв.
Эмэгтэйчүүд түүнийг халамжтай, сайхан сэтгэлтэй, найз нараа ойлгодог гэж үнэлдэг байв. Харин эрчүүд энэ бүгд дээрээс хоол сайхан хийдэгт нь дуртай байв. Нэг үгээр түүнтэй бүгд найзлах дуртай байв. Гэвч яагаад ч юм түүнтэй өнөөг хүртэл хэн ч жинхэнэ эмэгтэй хүний үүднээс олж харсангүй! 25 настайдаа тэр арайхийн охин наснаасаа салж, харин 28 насандаа амиа хорлоход бэлэн байлаа. Ямар ч юм тохиолдлоор тэр фэн-шуйн тухай олж мэдээд гэртээ эмэгтэй хүний шинж чанарыг илтгэсэн, мөн хүсэл тачаал өдөөх юм тавьжээ. Энэ нь түүний эрэгтэй найз нарын сексийн хүслийг өдөөж өгөх ажээ. Тэгэхийн тулд зочны өрөөний хаалганы ойр (Усны хэсэг) хавьд дезодорантны реклам болох далай, булчинлаг ахмадын зургийг өлгөжээ. Харин Болормаа дарвуулт завин дээр байгаа эрэгтэйн зургийг худалдаж авчээ. Эргэн тойронд нь Газар дундын тэнгис. Зурагны хажууд томгүйхэн савтай ногоон ургамал (түүний сексийн мөрөөдөлтэй холбоотой). Гэхдээ хурц хэлбэр бүхий навчтай цэцэгнээс татгалзах ёстой байв. Түүнд халдлага биш харин эр хүний эрүүл хүсэл тачаал хэрэгтэй байлаа. Амжилтанд хүрнэ гэдэгт нэг л итгэхгүй байсан болохоор бүсгүй маань гэртээ бүгээд л ажилдаа ч явсангүй. Уран бүтээлийн эхний орой л түүний утас дуугарч, харин орой нь түүний гурван найз бүсгүй, нэг залуу иржээ. Тэд бие биеэ арван жилийн өмнөөс таньдаг. Элдэв юм ярьж суусны эцэст нөгөө гурван найз бүсгүйчүүд нь янз бүрийн шалтгаан хэлээд яваад өглөө. Харин Болормаа нөгөө залуугийнхаа үлдсэн учрыг нь ойлгосонгүй. Харин тэр нь эцсийн удаа хаалга хаагдав уу үгүй юу түүнтэй хоёулхнаа үлдмээр байснаа хэлжээ. Тэр хоёр яг өнөөх зурагны доорх буйдан дээрБүсгүйн цаашдын амьдрал нь түүний хүсч байснаар болжээ. Бурхны авралаар!

Бас нэгэн түүх
Ариунаа үнэхээр өвөрмөц бүсгүй байсан ба эрчүүдтэй харьцах харьцаагаа сексгүйгээр төсөөлж чаддаггүй нэгэн байв. Ерөнхийдөө бол эрчүүд түүний сонирхол байсан юм. Гэвч түүнд цорын ганц таалагддаг залуу нь хамт ажиллагч байсан ч харамсалтай нь тэр маш шийдэмгий бус, түүнийг тоож ч хардаггүй байв. Нэгэн төрсөн өдрөөр нь Ариунаа түүнд цагаан фон дээр зурсан хар дэлгэмэл гурвалжин дүрс бүхий, алтан шаргал жаазтай зураг бэлэглэжээ. Энэ зураг нь түүний эр хүний энергийг хүчирхэгжүүлэх ёстой байлаа. Тэр зургийг ажлынхаа өрөөнд тавиад хоёр хоносны дараа Ариунаа болзоонд явах урилгыг хүлээн авчээ.
За яасан? Эдгээр түүх ямар нэгэн юм хэлж байгаа гэдэгт итгэсэн үү? Тэгвэл онолын гол хэсэгтээ оръё.

– Аянгын хэсэг
Модны энерги
Эрсдэл, аюул, сэрэл, далд хөнөөл, ер бусын сайхан биеийн махбодын мэдрэмж.
– Салхины хэсэг
Модны энерги
Өвдөлт, зовлон, амь тарчлах, онгоод орох, эрх чөлөө. Энэ хэсэгт ороо байрлуулснаар өнөөг хүртэл мэдэгддэггүй байсан сэтгэл хөдлөлийг амсах болно.
– Галын хэсэг
Галын хэсэг
Энэ хэсэг нь дүрэлзсэн хүсэл тачаалтай холбоотой байдаг. Хэрэв энд унтвал эгэл жирийн хүнээс ер бусын сайхан зүйлийг харна. Харин тэр хүн чинь чамаас ийм зүйлийг олж харах болно.
