Барууны залуус од болох дийлдэшгүй хүсэлд автдаггүй байна

Итали, Франц зэрэг барууны шилдэг топ моделийн тэмцээн, элдэв арга хэмжээнд Орос болон Дорнод Европын загвар өмсөгчид бараг оролцдоггүй. Хэдийгээр тэдний биеийн харьцаа стандартад тэнцэх боловч алхаа гишгээ, биеэ авч явах байдал зэрэг нь барууныхтай эн зэрэгцэх түвшинд хүрээгүй гэхэд хилсдэхгүй.

Судалгаанаас үзэхэд таван охидын хоёр нь ямар ч хамаагүй үнээр тайзан дээр гунхах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Энэ бол их тоо. Бүр арын хаалга, тодорхой тогтсон ч төлбөртэй гэдэг яриа ч бий. Мөрөөдөл нь хад мөргөхөд амиа хорлосон охид ч байна.
Гэтэл барууны охид залуусын дунд од болох тийм айхтар хүсэл тэмүүлэл байдаггүй аж. Тэнд цөөн тооны охидыг сонгон шилж, бүр таван настайгаас нь зөвхөн моделийн урлаг төдийгүй бүх талаар төгс төгөлдөр, эрхэмсэг леди болон хүмүүжихийг давхар сурган эзэмшүүлдэг байна.
Топ модель гэдэг хүн гоо сайхны мэдрэмж төрүүлэх, баяр баясгалан авчрах үүрэгтэй. Эмэгтэй хүний дур булаам байдал, ариун сайхан төрх дотроосоо гэрэлтэж байх ёстой.
Ууртай ширүүн эсвэл ихэмсэг харцаар шилбүүрдэн ширвэхэд хүмүүс топын тэмцээнийг дахин үзэх сонирхолгүй болно.
Топ модель амьдралын саарал мөчийг хүнд санагдуулах биш харин түүнийг мартахад туслах, үлгэрийн ертөнцийг авчрах эрхэм зорилготой гэж францын топ моделийн салоны авхай Д Пикиль ярьж байна. Жаахан амжилт төдийхнөөр биеэ тоолгүй нөр их хөдөлмөрлөж байж алдрын манлайд хүрч болдгийг Синди Кроуфорд, Клаудиа Шиффер нарын жишээ харуулах бус уу.
Барууны топын сургууль жинхэнэ ген дамжсан авъяас гайхамшгийн арвин туршлагатай бөгөөд асар их үнэтэй бизнес билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button