Дээд шүүхэд захиргааны хэргийн танхим байгууллагдлаа

Уг нь зургаан шүүгчийн нэр дэвшигдсэн ч, батлагдсан нь гурав. Гэхдээ юутай ч, УИХ-ын сонгуулиас хойш хүсэн хүлээсэн үр дүн харагдах нь гэж итгэж болохоор. Яагаад гэхээр Дээд шүүхэд Захиргааны хэргийн танхим байгуу-лагджээ. Гэхдээ энэ танхим одоохондоо нэр нь батлагдсан гурван шүүгчтэй. Тэд албан ёсоор өчигдер тангараг өргөх байсан ч, Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам-ын 2 дугаар зүйлд Шүүгч өөр албан ту-шаалд шилжин ажилласны дараа шүүгчээр томилогдсон, түүнчлэн шүүгчийн тангараг өөрчлөгдсөн тохиолдолд шүүгчийн тангараг дахин өргөнө гэсэн заалтын дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчээр ажил-лаж байсан шүүгч Ч.Тунгалаг тангараг өргөсөнгуй. Ийм эрх эдлэх ёсгүй болсон шалтгаан нь дэндүү тодорхой. Яагаад гэхээр тэр шүүгчээр ажиллаж байсан дүүрэгт ихэнх нь төвлөрсөнсонин хэвлэлийн нийтлэлтэй холбоотой асууд-лыг шийддэг байсан шүүгч бүсгүй Дээд шүүхийн шинэ танхимд шүүгчээр очжээ. Түүнийг Ерөнхийлөгч бас батламжлав. Баяр хүргээд бас амжилт хүсье.
Бусад хоёр нь буюу арвин их туршлагатай шүүгч Д.Пун-цаг, П.Цэцгээ нар өчигдер тангаргаа өргөлөө. Тэднийг төлөөлж, шүүгч Д.Пунцаг хэлсэн үгэндээ, Захиргааны хэмээх тодотголтой, дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах нь дам-жиггүй. ЗХХШТХ-иар захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүн таслах эрх зөвхөн Монгол Улсын Дээд шүүхэд хадгалагдаж байгаа. Тэгэхээр захиргааны хэргийн талаархи баримтлах бодлого, цаашдын чиг ,анд-лагыг Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим тодор-хойлж чиглүүлэх нь. Энэ бол нэн хариуцлагатай хийгээд хүндтэй үүрэг.
Захиргааны хэрэг болон ЗХХШТХ-ийг сонирхон су-далж бүтэн жил зохих бэлтгэл хийж, хэд хэдэн шалгуурыг давж, өндэр хариуцлагатай энэ албанд ажиллахаар томи-логдлоо. Юуны өмнө шинэ шүүхээ анхнаас нь зөв төлөвшүүлэх хариуцлагатай үүргийг хүлээн авлаа гэж ойлгож байна. Өнөөдөр шүүгчийн тангараг өргөж байгаа бид захиргааны хэргийн шүүхийн түүхийг бичилцэж эхэлж байгаадаа баяртай байна. Хойч үедээ сайхан түүх, уламжлал үлдээхийн төлөө мэргэжил, авьяас, чадвараа дайчлан ажиллах болно хэмээн тангарагласан.
Дараа нь, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат тангараг өргөсөн шүүгч нарт баяр хүргэж үг хэлээд, Дэлхийн банкны Шүүх эрх мэдлийн шинэтгэ-лийн хөтөлбөр төслийн хө-рөнгөөр иж бүрэн тохижуулсан албан өрөөнийх нь түл-хүүрийг гардуулж өгсөн.
Тэдний амьдран суух шинэ орчин Дээд шүүхийн Захиргааны хэргийн шинэ танхим бол урьд нь байсан Эрүүгийн хийгээд иргэний танхимыг бодвол дэндүү то-хижилттой билээ. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр төслийн хүрээнд Мон-голд бий болгосон анхны энэ танхим шүүх хэнээс хараат бус байх ёстой гэдгийг өөрийн эрхгүй сануулаад байдаг юм.
Үүнээс гадна онцолж хэлэх нэг зүйл бол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Дээд шүүхэд захиргааны хэргийн танхим байгуулахыг зөвшөөрсөн яв-дал билээ. Шинээр Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Д.Пунцаг, П.Цэцгээ, Ч.Тунгалаг нар уг танхимд ажиллах гэнэ. Эдгээр шүүгчид захиргааны хэргээр мэргэшсэн нь тодорхой. Тэд мэргэжил нэгт-нүүддээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-иар хуульчдад хичээл зааж, судалгаа шинжилгээний өгүүллэг бичиж байсан ба зохих шалгуурыг давж, энэ хариуцмагатай албанд томилогдсон юм.
Ингээд Улсын Дээд шүүх эрүүгийн, иргэний, захиргааны гэсэн гурван танхимтай боллоо. Шинээр байгуулагдсан Улсын Дээд шүүхийн шинэ Захиргааны хэргийн шүүхийн танхим Дэлхийн банкны Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөр-ийн хүрээнд тохижуулагдсан болохоор бусад хоёр танхимаа бодвол дэндүү тасархай тохижуулагдсан нь харахаас илт.
Шинэ танхимдаа шинэ шийдвэр гаргахыг хүлээж суух л үлдлээ дээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх танхимаас тэр шүү дээ.
(өнөөдөр 2004.11.26 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button