– Газрын хэсэг
Газрын энерги
Хайр асрамж, анхаарал халамж, эсвэл өөр хүний зүгээс халамж анхаарал ирэх, тогтвортой байдал. Энэ бол хайр дурлалын хэсэг, гэхдээ секс дунд зэргийн байх ба чамд эхийн зөн совин чинь илүү ажиглагдана. Түүнтэй секс хийхээс урьдаар шөл чанаж өгөхийг хүсэх вий.
– Нуурын хэсэг
Төмрийн энерги
Тачаал, хүсэл, шунал, эротизм. Сексийн уран сэтгэмж оргилон ундарна. Хэрэв гаж буруу, өвөрмөц сексийг хүсвэл ороо энд тавиарай.
– Огторгуйн хэсэг
Төмрийн энерги
Нөхөрлөл, тэгш байдал, өгөх, хуваалцах чадвар. Энд өөрсдийнхөө орыг тавьснаар та хоёрын дүрэлзсэн хүсэл тачаал бүхий секс чинь удалгүй нөхөрлөл болон хувирахыг харна.
– Усны хэсэг
Усны энерги
Романтик байдлаар танилцах, харилцан дурлалцах, нууцлаг байдал. Усны хэсэг бол секстэй холбоотой гол хэсэг. Хэрэв сайхан сексийг хүсвэл энэ хэсэгт илүү их энерги төвлөрөхөд анхаарлаа тавиарай.
– Уулын хэсэг

Газрын энерги
Энэ бол секс хийхэд хамгийн тохиромжгүй хэсэг. Учир нь энд ямар ч амьдрал, ямар ч хөдөлгөөн замхран алга болно. Энд бие биеэсээ тусдаа унтаж надад битгий хүрээрэй гэхийг хүсвэл хамгийн тохиромжтой газар. Гэхдээ хэрэв үр тогтохтой асуудал гарвал уулны хэсэгт секс хийх хэрэгтэй. Учир нь энд хуучин амьдрал дуусч, шинэ амьдрал эхэлдэг.
Амьдралын таван энерги
Энэ бол мод, гал, газар, төмөр, усны энерги юм. Фэн-шуйн хуулиар ус модыг тэтгэдэг, мод- галыг, гал-газрыг, газар-төмрийг харин төмөр усыг тэтгэдэг. Эсрэгээр нь мөн болдог. Мод унтрааж усны энергийг багасгаж, ус-төмөр, төмөр-газар, газар-гал, гал-модыг гэх мэт. Энэ таван энергийн шинж чанарыг мэдэж аваарай.
1. Гал
Лаа, гэрэл,тосон дэн, нар, дулаан нутаг, өдрийн хагасыг дүрсэлсэн бүх зураг. Гурвалжин, бөмбөгөр эсвэл дүрэлзсэн галын хэлбэр бүхий үзүүр нь хурц эд зүйлс. Торго, улаан өнгө, чавхдаст хөгжмийн ая.
2. Газар
Эмэгтэй хүний эхлэл. Бүх л шар өнгөтэй, хосоороо, шавар, керамик эсвэл чулуун зүйлс. Зөөлөн буйдан, дэр, өдөн олбог. Бүх л дөрвөлжин, жин ихтэй, хавтгай зүйлс. Даралтат хөгжмийн зүйлс.
3. Төмөр
Эр хүний эхлэл. Шингэж буй наран, усны мандал, хачин жигтэй зураг эсвэл халуун орны хоол хүнс. Бүх л баяр ёслолын байдалтай, дугуй, цагаан, төмөр, болор зүйлс.
4. Ус
Хар эсвэл түүнтэй ойролцоо бараан өнгө. Устай холбоотой бүх л зүйлс, загас жараахай, дун, далайн зурагнууд.
5. Мод.
Бүх л ногоон өнгөтэй юм, бүх л ургамал, ургамал хавартай холбоотой зурагнууд. Хятадын луу ч модны шинж.
Энэ бүх энергийг мэдэх юунд хэрэгтэй юм? Секстэй холбоотой аливаа асуудлыг шийдэхийн тулд Усны хэсэгт ямар нэгэн юмыг өөрчлөх хэрэгтэй. Сексээс юу хүсч байгаагаас шалтгаалан тэнд тухайн хэсгийнхээ энергийг нэмэгдүүлдэг эд зүйлсээс тавиарай.

Фэн-шуйн зөвлөгөө
Асуудал партнёр чинь хэтэрхий түрэмгий
Шийдвэрлэх эрэгтэй хүнд уур хилэнгийн энерги маш хүчтэй байдаг. Харин үүнийг нь хайр дурлалын явдал руу шилжүүлж болно. Yүний тулд Усны хэсэгт галтай холбоотой бэлэг тэмдгүүдийг тавиарай. Өрөө, байрныхаа энэ хэсэгт секс хийхээсээ өмнө лаа асаагаарай. Эсвэл далайн мандал, эх захгүй задгай гэхдээ тийм ч гүнзгий усны зураг өлгөөрэй.
