Хүндэтгэлийн чуулган даруухан болов

Хүндэтгэлийн чуулганд төрийн удирдлагууд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов. Чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Н.Энхбаяр үг хэлсэн бөгөөд 1924 оноос хойших түүхэн замналын талаар нэлээд урт илтгэл тавилаа. Сэдэв нь Тусгаар тогтносон Монгол Улсын XX зууны хөгжил, дэвшил ба орчин үе. Чуулган ерөн-хийдөө 40-өөд минут үргэл-жилсэн бөгөөд үүний 30 гаруй минут нь УИХ-ын даргын илтгэлд зориулагдав. Спикер илтгэлдээ энэхүү хүндэтгэлийн хуралдаан нь Засгийн газрын уйл ажил-лагааны хөтөлбөрийг баталж, Монгол Улсын 2005 оны нэгд-сэн төсвийн төсөл, 2006-2008 оны төсвийн тесөөлөл, Монгол Улсын эдийн засаг, нийг-мийг 2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мөнгөний талаар баримтлах бод-логын үндсийг олон талаас нь нухацтай шүүн хэлэлцэж байгаа хариуцлагатай үед болж байгаагаар онцлог хэмээлээ. Мfн өнөөгийн манай парламентын өмнө эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх дараагийн шинэ шатны зорилт тулгарч байна. Уг зорилт юуны өмнө хуулиуд, тэдгээрийн заалт нэг бүрийн агуулга, уялдаа холбоо харилцан хамаарлыг сайж-руулж, давхардал зөрчлийг арилган цэгцлэх цаг үеийн шаардлагыг хангахгүи байгаа зарим заалтыг өөрчлөн шинэчлэх, шинэ үзэгдэл, харилцааг эрх зүйн шуурхай зохицуулалтаар хангах, ирээдүйдээ шинэ үзэгдлийг эрх зүйн хөшүүргээр дэмжин хөгжуүлэхэд чиглэх ёстой гэлээ. Парламентын үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, батлагдаж гарсан хууль шийдвэрийг олон нийтэд шуурхай хүргэж, сурталчлах, иргэдэд үнэн бодитой мэдээллээр тэгш шуурхай үйлчлэх боломжийг өргөтгөхөд эрх зүйн шинэ орчныг бий болгох асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлсэн үгэндээ дурдсан. Хүндэтгэлийн чуулганд УИХ-ын даргыг үг хэлж дууссаны дараа чуулганд оролцсон гишүүд, зочид төлөөлөгчид алга ташин баяр хүргэлээ. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хүндэтгэлийн чуулганд үг хэлээгүй юм. Ийнхүү улс тунхагласны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган даруухан болж өндөрлөлөө.
(өнөөдөр 2004.11.26 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button