Н.Энхбаярын ээлжит барьцаа Баянгол дүүрэг

Учир нь сонгогчдын сэтгэл зүй бэлтгэгдсэн байсан. Харин энэхуү шинэ нөхцөл байдалд хуучин эрх баригчид буюу МАХН-аас төрд өндэр алба асан байсан улстөрчид нэг л дасч өгөхгүй байх шиг. Сэтгэл зуйн бэлтгэлгуй хашир улстөрчид сонгогчдын шинэ сонголтод барьц алдаж, хэл дээрээ тэсэн үлдэх шинэ арга зам хайж эхлэв. Тэд олон хувилбар гаргаж ирсний эцэст түүнээсээ төрийн түшээд, төрийн албыг барьцаалах увайгүй аргыг сонгож байр сууриа хадгалж үлдэхийн төлөө мэрийцгээв. Тэд эхний ээлжинд УИХ-ын 76 суудлаас хоёрыг нь барьцаалж, парламент дахь хүчний харилцааг 3737 болгож тэнцүүлэв. Үүний үр дүнд Ерөнхий сайдаас мултарч сул УИХ-ын гишүүний суудалд шилжих байсан Ерөнхий сайд Н.Энхбаяр спикер болж амь аврагдсан юм. Хуучин эрх мэдлээ шинэ нөхцөлд тун их мэрийж байж авч үлдсэн тэрбээр Ерөнхий сайдыг томилсныхоо дараа Засгийн газрыг Эх орон-Ардчилал эвсэл, МАХН гэсэн улс төрийн хүчнүүд хоёр, хоёр жилээр ээлжлэн барина гэдэг нөхцөлөөр Засгийн газрын гишүүдийн томилгоог барьцаалав. Түү-ний барьцаанаас гарахын тулд тулгалтыг хүлээн зөвшөөрч байж Засгийн газрын танхим бүрдсэн билээ. Томилгооны дараагийнх нь дэд сайдууд байв. Гэвч тэд орон нутгийн сонгуулийн дараа болох аймаг, нийслэлийн Засаг даргын томилгоонд барьцаалагдах нь тэр.
Саяхан томилогдсон аймаг, нийслэлийн Засаг дарга нар доод шатныхаа Засаг дарга нарыг томилж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд өсен дүүргийнхээ Засаг дарга нараас наймыг нь батламжиллаа. Харин Баянгол дүүр-гийн Засаг дарга батламж-лагдсангүй. Туе дүүргийн Засаг даргад Материал импекс компанийн захирал Б.Зориг нэр дэвшжээ. Үүнийг УИХ-ын болон МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий хатагтай О.Цолмон нар таа-лаагүй сурагтай. Тэд үндэсний удирдагчийн тойрог өөрийн хүний гарт байх ёстой гэж лүндэн буулгацгаадаг гэнэ. Харин Б.Зориг тэдний хүн биш учраас батламжлагд-сангүй. Б.Зориг Ардчилсан холбоо эвелийн үөд туе компанийн хувьцааны ихэн-хийг эзэмших болсон итгэхэд бэрх нэгэн гэж тэд үзсэн бололтой. Гэхдээ Баянгол дүүрэгт эвелээс Бор халзан хонь ч цухуйгаагүй. Тэгэхээр намынхаа даргад гадуурхагд-сан Б.Зориг яагаад нэр дэвшив. Түүнийг Д.Идэвхтэн лоббидсон бололтой юм. ИдэвхтЭНий итгэлт хүн их хүнд таалагдаагүй учир батламжлагдсангүй. Туе дүүргийн даргаар Н.Энхбаяр өөрийн итгэлтэй хүнийг томилуу-лахаар урьдын адил барь-цаанд авч үлдлээ. УИХ-ын дарга Н.Энхбаяр, хатагтай О.Цолмон нар Баянгол дүүргийн Засаг даргаар туе дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Цогтбаатар гэдэг хүнийг томилуулахаар эртнээс хөөцөлджээ. Гэвч тэр шидэл нь ИТХ-аасаа гарч ирж чадаагүй юм байна. Цогтбаатарын хувьд 2000 оны сонгуулийн дараа уг албан тушаалд томилогдсон гэнэ. Төсвийн их хэмжээний мөнгийг эхнэрийнхээ сүлжээний бизнес рүү оруулан эргүүлж байгаад алдсан. Доод тушаалын байцаагч нартайгаа харилцдаг аж ахуйн нэгжүү-дээс хандив тусламж олж ирэхийг шаарддаг. Олж ирээгүй тохиолдолд ажилгүй болох жишээтэй. Мөн найз нөхдийнхөө шоуны тасалбарыг ажилчдаараа албан газар, аж ахуйн нэгжид байнга шахуулдаг нэлээд шоучин нөхөр гэж хамт ажиллагсад нь ярих юм билээ. Тэгэхээр Н.Энхбаяр, түүний гэргийн итгэлийг олсон эрхэм шоучинг Засаг дарга болгохын тулд УИХ-ын дарга Н.Энхбаяр бага гэлгүй Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалыг барь-цаанд авч үлдэв гэж намынх нь нөхөд шуугихаас ч аргагүй юм байна.
(өнөөдөр 2004.11.26 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button