Бэлгээ өөрcдөө хийе!

Иймээс ямар ч насны эмэгтэй хүнд гоёмсог хайрцгийг өөрийн гараар хийн бэлэглэж болно. Түүнийг хийх маш хялбархан. Цайны жижиг модон хайрцаг, шүдний ооны эсвэл өтгөрүүлсэн сүүний лааз, хэдэн ширхэг жижиг хадаас, мохоо үзүүртэй том хадаас, алх хэрэгтэй.
1. Эхлээд тасдаж авсан лаазны хэсэг дээр юм цохиж үз. Хадаас төмөрлөг цаасыг цоолох ёсгүй, мөн гараа алхаар цохихоос сэрэмжил.
2. Хайрцагны хэмжээнд тохируулан, төмөрлөг цаасаа хайчилна.
3. Цоолбор хийхийн өмнө ямар дүрс, зураг буулгахаа сайн бод. Эхлээд цаасан дээр зурж үз.
4. Цоолбороо хийж дууссаны дараа жижиг хадаасаар модон хайрцагтаа хадаж тогтооно.
5. Одоо чимэглэсэн хайрцагтаа бэлгээ хийж, чамин гоё боох л үлдлээ.

Зөвлөгөө
-Төмөрлөг цаас хайчлахдаа бээлий өмсөж гараа гэмтээхээс сэргийл.
-Төмөрлөг лаазны гадар дээр бичигдсэн он, сар, өдрийн болон хүнсний нэрийг цоолбор хийж арилга.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button