Цайны эх орон Шри Ланка

Учир нь дэлхийн аль ч оронд хүмүүс нэг нэгэндээ хамгийн сайн идээний дээж бэлэглэе гэвэл оригиналь Шри Ланка цайг сонгодог юм. Цайныхаа амт аагаар дэлхийд номер 1 энэ орон 1972 оноос өмнө Цейлон гэж арлынхаа нэрээр нэрлэгддэг байсныг олонхи хүмүүс андахгүй мэднэ. Харин яагаад эндхийн цай ийм гайхалтай амттай байдгийн нууцыг эндхийн уе, хөре, уур амьсгалын тохироо хамгийн гол нь цайг ургуулагчийн уйгагүй хөдөлмөртэй л холбож үзэх байх л даа.

ЦАЙНЫ БЯЦХАН ТҮҮХ
Цайг анх хүмүүс 4000 жилийн тэртээгээс буюу Фараоны үеэс ууж хэрэглэж эхэлеэн түүхтэй авч цайны ургамлыг тарималуулан үйлдвэрлэж эхэлсэн үе МЭ 222 онд Хятадаас уламжлалтаи гэдэг. Дараа нь цайгаар ундаалдаг энэ өвчин Японд тархаж МЭ 800 самуурайчууд зөвхөн эмчилгээний журмаар хэрэг-лэдэг байжээ. Манай Дунд-говийнхны айраг сөгнөх зан-шилтай нэг талаар төстэй ч юм шиг нарийн дэг жаягтай япончуудын энэ Теа сегетопу буюу цайны ёслол нь бүр 1500-гаад оноос улбаатай гэх бөгөөд энэ ард түмэн нь эртнээс нааш идээ-ний дээж цайгаар зочноо хэрхэн хүндэтгэдэг байсныг харуулдаг.
Европт цай XҮII зуунаас далайчдаар дамжин тархаж анхандаа цайг хил дамжуулан худалдаалах нь хуулиар хориглогдож цай зарж бай-гаад баригдсан хүн бараг одоогийн хар тамхины наймаачидтай адил контрбандын хэрэгт татагддаг байжээ. Цайг ууж эхэлснээр англичуудын сахарын хэрэгцээ огцом өсч жилд 100 тн элсэн чихэр импортолдог байснаа хэдхэн жилийн дотор 10 мянган тонн болж байсан гэдэг.
Цайны магнат гэгдэх Томас Липтон Англиас 15-хан настайдаа Америкт хэл тавьж одоогийн манай гудамжны ТҮЦэрхүү юманд цай зарж эхэлсэн бол дөрвөн жилийн дараа цайны төрөлжсөн дэлгүүр нээх хүртлээ хөлжиж бизнес нь дээшилсээр 40 насандаа Цейлон цайг ганцаараа савлан худалдаалах эрхийг авснаар одоогийн Lipton tea-гаар өөрөө дэлхийд үеийн Үед алдаршиж мөн цайг алдаршуулах эх Үндсийг тавьсан гэдэг.
Өнөөдрийн байдлаар дэлхийд жилд гурван сая орчим тонн цай үйлдвэр-лэдгийн ихэнхийг (75 хувь) Хятад, Энэтхэг, Шри Ланка, Индонез, Кени гэх мэт таван орон гаргаж байна. Эдгээрийн дотроос жилд 600 мянган тонн цай үйлдвэрлэн дэлхийд энэ үзүүлэлтээрээ тэргүүлдэг манай өмнөд хөршөөс илүү их цай зкспор-толдог ганц орон бол Шри Ланка. Юм хийе гэвэл газар нутаг багадна гэж үгүйн жишээ энэ аж. Хумсын чинээхэн арал дээр орших орон үйлдвэрлэх цайныхаа хэмжээгээр Африк, Австрали хоёр тивийнхийг нийлүүлснээс хол давж байна.
Цейлон арал үнэт чулууны баялгаараа дэлхийд мөн алдартай. Арлын япончууд чулуунд дуртаи гэдэг нь үнэн юм билээ. Нийслэл Коломбо хотод нэг алхаад л буутай цэрэг, хоёр алхаад л японы хөрөнгө оруулалттай үнэт чулууны үйлдвэр, цехүүд тааралдах аж. Мэн зочид буудал бол-гоны дотор үнэт чулууны мухлаг байх ба бидний ярьд-гаар хүн юугаараа баян түү-гээрээ түрүү барихын учир Тайландад хүүхний наймаачид гудамжинд хор-гоогоод байдаг бол энд алмазны худалдаачид дэлгүүр рүүгээ чирээд ер зүгээр явуулахгүй юм билээ.