Асуудал Чи өөрийгөө нас биед хүрсэн эмэгтэй биш харин жаахан охин шиг л төсөөлдөг. Чамд секс биш харин энхрийлэл хэрэгтэй.
Шийдвэрлэх Чамд эмэгтэй хүний энерги (газар), эрэгтэй хүний (төмөр) энерги, дутагдаж байна. Тиймээс Усны хэсэгт хосоороо байгаа зүйл, эсвэл шавар эсвэл шар өнгөтэй тухайлбал өөрсдийнхөө алтан шаргал хүрээтэй зургийг тавиарай. Эрэгтэй хүний хэсгийг хүчжүүлэхийн тулд ямар нэгэн дугариг, цагаан эсвэл төмөр зүйл хэрэгтэй. Мөн ямар ч хамаагүй талст болор зүйл таарна. Алмазаас авахуулаад талст стакан хүртэл. Шар төмөр, болор унжлагатай тосон дэн өлгөвөл хоёр даалгаврыг зэрэг гүйцэтгэнэ.
Асуудал Партнёр чинь чамтай унтахын оронд дахиад нэг гамбургер дуртайяа зооглох байсан. Түүнд ямар ч дур хүсэл байхгүй, та хоёрын секс маш хурдан болдог, дээрээс нь тэр ер таашаал авдаггүй.
Шийдвэрлэх хайртад чинь сексийн хүсэл маш бага байгаа бол Усны хэсгийг хүчирхэг болгох хэрэгтэй. Та хоёрын секс хийдэг газар чинь ургамал байгаа эсэхийг шалгаад үзээрэй. Ургамал (модны энерги) усыг шингээдэг. Унтлагын өрөөндөө далайн, ямар нэгэн хар зүйл, эсвэл урсаж буй усны (нугаларч, тохойрсон хэсэг) зураг тавиарай. Ус урсаж байх ёстой. Хэрэв далайд хөлөг онгоц явж буй зураг байвал онгоц нь чам руу явж байх ёстой.
Асуудал чи секс хийхийг хүсдэггүй. Түүнтэй үүнийг хийхгүйн тулд чи бараг юу ч хийхэд бэлэн.
Шийдвэрлэх Усны хэсэгт ургамал тавь. Энэ нь ногоон навчтай ба заавал улаан, эсвэл газрын өнгөтэй зүйлтэй байх ёстой. Энэ нь эрэгтэй хүний энергийг багасгаж, эмэгтэй хүний энергийг ихэсгэнэ. Улаан туузтай ургамал шар савтай ч байж болно. хэрэв жирийн ногоон ургамал тавьбал асуудал зөвхөн нэмэгдэх л болно.
Асуудал Чамайг зөвхөн мазохист уран сэтгэмж л сэргээдэг.
Шийдвэрлэх фэн-шуйн мэргэжилтнүүд үүнийг Усан доторх Ус зогсонги байдалд орсонтой тайлбарлаж байна. Усны хэсэгт хар, ногоон, улаан эсвэл цагаан, хар, ногоон өнгөтэй зүйл байрлуул. Тэгвэл чамайг сэргээх өөр боломжууд нээгдэнэ.
Асуудал хүртэшгүй мэт зүйлийг мөрөддөг. Антонио Бандерастай ганц хоног ч гэсэн жаргаж үзэхсэн гэсэн бодлоос болж жирийн эрчүүд тоогдохоо больсон.
Шийдвэрлэх чиний Галын энерги хэт их болжээ. Чамд ногоон-улаан-шар эсвэл хар-ногоон-улаан өнгөтэй зүйл хэрэгтэй. Ор хөнжлийн даавуу гэх мэт.
Асуудал эрэгтэй хүнийг хайрлан халамжлахыг хүснэ. Ер нь бол үнэхээр жирийн хүсэл. Гэхдээ чамд үүнээс өөр ямар ч хүсэл төрөхгүй байна. чамд түүнийг түшээд хооллох л хангалттай.
Шийдвэрлэх чи зөвхөн Галын энергээр дамжин л сэргэж болно. Унтлагын өрөөндөө улаан-шар-цагаан эсвэл шар-цагаан-хар зүйл зөөхөд болно.
Асуудал та хоёр бие биеэсээ уйдаж, харахаас ч дургүй хүрдэг болсон.
Шийдвэрлэх шинэлэг өвөрмөц зүйлийг Ус хариуцдаг. Хэрэв шинэлэг тоглоом хүсвэл Нуурын хэсэгт анхаарлаа хандуулаарай. Энэ хэсэгт зүгээр л ороо тавьж, эсвэл Усны хэсэгт шингэж буй наран, нуур, тохойрон нугаларсан ус, гоё чамин хувцас тавиад үзээрэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button