Шилжилтийн нас ба амьдралын ээдрээ

Шилжилтийн насанд охидууд өөрөөс нь хавьгүй ах эрчүүдэд татагддаг нь насны онцлог мөн гэнэн шохоорхолтой холбоотой байх нь бий. Энэ насанд охидууд үе тэнгийнхнээ хөвгүүдийг төдийлөн сонирхдоггүй. Охидын өсгөлүүн бие, хүсэл тэмүүлэл амьдралын хурц үйл явдал, тайлагдашгүй нууцад өөрийн эрхгүй татагддаг.
Харин эрчүүд нас бие гүйцсэн эмэгтэйчүүдээс илүү өсвөр насны охидыг сонирхдог. Учир нь нас бие гүйцсэн эмэгтэй эр хүнээс ихийг шаардахаас гадна дэргэд нь эвгүй байдалд орохгүйн тулд үргэлж биеэ барих хэрэг гардаг. Гэтэл жаахан өсвөр насны охины дэргэд эр хүн илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй байдаг. Эгээтэй л том хүүхэн мэт эр хүнийг дагаж ресторанд орно гэхээс охин хөөрцөглөнө. Охиныг шальгүй бэлэг, шоколад, чихэр жимсхэн төдийгөөр хуурчихна. Энэ мэтийн давуу талыг эр хүн харж чаддаг.
Иймээс эцэг эх өсвөр насны охиддоо амьдралын ээдрээтэй нөгөө талыг ойлгуулах нь чухал.

Зөвлөгөө
Шилжилтийн насны хүүхдийн хувьд секс бол зөвхөн шохоорхол төдий байдаг
Эр эмийн бэлгийн харьцаанд эрт орох нь хүүхдийн биеийн өсөлт хөгжлийг удаашруулдаг болохыг эмч нар тогтоосон. 12-14 насны өсвөр хүүхдийн хувьд секс бол зөвхөн шохоорхол төдий. Сексийг эртнээс сонирхох нь гол төлөв тохиолдлын чанартай байдаг. Хэт илэн далангүй сонин сэтгүүл үзэх, найз нөхдийн задгай яриа гэх мэт. Энэ насанд хүүхдийн бие эрхтний хөгжил бүрэн явагдаж дуусаагүй байдгийг эцэг эхчүүд анхаарах нь зүй.
-Охидуудын хувьд бэлгэ эрхтний өсөлтийн явц сул хөгжсөн байдаг бөгөөд халдвар тараах, үрэвсэл авах магадлал өндөртэй.
-Хэрэв охин хүүхэд хэт эрт сексийн амьдралд орвол хожим нь жирэмслэлтийн явц хүнд тусах, бэрхшээл ихтэй төрөх гэх мэт таагүй байдал үүсэж болно. Эр эмийн харьцаанд эрт орсон охин хүүхэд хожмын гэр бүлийн амьдралд дур тавихгүй байх нь олонтаа.
-Хөвгүүдийн хувьд арай өөр. Гол асуудал нь сэтгэл зүйтэй холбоотой.
Шилжилтийн насны хөвгүүд тун эмзэг байдаг учир секс эртнээс сонирхох нь таарахгүй. Хэрэв үерхдэг охинтойгоо сексдэх гэсэн анхны гэнэн туршлага бүтэлгүйтвэл тэрээр насан туршид өөртөө итгэлгүй, аймхай нэгэн болж хувирах гэмтэй.
Энэ насанд томчууд хөвгүүдийн өсөлт хөгжилтөнд голлон анхаарах нь чухал.

——————————————————————————–

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button