ЗААН ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ
Монголчууд бид авч чадахгүй байж юмны үнэ юун түрүүн сонирхдогхуучтай. Таван тонноос дээш жинтэй дунд зэргийн заан энд тээр жил манай бригадын өдөр-лөгт түрүүлсэн Сундуй Ааяагийн хүрэн дааганаас хямдхан аж. Хот газрын бидний эдлэлтэй зүйрлэе гэвэл дунд гарын хөргөгчний үнэ буюу таван зуухан ам доллар. Хямдхан байгаа биз. Авмаар байвч гэлээ та тэр амьтныг яасан ч авч чадахгүй. Яагаад гэж үү?
Нэгд Экспортлохыг хорьсон учраас эх орондоо аваад ирнэ гэж бүү сана.
Хоёрт Алахыг нь бас хуульчилсан тул махыг нь ч идэж барахгүй. Эцэст нь заан жилд өөрийнхөө үнийг гурав дөрөв нугалж иддэг тул зүгээр аваад тэжээх гэвэл дампуурна гэсэн үг. Гагцхүү хоёр нарны хооронд шүүсийг нь шахан ажиллуулж байж зарлагаа нөхөж чадах нутгийн сайн фермер л худалдаж авч асарч маллаж агуулж чаддаг юм байна лээ.
Зааныг техник явж чадахгүй халуун орны ширэнгэн ойгоос мод бэлтгэх ажилд гол төлев ашиглана. Тэрээр таг-таа мэт номхон, дөлгөөн, бас дуулгавартай, ухаантай амь-тан, юм сурахдаа амархан, бяр тэнхээ гэж бульдозер л гэсэн үг. Арван хэдэн метр урттай, аравтын бидоноостом голчтой гуалингуудыг тэхий дундаас нь тэнцвэрииг нь олж өргөөд намагтай ширэнгэнээс цагаалж явахыг нь хараад сүрдэж биширмээр. Түүнийг тэмээ шиг бурантаглаж, адуу шиг амгайвчлах бас шаард-лагагүй, дагзны нь ард хачиг шиг наалдчихсан туранхай жаахан хүү нарийхан саваа модоор залан чихний нь ар луу жийсэн нүцгэн хоёр хөлөөрөө л удирдах аж.
Хүн шиг өдөрт гурван удаа бага багаар хооллоно. Бага багаар гэдэг нь нэг хоолон дээрээ 50-100 кг навч, шүүслэг мод хольж иднэ гэсэн үг аж. Залуухан гуалин модыг хөлийнхөө тавгаар бяц бяц дэвсэн навчтай холин хам раараа сэрээдэн авч зооглох нь бас харууштай.
Нялх хүүхэд шиг усанд орох туйлын дуртай гэнэ. Жин үдийн алдад усанд оруулж угааж өгөхгүй бол үдээс хойш нь уурлаад ажилдаа гарахгүй хэвтчихдэг гэж малчин ярьж байв.
Биднийг зааны ферм дээр очиход тохиосон нэг онцгой үзүүлбэр бол нийлүүлэг бай-лаа. Нэг бух 10-15 эмэгчнийг хураадаг бөгөөд тэр өдөр бидний нүдэн дээр нэг ланж-гар амьтан эмэгчин дээрээ бух маягтай үсэрсэн боловч одоо л балалж йгдйг байхдаа гэсэн миний бодол талаар өнгөрч мордонгуут дуу шуу ч үгүй хэдхэн хором ч бололгүй буцаад буучихдаг сонин амьтан юм билээ. Энэ үйл явдлын дараагаар эх хоёр жил орчим хэвлийдээ тээх ба 100 кг орчим жинтэй нярай үр тйрдйг гэнэ. Дараагийн дүү нь 4-5 жилийн зайтай гардаг тул үржил удаан, тугал нь хорин тав хүрч байж бяр хүч тэгширдэг мен 70-80 насалдаг гээд бодохоор хүн төрхтэй амьтан ч юм уу гэлтэй.
Шри Ланка улс бас нэг үзүулэлтээрээ дэлхийд толгой цохидог. Эндхийн ажлын насны хүн амын хорь гаруй хувь нь буюу сая шахам хүн гадаадад хараар ажилладаг ба эндээс улсруугаа буцаж орж ирэх доллар жилд тэрбум хол давдаг нь арван тэрбумын өртэй ядуу энэорны эдийн засагтбагагүй хувь нэмэртэй.
Энэтхэгийн Ерөнхий сайд Ражив Ганди асныг наяад оны үед энэ оронд айлчлан ирээд хүндэт харуулын өмнуүр явж байхад нь жагсаалаас нэг цэрэг гэнэт гарч ирж бууныхаа мөрлөгчөөр нам цохин унагаж байсныг миний үеийнхэн санаж байгаа. Эх орны дайны дараахан Англиас тусгаар тогтносон гэж зарласан ч дотрор одоо хүртэл тусгаар тогтнолоо олж чадалгүй үндэстэн хоорондоо бараг хагас зуун жил байлдаж байна. Хорьхон сая хүн амтай энэ оронд хагас сая шахам хүмүүн өнөөдөр дүрвэгсдийн хуарангуудад өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь даанч гаслантай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button